Тяньаньмэний жагсаалыг хүчээр дарсан тухай мэдээллийг цензурдахгүй байхыг АНУ уриалав

Д.Тулга / Гадаад мэдээ

Тяньаньмэний талбайд болсон ардчиллын төлөөх жагсаалыг хүчээр дарсны 30 жилийн ойн өдөр ардчиллыг дэмжигч олон мянган иргэд Хонгконг болон Тайваньд цуглалаа.

Уламжлал ёсоор жил бүр хүмүүс лаа өргөж, эмгэнэл илэрхийлдэг. Энэ үеэр Тайванийн дэд Ерөнхийлөгч Чэнь Чяньжэнь "БНХАУ-ын эрх баригчдыг 1989 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр хийсэн алдаагаа зоригтойгоор хүлээн зөвшөөрөх"-ийг уриаллаа.

Тайванийн дэд Ерөнхийлөгч Чэнь Чяньжэнь
“Тяньаньмэний талбайд болсон мөргөлдөөнд амиа алдсан оюутнууд болон ард иргэдийн цус хоосон урсаагүй. Тэдний цусаар дэлхий дахин БНХАУ-ын Коммунист нам ямар харгис, хэрцгий болохыг мэдэж авсан. БНХАУ-ын Засгийн газар хүний эрхэд халдахаа яаралтай зогсоох ёстой. Ингэж байж ирээдүйд БНХАУ-ын иргэд тайваньчуудтай адил эрх чөлөө, ардчилал, хүний эрхээ эдлэх болно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн АНУ-ын Конгрессын байрны өмнө "Танкчин залуу" буюу 1983 оны жагсаалын үеэр Тяньаньмэний талбай чиглэн явсан танкны замыг хааж зогссон эрэлхэг залуугийн хөшөөг олонд үзүүлсэн байна. Үүгээр зогсохгүй АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Тяньаньмэний талбайн жагсаалыг эргэн дурсах тухай хууль баталж, БНХАУ-ын Засгийн газрыг олон улсын хүний эрхийг дээдэлж, жагсагчдыг олноор нь хөнөөсөн тухай мэдээллийг нуухгүй байхыг уриалжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макговерн
“Сүүлийн хэдэн долоо хоногт БНХАУ-ын Засгийн газар Тяньаньмэний жагсаалтай холбоотой мэдээллийг нууж, амьд үлдэгсэд, хүний эрхийн мэргэжилтэн, тэдний гэр бүлийг өндөр хяналтад аваад байна. Тэд сэтгүүлчид, судлаачид, кино зохион бүтээгчид, нийгмийн ажилчид, хөдөлмөрийн эрхийн төлөө тэмцэгчдийг цагдан хориод байгаа. Хэдий тийм боловч бид Тяньаньмэний тэмцэл үргэлжилж байгааг мэдэж байна. БНХАУ-ын удирдагчид энэ талаар мэдээллийг нуух гэж оролдож байгаагаас үүнийг харж болно. 1.4 тэрбум хүнийг тандахад зарцуулах цаг хугацаа, хөрөнгө мөнгийг л бодоод үз. Тэдний айж байгаа шалтгаан нь Тяньаньмэний талаарх үнэн БНХАУ-ын Коммунист намын төрийн эрхэд заналхийлж байгаа юм” гэж онцлов.


Сэтгэгдэл

Эрдэнэт [103.26.193.171] 2019-06-06 16:21:36

Тайваны тагнуул Батчимэг яасан бэ?

