Сэтгүүлчид ээ! МСНЭ-ийг Х.Мандахбаяраас хамгаалцгаая!

Д.Тулга / Улстөр

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хараал зүхлээр амьсгалсан өдрүүд дунд амарч өнжив. Яасан ч их “сэвж” дэвдэг, дэмжигчид болоод “дайснууд” олонтой хүү вэ. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг азарга шиг хурааж хувьдаа халааслах шиг болж байгаа энэ залуу эрийн одоогийн байдлаар сүүлчийн олз нь “TV8” телевиз байж. Өөрөө 100 хувь худалдаж авсан гэж буй ч хараахан нэр дээр нь шилжээгүй байгаа гэнэ. Гэтэл тэрүүхэн хооронд нь “бургас хядаж барилга барьж байгаа” компанийн сурвалжлагыг TV8-ын сэтгүүлч хийснээр MNBC кабелийн суваг эфирийг нь хаачихжээ. Товчхондоо ийм. Асуудлын гол нь бургас хядсан компани, TV8-ын эфирийг хаасан MNBC кабелийн суваг нэг гэр бүлийн бизнес байв. Тиймээс угийн “бэлчээр том” Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч хүний хувьд бярыг үзүүлж баахан сүрдүүлсэн нь бичлэгээс тодорхой харагдсан. Хэчнээн эвлүүлэг гэж тайлбарлавч, яагаад бухимдсан түүхээ өгүүлэвч Х.Мандахбаяр бол аархуу, ёс зүйгүй нэгэн гэдгээ харуулсан. Хамгийн бухимдмаар нь МСНЭ-ийг өөрийнх нь гэж боддог юм байна. Удирдагч байх, эзэн байхын ялгааг олж амжаагүй тэрбээр яах гэж МСНЭ-ийн ерөнхийлөгч болох гэж зүтгэсний учир шууд харагдлаа.

Анх тус байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо л улстөрчийн дүртэй ирсэн. Үйл ажиллагаанаас нь улстөрчжилт, популизм, таалагдах тачаал ханхалж байсан. Сэтгүүлчдийг ордонтой болгож, орон сууцжуулах нигүүлсэнгүй амлалтын цаана “та нар минийх” гэж хэлэх эрхээ олж авах гээд байгааг эрхбиш гадарлалгүй яахав. Энэ удаад ч мөн адил, Х.Мандахбаярын бизнесийг хамгаалж, түүний дургүйг хүргэсэн учраас сэтгүүлчид нь ерөнхийлөгчөө өмөөрч дуугарах ёстой юм байна. Сэтгүүлчдэд “сайхан нөхцөл” ийм өндөр “үнэтэй”.

Нарийндаа Х.Мандахбаяр яаж баяжсан бэ. Сэтгүүлчийн хувьд манлайлал байсан учраас Монголын сэтгүүлчид нэгдсэн эвлэлийнхээ ерөнхийлөгчөөр сонгосон уу гэвэл олон сэтгүүлч толгой сэгсрэх биз ээ. Түүнийг Төрийн ордонд яах гэж ордгийг, МАН-ын цагаан ордонд бараг “амьдардагийг”, МАН-ын дарга нарын адил “Энканто”-д алжаалаа тайлдгийг мэднэ. Харин сэтгүүлч бүхэн тэгж ажиллаж, амьдардаггүй юм.

Наад зах нь “MN 25” суваг телевизийн захирал З.Алтай шиг өөрийн байгуулсан телевизээрээ чанга дуугарч, хүссэнээ нэвтрүүлж бодлогыг нь боловсруулж хамт олонтойгоо зэрэг тархиа гашилгаж ажилладаг хүнийг “хувийн телевизтэй хүн” гэнэ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан шиг өөрөө байгуулж, өөрөө сэтгүүлчидтэйгээ хамт бичиж, хүссэн сэдвээ хөндөж хэний ч биш Мөнхбаясгалангийнх гэх “Улс төрийн тойм” сониноо гаргаж байсныг “хувийн сонинтой хүн” гэдэг юм. Түүнээс биш хонь худалдаж авч хотонд хашихтай адил зөвхөн “минийх” гэж хэлэхийн тулд бусдын үүсгэн байгуулсныг худалдаж авч хурааснаар хэвлэлийн магнат болдоггүй.

