ЧУУЛГАН: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулав

П.Урнаа / Улстөр

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч байсан юм.

Тус хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэллээ.

Ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулах хуулийн төсөл оруулж ирлээ гэдгийг гишүүд шүүмжилж, зарчмын зөрүүтэй саналууд нь унасан учир Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхээс хойшлууллаа.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ-ын 23 гишүүн чөлөөтэй байгаа учир чуулганы хуралдааны ирц хангалтгүй байна. Мөн гишүүд хуулийн төслүүдийг хооронд хольж, нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа учир Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхээс хойшлуулах горимын санал гаргах боломжтой гэдгийг хэлсэн юм.

Үргэлжлүүлэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


Сэтгэгдэл

Hun [64.119.16.140] 2019-04-25 11:23:42

Ene Choijilsuren hund mun mundag tusaldag hun shuu ayayaya


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.