Мөнгө хүүлэлт гэж юу вэ

Д.Тулга / Эдийн засаг

Банк бус санхүүгийн 539 байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 91.5 хувь буюу 493 нь зээлийн үйлчилгээ эрхэлдэг. Харин 8.5 хувь нь буюу 48 нь гадаад валют арилжаан (валютын ченж)-ы үйлчилгээ үзүүлдэг байна. ББСБ-ын зээлийн жилийн жигнэсэн дундаж хүү 39,6 (40) хувьтай байгаа гэнэ.

ББСБ-ын орлого 2019 оны нэгдүгээр улиралд 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ оны эхэнд хуримтлагдсан тэдний хөрөнгийг 2018 оны эхний улиралтай харьцуулахад 348.7 тэрбум төгрөгөөр өсжээ.

Монголбанкнаас өр-орлогын харьцаа тогтоож, зээлдэгчийн орлогын 60 хувьд зээл олгох болсон. Ингэснээр банкнаас иргэдийн авдаг хэрэглээний зээл хязгаарлагджээ. Үүнийг дагаад арилжааны банкнаас иргэд хэрэглээний, “жижиг дунд үйлдвэр эрхлэгчид” (ЖДҮЭ) эргэлтийн зээл авах боломжгүй болсон гэнэ. Банкны шалгуурт тэнцээгүй дээрх бүлгийнхэн ББСБ-аас зээл авах болсноор тэдний мөнгөн хөрөнгө их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн гэж зарим шинжээч үзэж байна.

ЖДҮЭ машин, орон сууц, хашаа байшин (ах, дүү садан, төрлийнхөө нэр дээр байгаа) барьцаалж болох бүх зүйлээ тавьж өндөр хүү (сарын 3,5 жилийн 40 хувь)-тэй мөнгө зээлдэг аж. Тэндээс авсан зээлийг эргүүлэн төлөхөөр товлосон (сар бүрийн 17 гэх мэт) өдөр үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр зээл олгодог юм байна. Нэмэгдүүлсэн хүүг тэд тооцож гаргахдаа, ихэвчлэн олгосон зээлийнхээ хүүг шууд нугалдаг гэнэ.

Нэг үгээр хэлбэл, хэтэрсэн хоног бүр зээлийн хүү нэмэгдэж сард долоо болон өснө. Энэ бол ББСБ мөнгөөр мөнгө хийдэг, “мөнгө хүүлэгч” болон хувирсныг харуулав бололтой. Ийм ашиг ББСБ-аас өөр ямар ч салбар олохгүй биз.

ББСБ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тэд олон нийтэд мөнгө зээлүүлэхээс гадна 10 төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэвч тэд олон нийтэд өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлүүлэхээс өөр үйлчилгээ үзүүлдэггүй юм билээ.

Олон улсад өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлүүлэхийг “мөнгө хүүлэлт” гэж үздэг гэнэ.

Энэ ойлголтын хүрээнд авч үзвэл, манай ББСБ-ын мөнгө зээлүүлдэг, хүү, хүүгээс хүү (нэмэгдүүлсэн хүү) тооцдог нөхцөл их ижилхэн байгаа юм. Харагдах байдлаасаа гадна утга, агуулгын хувьд ч агаар нэг байна. Тэгэхээр тэдний үзүүлдэг зээлийн үйлчилгээг ”мөнгө хүүлэлт” гэж ойлгож болох бололтой. Тэгээд ч “үндэслэлгүй тогтоосон зээлийн өндөр хүүг “мөнгө хүүлэлт" гэнэ” гэж тодорхойлжээ.

Гэхдээ төр (санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/)-өөс зөвшөөрөл аваад өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлүүлдэг ББСБ-ыг шууд мөнгө хүүлж байна гэж хэлж болохгүй нь ойлгомжтой. Ийм зөвшөөрөл олгодог эрх зүйн орчинтой төр (УИХ)-ийг мөнгө хүүлдэг гэж ойлговол илүү хялбар байх болов уу. СЗХ-оос зөвшөөрөл өгөхөөс гадна, Иргэний хуульд, зээлийн хүүг талууд харилцан тохиролцож болно гэсэн утгатай заалт бий. Тухайн үед Иргэний хуульд ийм заалт оруулахдаа банкны зээлийн хүүгээс бага хүүтэй мөнгийг ББСБ, иргэд хоорондоо зээлэх боломж олгох үүднээс хийсэн байх. Харин одоо хуулийн дээрх заалт зээлийн хүүг үндэслэлгүй өсгөх суурь нь болжээ.