Хадгаламж зээлийн хоршоо, барилгын компани, бүр сүүлдээ Өмнөговь аймгийн намын хороо... ийм өмчтэй, тийм бизнесийн түүхтэй сэтгүүлч МСНЭ-ийг удирдаж, өөрийгөө болон өөрийн хүмүүсийг хамгаалах “арми” маягаар ажиллуулах гэж байгаа бол Монголын сэтгүүлзүй сөнөжээ.

“Эх дэлхий бидний гэр” гэдэг ч “Том нам бидний гэр” бол ёстой биш шүү, Х.Мандахбаяр аа! Намын дэргэдэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол өөр хэрэг. “Үнэн” сониноор АН-ыг магтуулах, “Ардчилал” сониноор МАН-ыг магтуулах эрх чөлөөг бид хүсээгүй. МСНЭ-ийн ерөнхийлөгчийг хамгаалагчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд огт биш. Одоо байтлаасаа ёс зүйн зарчмаасаа гажаад “Ерөнхийлөгчийн” хүсэлтээр уурхайн үйл ажиллагаанд саад учруулж, маш цөөн сэтгүүлч рүү маш олон уурхайчин хүрз жоотуу бариад уурхайгаа хамгаалж тэмцэж байгаа мэт үнэнд үл нийцэх жүжиг тавих боллоо.

Бодит байдал дээр “Сауд гоби коал транс”-ын Баянтэсийн уурхай нь Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг долоон уурхайн адил Тостын нурууны үргэлжлэлтэй параллель шугамын дагуу 30-аад км-ийн цаанаас үйл ажиллагаа явуулдаг юм байна. Харин Тосон бумбын Бумбаас 120 км-ын цаана оршдог уурхай юм билээ л дээ. Хууль бус гэж үзэж байгаа бол Эрдэс баялгийн тухай хуулийг унагаасан гишүүдэд хэлэх хэрэгтэй, УИХ-аар дэмжигдсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Шүүх бүр дээр ялсан энэ хэргийг одоо үнэхээр дургүй бол ҮАБЗ л “дийлэх” байх. Гэтэл энэ уурхайн ажлыг бас олон нийтийн дургүйцлийг хүргэх зорилгоор кабелийн телевизийг дарамталж харааж зүхсэн факттайгаа зэрэгцүүлж байгаа нь Х.Мандахбаярын л мэх.

Нарийн яривал “TV8” телевизийг ч, “Өглөөний сонин”-ыг ч Х.Мандахбаяр өөрийнхөө мөнгөөр биш МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр авсан гэдэг. “Оюуны ундраа групп” гэх гэр бүлийн бизнестэй хэдий ч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар үгийн хатуугаар хэлүүлэвч санасанаараа ажлаа хийж яваа С.Амарсайхан тэрүүхэндээ шулуун шударга залуу юм. Намын “шахаа”, хууль бус хүсэлтэд “”Үгүй” гэж хэлсэн бүхнийхээ төлөө Д.Амарбаясгалан даргад “зуугдаж”, гар хөлийнх нь үзүүр зүтгэж буй Х.Мандахбаяр нарт гэр бүлээрээ, бизнесийн хамт олноороо адлуулж яваагийн бүр цаад учир шалтгаан нь үүнтэй холбоотой бололтой.

Улстөрч болох гэж яваа хүнээр үндэснийхээ сэтгүүл зүйн салбарыг толгойлуулж, орд харш, орон сууцны талаарх амлалтад саналаа өгсний маань золиос нь, төлбөр нь үүндээ л байж шүү дээ. Эр хүнийг шинжихдээ эрх мэдэл өгөөд үз гэдэг дээдсийн сургааль үнэн байж, эхний сорилтдоо л тэр бүдэрч зан ааш нь хувирч буйг нийтээрээ харлаа. Улсынхаа ерөнхийлөгч мэт аймгуудаар бүтэн тойрч, Засгийн газрын гишүүн шиг гадаад айлчлалаар мордож яг л улстөрч шиг яваа хэдий ч улстөрчидтэй ана мана үзэж дөрөв дэх засаглалын хүчийг мэдрүүлнэ гэсэн Х.Мандахбаярын хүч энэ. “Хүү даварвал бэрс” гэдэг шиг төрд шургах холын бодолтой энэ залуу эрээс багахан хохирсон дээрээ сэтгүүлчид МСНЭ-ээ хамгаалж үлдэхгүй бол цаашид түүний эрх ашгийн төлөө ямар ч эвгүй байдалд орж мэдэхийг энэ удаагийн үйл явдал тод харууллаа.