Зочин [203.91.114.244] 2019-06-06 10:06:23

Энэ талбайд жагссан хүмүүсийн нэг том шаардлага нь МУ-г Хятадад хүчээр нэгтгэх байсан ба үүнийгээ хоолойгоо сөөтөл хашгирцгааж байсан юм. Тайваний дэд ерөнхийлөгч байтугай ерөнхийлөгч, иргэд нь одоо хүртэл Монгол тусгаар байгаад дургүй нь хүрсэн хэвээр. Энэ дэдийг, бас цаад томыг нь албанаасаа буухтай нь зэрэг манай тагнуулынхан, эх орончид устгах хэрэгтэй. Тайваньд лав л 2000 он хүртэл Монгол Төвдийн асуудал эрхэлсэн нэгж засгийн газарт нь байж л байсан. Тэднийг эх газрын хятадаар нь, хооронд нь яс хаяж байгаад, бөмбөгдүүлэх хэрэгтэй. Тайваний ардчилал гэдэг нь халхлалт төдий. Тайванийнхныг таньдаг монголчуудад захихад Хятад та нарыг эзлэнэ гэж айлгаж байгаад хамаг мөнгийг нь зэвсэглэлд зарцуулгуулж, хөгжлийг нь хойш нь чангаацгаа. Тайван бол Англи, АНУ-ын адил монголын дайсан. Тэд МУ-ыг сталинаас болж улс гэж хүлээн зөвшөөрсөндөө харамсдаг байсан. Уул уурхайн бүтээгдхүүнийг маань хятад руу зарахад дунд нь орчих гээд л үхэлддэг улс. Оюутолгой сонгодог жишээ нь, тэдэнд МУ падгүй.

зочин [202.9.43.60] 2019-06-06 07:54:23

Адчилалын 30 жилд хичнээн хүн хэлмэгдэж амь насаа алдаж ,тамлуулж хилс хэрэгт гүтгэгдэж мөнгөгүй нь ялгаварлан гадуурхагдаж арга зальтай, эрх мэдэлтэн улсын өмч хөрөнгө хулгайлдаг луйвар хийдэг шүүх хамгаалдаг үүнийг шудрага шудрага ардчилал гэж магтан дуулаад байгаа гайхшралтай цөөн тооны нөхдөд сайхан байгаа үнэн урд нийгмээ муулаад байгаа хачирхалтай санагдана

Amerik [122.201.22.172] 2019-06-06 07:35:59

Amerik bol ardchilaliin baatar uls!

Зочин [103.9.89.18] 2019-06-06 07:11:52

Одоо оройтоогүй байна. БатҮүл, Элбэгдорж 2-ыг цаазлах хэрэгтэй

hahahhaha [185.39.141.4] 2019-06-06 05:58:19

mongold 90 onoos ardchilal ehelsen geh ... 96 aas 2000 on 4 hun jil ardchilsan nam tur barisan baih yum... busad 26 jil .. MAH turiin sentiid tachaaldsan baih yum ... nymdorj ni gehed l 24 jil huuliin saidiig ni shaachihsan baigaa bizdee ... yag vnendee ardchilal neriig ashiglaj idej uuj tonsonoo umchuu hamgaalna . . songuul bolohoor ardchial ardchilsan nam taa bidniig iim baidald hvrgesen gej muulj tarhi ugaaj bui vildliig man iin songuuliin surtchilgaagaar olon sonsloo .. ... odoo 65 mongoliig samarch b .. bas l ardchilaliin buruu boloh uu .

ҮХЭР ХАЛХ [122.201.24.167] 2019-06-06 04:30:03

АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ҮЗЭН ЯДДАГ ХӨГШИД ХӨГШИДИЙН ҮР АЧ НАР ЭНЭ МОНГОЛООС ЗАЙЛХАД СААД БАЙХГҮЙШДЭЭ

Зочин [139.5.217.145] 2019-06-06 03:43:09

Монгол ардчилагчид Хитад коминистуудаас тийм их ялгаатай юу?! Естой хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болох байлгvй!! АН Дахиж засгийн эрхэнд гарвал юун Хитадтай харьцуулах Гитлер, Пол Поттой ерселдехеер харигслал тамлал хийж нэр алдараа даян дэлхийд цуурайтуулах байлгvй!! Тэгээд ч дарга нь ямар нэр цуутай гар билээ.

Зочин [202.179.31.63] 2019-06-06 03:21:31

Чш, хүний явдал манд хамаагүй дуугүй л байвал яасийн

зочин [202.9.45.153] 2019-06-06 01:54:37

манайд ч гэсэн хулгайч хүн захиалгаар тамласан элбэгдорж гэгчийн тухай ярихад юу ч цензурдахгүй байх ёстой

Зочин [202.9.43.145] 2019-06-06 03:20:01

Тэр үед элбэгдорж батүүл нарыг ардчилал эрх чөлөө гэж орилж байхад нь танкаар бяцалж алахгүй яав даа.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.