Хуулиар зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоогоогүй болохоор Иргэний хуулийн энэ заалт зарим ББСБ-д “мөнгө хүүлэх” боломж олгож байх жишээтэй. ББСБ-аас гадна, ломбард, захуудаар өндөр хүүтэй, хугацаа богинотой олгодог болсон “өдрийн зээл” нь “мөнгө хүүлэх” гол цэгүүд болсон бололтой

Төрөөс зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай ярьдаг. Гэвч тогтоосон зүйл байхгүй байна. Зээлийн хүүний дээд хязгаар тогтоох тухай яриа өрнөхөөр зээл хумигдана гэсэн сенсааци дэгддэг (арилжааны банкнууд, ББСБ санаатай дэгдээдэг). Түүнийг хөгжөөдөг бүхэл бүтэн арми байдаг гэж зарим эдийн засагч хэлэх юм билээ. Энэ үнэн биз. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь зээл олгож, ашиг олдог байгууллагуудын хувьд буруу байж болно. Аливаа зүйлийг ганцхан өнцгөөс харах нь учир утгагүй. Ийм болохоор нөгөө талаас нь аваад үзье.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг УИХ-аас хуулиар тогтоосон нөхцөлд зээлийн хүүг үндэслэлгүй хөөрөгдөх “мөнгө хүүлэлт”-ийг хяналтад оруулж ирэх сайн талтай байж болно шүү дээ. Гэвч энэ талаас нь харахгүй, зөвхөн зээлдүүлэгчийн нүдээр зээлийн хүүг харж ирсэн байна. Зээлийн хүү одоо эрх зүйн зохицуулалтгүй. Дээд хязгаар тогтоож өгөөгүй нөхцөлд арилжааны банк, ББСБ, зээлийн өндөр хүү буурахгүй. Харин дээр нь “өдрийн зээл” нэртэй өндөр хүүтэй, хугацаа хэт богино (24 цаг) мөнгө хүүлэлт гарч иржээ. Зээлийн хүүгийн эрх зүйн зохицуулалт бүрхэг байгаа нь “мөнгө хүүлэлт”-ийн эх үүсвэр болдог бэлэн мөнгөний гарал үүслийг тогтоох боломжийг хязгаарлагдмал болгодог бололтой. Одоо УИХ эрх зүйн зохицуулалтыг хэзээ тодорхой болгож хяналтад оруулна, тэр хүртэл “мөнгө хүүлэлт” үргэлжлэх нь тодорхой болсон юм биш үү.


Сэтгэгдэл

Зочин [202.131.243.50] 2019-06-11 00:00:48

Иргэний хуулиа өөрчлөөд болоо юм бишүү.Монгол банкнаас тогтоосон хүүнээс өндөр байж болохгүй гэсэн ганц заалт. Гэхдээ хууль тогтоогчид маань ББСБ-тай холбоотой болхоор чадахгүй биз дээ.Бид ийм л хүмүүсийг сонгосон болхоор яалтай ч билээ.Тараасан мөнгөнд нь хууртагдах ямар байгааг хараад сууж байхад харамсмаар.

Зочин [202.55.188.35] 2019-06-09 13:05:17

Манайхны мѳнгѳ хүүлэлт гэж буруу ойлголт яваад байдаг. Ийм ямар ч эдийн засгийн ойлголт үгүй. Зээл л гэж байна. Ѳѳрсдѳѳ буруу ойлгосноо тогтсон ухагдахуун болгох гээд зүтгээд байх юм. Мѳнгѳ хүүлэх гэж юу гэсэн үг вэ? Хүү цохих гээд байгаа юмуу хүүгээр зээлдүүлж байна гээд байна уу? Ѳндѳр хүүтэй зээлүүлж байгаа юм бол мѳнгѳний луйвар буюу спекуляц болно. Гэвч зээлж байгаа хүн зээлүүлж байгаа хүнтэй тохирч байж л энэ процес явагдаж байгаа биз дээ? Манай оронд ийм зүйлс их байдаг нь бид хүний амьдралын стандартаас ихээхэн хол байгаатай холбоотой. Энэ бол угтаа мунхаг, хууль ёсыг үл хайхардаг нүүдэлчдийн л асуудал. Цаг хугацаа ѳнгѳрч бид аажмаар иргэншиж дуусахад ийм ойлголт үгүй болно. Ѳнѳѳдѳртѳѳ яахав бид зүй бус явдлыг хүлээн зѳвшѳѳрч бүр хуульчилчихаад л үзээд байна.

Зочин [202.131.235.82] 2019-06-09 07:14:20

Банк бус санхуугийн байгууллага унэхээр ард тумнийг. ШУЛЖ байна даа.Дарга нар оорсдоо энэ байгууллагын. эзэн. нь. болохоор ажиллуулаад. байх юм. СЗХорооноос авсан зовшоорлоо. зардаг. Хумуус байна.

Зочин [103.10.23.111] 2019-06-09 05:50:07

их өндөр хүүтэй юм бэлээ энэ бол хууль бус үүлдэл Хэн энгэж хууль зөрчөөд байгааг харсаар байж мэдээгүй мэт яваад байна шалгадаг газар байна уу

Hiree medej amidar [108.218.234.108] 2019-06-09 04:59:50

Orlogondoo taaruulj amidraachee. Mongolchuudiin shunahai, ataarhuu, tsamaan zan l ingej urund unagaaj baigaa. Hunjliihuu hireer huluu jii.

Зочин [64.119.20.24] 2019-06-09 04:12:35

өр зээл авахгүй байж болно ш дээ

Зочин [202.9.42.217] 2019-06-09 04:08:00

өндөр хүүтэй гэдгийг нь мэдсээр байж албатай юм шиг зээл авч өрөнд баригдчихаад дараа гоншигноод гомдоллоод хэрэггүй.

Zochin [122.201.24.134] 2019-06-09 03:05:29

Bank zeeliin huugee buulgaad arai uyn hatan bodlogo bariul ard tumend heregtei bna.BBSB dandaa tom alban tushaaltniih ard tumen huund darluulj barag buh yumaa aldah nee


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.