У.Гэрэл


Сэтгэгдэл

би [202.70.44.46] 2019-05-29 07:30:07

сэтгүүлчид та нар ХОХЬ чинь, яах гэж сонгосон юм, тэгээд ч Монголд олигтойхон сэтгүүлчид байхгүй, хэд үгтэй эссэ бичихээс цаашгүй

Xogiiingarda [202.126.89.159] 2019-05-28 19:39:45

Ene xogiin gar ulsturchid bolon biznesiinxeniig beings shantaajilij Irsen daramtluulagyi reketlyylegyi neg ch ulsturchid guide sanal asulga yvuulbal shantaajchin dald orox gazar oldoxgyi dee

zol bayr [103.229.121.202] 2019-05-28 15:31:14

edgeer kompaniuud mongoldoo baylaga buteej yavaa undesnii kompaniuud shuude ene shantaaj hulgaich luivarchin Mandah bayr mediin huvalztai yaj duitsah be novshin hujaagin gar hul bolson arhichin shalig buzarin hulgaich shuu de olon huniig hurungu munguur hohirooson ulaan luivarchin novsh shuu dee

Зочин [43.242.243.104] 2019-05-28 05:12:28

Ene hun ner hundiih unagah, harluulah uil ajillagaag zohion baiguulalttaigaar yavuulj bna. OYNII UNDRAA ah duus boloh Otgonbayar. Ulambayar, Amarsaikhan, HURD GROUP ah duu Choijilsuren, Baldorj nariin niigmiin shaaruud.

Зочин [103.26.193.18] 2019-05-28 00:57:21

Хогиин гарштээ.мэдэх нэг нь мэднэдээ.

нэг [202.179.26.160] 2019-05-27 12:29:01

Энэ бид хоёрын сэтгүүлч гэж юу байдаг юм бэ!

Зочин [182.160.32.17] 2019-05-27 12:23:11

оюуны ундраа мафигаас явуулга явуулж мөнгө цацаж эхэллээ.

Зочин [112.72.11.124] 2019-05-27 11:47:40

Зиндаа сангаараа олон хүн хохироосон дэндүү шуналтай Шантаачин хүн шдээ. Монгол улсын сэтгүүлч нар нь ийм даргатай юм чинь шантаачин байхаас яахав. Хаалтын гэрээ ч гэх мэт...

ҮХЭР МОНГОЛ [66.181.179.156] 2019-05-27 10:36:18

СЭТГҮҮЛЧ ГЭСЭН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ Л ДАРГА БОЛГОО БИЗДЭЭ,ЧААВААС,УУЛ НЬ БҮГД ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ БИЗДЭЭ,ЧААВААС.ККК

Зочин [103.10.20.42] 2019-05-27 09:37:10

Нөгөө 4 дахь засаглалын ПР хонгил гээчийг байгуулчихаад пээдийж яваа юм биш үү, энэ хүн чинь

Зочин [66.181.161.63] 2019-05-27 08:04:09

тэр хүний талаархи бүх муу үйлдлийг нь гаргахгүй гэж гэрээ хийж мөнгө аваад, сайн мэдээг нь болохоор мэдээлж болдог байна гэхээр цэвэр ард иргэдийг мэхэлж хуурч бга л хэрэг. тухайн хүний сайн муу бүх мэдээг нь гаргаж байвал тэр хүнд жинхэнэ бодит зөв үнэлэлт дүгнэлтээ өгнө. тэр хаалтын гэрээ гээчийг хорь. хулгайч луйварчдыг шудрага ариун гэгээнтэн гэж харагдуулж ард иргэдийг хуурах зориулалттай ийм гэрээ хийж мэдээлэл түгээдэг байсан цагт улс төрд зөв хүмүүс сонгогдоно гэж саналтгүй

