ДЭЛХИЙН БАНК:  Монгол Улсын Засгийн газрын өр 2010-2016 онд огцом өссөн

М.Амаржаргал / Эдийн засаг

Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх Төсвийн зардлын тойм судалгааг өнөөдөр /2019.06.24/ Дэлхийн банкнаас танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг 2014-2016 онд огцом суларсан шалтгаан нь түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой аж. Харин 2017 он болон 2018 оны эхний хагаст эдийн засаг нэлээд сэргэж, 2016 онд 1.2 хувь хүрч байсан ДНБ-ий өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрч өсчээ. Энэхүү өсөлтөд түүхий эдийн (нүүрс болон зэс) экспорт нөлөө үзүүлжээ.

Ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану "2008-2016 оныг хүртэлх эдийн засгийн нөхцөл байдлыг харахад уул уурхайн салбараас хэт хамааралтай, уг хамаарал нь жил ирэх тутам нэмэгдэж байсныг харж болно. Түүнчлэн уул уурхайгаас орж ирэх орлого буурсан жилүүдэд ч төсвийн зардал нэмэгдэж, зардлаа өрөөр санхүүжүүлж байсан байна. Энэ нь Засгийн газрын өрийг богино хугацаанд огцом нэмэгдэхэд хүргэсэн. Монгол Улс хэт өндөр өр тавихгүйгээр хөгжих бүрэн боломж бий. Тиймээс бид тайлангийн гол агуулгаа өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоход төр засгийн бодлогыг чиглүүлэх хэмээн тодорхойлоод байгаа.

Энэхүү тайланд Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгаа сайжруулахын зарим зөвлөмжийг оруулсан. Тухайлбал, Монгол Улс бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад татварын хувь хэмжээ нэлээд бага түвшинд байна. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь гэдэг бол бага түвшин. Татварын бааз суурийг нэмэгдүүлэхийн тулд ХХОАТ-ыг шаталсан байдлаар буюу өндөр орлоготой хэсэг нь илүү татвар төлөх шударга зарчмыг нэвтрүүлэхийг зөвлөж байна. НӨАТ болон онцгой албан татвар нь хүн амын ядуу бүлэгт илүү дарамт үзүүлэх хандлагатай байгааг анхаарах хэрэгтэй. Мөн нэлээн олон төрлийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг эргэж харах хэрэгтэй болов уу. Төсөвт нэлээд өндөр дарамт үзүүлж байгаа дараагийн нэг зүйл нь цалингийн зардал байгаа. Сүүлийн жилүүдэд цалингийн зардал нэмэгдсээр байгаа. Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдсэн гэхээс илүүтэй төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдэж, төрийн байгууллагууд, яамдын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой орон тооноос хамаарч зардал нэмэгдсэн байна.

Насжилт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд тэтгэврийн тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа. Одоогийн байдлаар Тэтгэврийн сан төсвөөс ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний татаас авч байна. Цаашид ямар нэг дорвитой шинэчлэлт хийхгүй бол, 2030 он гэхэд 6 хувь болтол өсгөн, улмаар 2050 он гэхэд 11 хувь хүргэх төлөв ажиглагдаж байна. Түүнчлэн уул уурхайн салбарын хамаарал өндөр байгаа нөхцөлд хуримтлуулах соёл буюу эрсдлийн, хуримтлалын сантай болох хэрэгтэй" хэмээн ярив.

Мөн төсвийн төлөвлөлт сул, ялангуяа Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зардал бага байгааг тайланд тусгажээ. Түүнчлэн боловсролын салбарын төсвийн зардлыг өртөг өндөртэй тоног төхөөрөмжид зарцуулж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хязгаарлагдмал байгаа анхааруулав.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.155] 2019-06-25 01:40:50

Манай попууд сүйрсэн эз-г босгосон гээд л шоудаад байгаа үнэн хэрэгтээ түүхий эдийн үнийн өсөлт аминд орсоныг мэддэг хүмүүс нь мэдэхийн дээдээр мэдэж байна. шоучин попчид өөрсдийн сайндаа эз өссөн гэж ойлгуулахыг хичээсэн ч өр нэмж тавиад юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй байна даа

Зочин [202.9.42.209] 2019-06-24 09:25:29

Монгол ялцаан дэлхийн банкаа зайл

зочин [64.119.22.217] 2019-06-24 08:48:23

Энэ төрийн албанд бгаа хулгай,луйварын сүлжээтэй том хүрээлэлтэй бүлэглэлүүд цалин,хангамжаасаа гадна төрийн бүх ажил үйлчилгээг гартаа атгаж суугаа цагт монголын эдийн засаг, санхүү, төсөв мөнгө,сангууд сүйрч хоосорч өр ширэнд энэ улс баригдсан ни 27 жил харуулаад бгаа шүү дээ,ах дүү хамаатан садан,найз нөхөд нутаг усаараа төрийг эзэлчихээд төрөөс үзүүлэх ажил үйлчилгээн тэдний гар хөлөөр дамжиж авилга,хээл хахуулиар баяжиж ард түмэнээ шулж мөлжиж бгаа цагт монгол хөгжихгүй,ард түмэн ядуу байх ни энэ шүү дээ,гадны зээл тусламжийг зогсоож дотоодын энэ том хүрээлэлийг устгаж үгүй хийж шинээр сисемийн өөрчилөлт хийж,хуули шүүхийг шинээр өөрчилж байж улс орон, ард түмний байдал өөр замаар явах ёстой юмаа,шинэ тогтолцоог бий болгож шинээр үндсэн хуулиа өөрчилөлт хийх цаг хугацаа ирсэн юи биш гэж үү,үүнээс өөр гарц алхам байхгүй бнаа,монголчуудаа,сэрж,босож тэмцэх цаг болсоон


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.