Зочин [64.119.27.245] 2019-05-27 08:02:41

Мандахбаяр чинь Хятадын эрлийз

зочиг [43.242.243.19] 2019-05-29 12:27:04

Хятадын эрлийз гэнэ үү! хэ хэ. Эд нар нээрэн хүн ална шүү! Аав нь яруу найрагч манай нутгийн хүн, Аавтайгаа дэндүү адилхан л даа. Ингэхээр л бичсэн юманд нь үнэмшинэ гэхэд хэцүү юмдаа!

Арай ч дэндэнэээ! [128.199.201.17] 2019-05-27 15:17:01

За хуцаарай чи.

Зочин [122.201.20.156] 2019-05-27 07:52:00

Өмнөговь аймаг хэд хэдэн бичил уурхайг хууль бус аргаар олж авсан, Өдрийн орлого нь 40 сая гэж баттай эх сурвалжаас сонссон юм байна. гэтэл тийм хүн төрсөн нутгийнхаа уул уурхайгаа аваръя бүр хөдөлгөөн өрнүүлээд хэвлэлийн хурал хийгээд явж ч байх шиг. АТГ-аар шалгуулах хэрэгтэй.

Зочин [104.8.1.218] 2019-05-27 07:41:13

Ямар горьдчихсон гар вэ! Хамгийн гол нь эзэн нь хэн бэ? Номтойгийн эсрэг их бичсэн. Тэгэхээр ЕС-ын сарвуу байж ч болох. Нүдэнд нь цог дөнгөж гэрэлтэж эхэлж байсан, доогуур гаралтай хүн санагдаж байсан.

Зочин [104.8.1.218] 2019-05-27 07:42:40

.... анх уулзаж байхад.

Зочин [202.21.120.186] 2019-05-27 07:29:15

Энэ хүнийг Ерөхийлөгчөө болгоход Сэтгүүлчид ямар нүдгүй, мэдрэмжгүй хүмүүс вэ гэж бодогдож байсан шүү

Зочин [64.119.26.28] 2019-05-27 07:26:17

МАН- ын ажил хийж өгдөг юм бол яагаад Чойжилсүрэн гишүүнтэйгээ тэмцээд унав мөнгө дагаж явдаг ХҮН байна

Hulan [212.47.247.0] 2019-05-27 07:19:16

Ugaasaa shal hudlaa amitan bhaa

Зочин [202.126.89.244] 2019-05-27 07:17:47

Зайлуул наад сэг болсон хүн хогоо

Зочин [202.70.34.38] 2019-05-27 07:04:49

Энэ угаасаа биш байна лээ. Ийм юмаар сэтгүүлчид удирдуулах есгүй .Үндэсний тв ийг нэг иймэрхүү урт дурын ,мэргэжлийн бус Наранбаатар гэдэг нөхөр хэсэг самарсан, тийм л юм болно доо

Зочин [202.126.89.244] 2019-05-27 06:38:26

Тэр хүн дараталж ална тална гэж орилж байгаа бичлэг МСНЭ ийн ерөнхийлөгчөөс зайлуулах хангалттай үндэслэл. Сэтгүүл зүйн толгойд ийм бөөс хачиг байхад Монголын сэтгүүл зүйн салбар өнгөтэй байна гэж юу байхав.

Зочин [51.158.69.142] 2019-05-27 06:34:29

үнэн шудрага мэдээлэл гаргаж булхайг нь илрүүлсэнд баярлалаа

Мэлгэрийн [202.21.124.133] 2019-05-27 06:30:56

МАНАНГИЙН МУУХАЙ ШЭЭС ШТЭ , ХОГИЙН ХУЛГАЙЧ ДАА

hundagaa [124.158.77.58] 2019-05-27 06:30:39

yrn setgvvlch hvn vg vildel bvree tsegnej ywah heregtei vildel bvhen chn chamaig hen gdgiig haruulj bn ard tvmniihee ajil vilsiig boon daragduulj haalt hiij bga chn vneheer muuhai sanagdlaaa mandahbayra

Sarsa [95.216.15.219] 2019-05-27 06:27:49

Mandahbayyr icheesei yyohh

Зочин [95.216.15.219] 2019-05-27 06:23:56

Энэ мандахбаярыг сэтгүүлчдээ дарамталдаг гэж олон удаа сонсож байсан олны үг ортойшүү

Namnan [51.15.119.130] 2019-05-27 06:21:53

iim huniig bolowsroltoi gej hench helehgui uhaan bhaas hun chanar baihgui bol ymarch herggui shdee

zochin [124.158.77.58] 2019-05-27 06:21:48

ajlaa hvleelgeh tsag chn boltsn ym bshvv

баатар [95.216.15.219] 2019-05-27 06:21:32

юунд тэгэж сүрийг бадраана вэ? төр лүү шургах нүхээ эртхэн ухаж байх шив наад муу чинь

дулмаа [148.251.234.14] 2019-05-27 06:20:46

сэтгүүлчдын төлөөлөл гэхэд арай л соёлгүй юу болимоол юм

munkh [212.47.247.0] 2019-05-27 06:20:46

setguulchid daramt shahaltaar ajillaj bna huniig albadan hiilgeh huchee zogsoo mandahnayraa

haliun [124.158.77.58] 2019-05-27 06:19:27

ys surtahuungvi baidlaasaa iichih heregte

Hulan [51.15.119.130] 2019-05-27 06:18:36

MAN-in ulig dolooj bgaad setguul zuin yrunhiilugch bolchood odoo setguulchdeeree ulaa doloolgoson archaagu zaluu yumaaa

Зочин [212.47.247.0] 2019-05-27 06:18:07

setguulchdiin terguulegch baij iim busar buzar ym hiihee bolmoor ym

mongol [148.251.234.14] 2019-05-27 06:16:28

songuuli bolohoor olond tnigdah gsn husel ni ulam ih bolchih yma ene humuusiin mandkhbyraa chi zgr odoo bolij uz

Battumur [124.158.77.58] 2019-05-27 06:14:18

Humuus itgej Mongoliin setguulchdiin terguulegch bolgoson bmaar ym iim itgelgui ymnuudiig huuliin ysoor hariutslaga huleelgh ystoi

нууц [95.216.15.219] 2019-05-27 06:11:00

хэвлэлийн эрх чөлөөнд халдаж бна чөлөөтэй дуу хоолойгоо өргөж чадахгүй байна

бат [51.15.143.233] 2019-05-27 06:06:18

хххөхө

бадрах [51.15.143.233] 2019-05-27 06:04:32

үнэхээр шантаач амьтан юм

хулан [95.216.15.219] 2019-05-27 06:04:29

намын гар хөл байналдаа мандахбаяр

Зочин [66.181.187.100] 2019-05-27 06:01:58

Ккк. Зочин, zochin, Ёндон, Nasanbayar, badmaa, hi, huka, dorjoo, myagmar, uka gene uu. Bugd neg ip hayagtai naasan. Haragdaad bna shtee huuhduudee. Esvel naad site daa heleed ip hayagiig ni haa geech

haliun [124.158.77.58] 2019-05-27 05:42:40

mongoliin ard tvmen ymar hvniig setgvvlchdiin holboonii dargaar tomilchwwooo

Зочин [202.70.34.29] 2019-05-27 05:40:00

харин тийм

зочин [202.179.27.183] 2019-05-27 05:37:03

Монголын сэтгүүлчдийг тэргүүлж байгаа хүн гэхэд арай бүдүүлэг үү? Айн. Хаанаасаа ийм хогийн, адгийн юм олоод ерөнхийлөгчөөрөө тавьчихсан юм бол оо. Галаарид гэдэг дажгүй хүн байсан биз дээ? Ёооё. Сэтгүүлчдийн ерөнхийлөгч нь ийм ёс зүйгүй байгаа юм чинь бусад нь одоо яахав дэ. Сэтгүүлчид нь ичих цаашаа болж байгаа байх да. Шившиг


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.