Засгийн газар иргэдээ мөрдүүлэх гэж биш эдийн засгаа сэхээх гэж хөтөлбөр хэрэгжүүлсэн биз дээ

Д.Тулга / Эдийн засаг

Хэвлэлээр ОУВС Засгийн газарт санхүүгийн мөрдлөгө хийдэг компани хөлслөх санал тавьсан гэх мэдээлэл цацагдлаа. Сураг сонсох нь ээ, нэг биш нэлээд хэдэн компанийн нэр жагсааж оруулсан гэнэ. Банкны салбарын тогтвортой байдлыг хамгаална гэх мэт зөндөө гоё тайлбартайгаар явуулсан активын чанарын үнэлгээгээр Монголын компани, хувь иргэдийн мэдээллийг гадар доторгүй авсан нь багадаад одоо бүр гүн рүү орох сонирхол Валютын санд байгаа бололтой. Тэд Монголын банкуудад ахиад шалгалт оруулж мөрдлөгө хийхээр болжээ. Мөрдлөгө хийх компаниудад нь зөвшөөрөл өгөхгүй бол дараагийн санхүүжилтээ өгөхгүй гэж шантаажилж байгаа болохоор манай мөнгөнд дуртай улстөрчид дуун дээр нь зөвшөөрөх байх. Наанаа банкуудыг шалгана гэж байгаа л даа. Гэхдээ Монголын банкууд бол энэ улсын санхүүгийн ой санамж. Санхүүгийн салбарын 90 гаруй хувь нь банкууд дээр тогтдог онцлогтой эдийн засагтай цөөхөн улсын нэг бол Монгол. Тийм ч учраас Монголын бүх л компани, хувь иргэдийн санхүүгийн мэдээлэл банкууд дээр байдаг. ОУВС нэг хүний мэдээллийг гэхэд л 110 орчим зүйлээр авсан юм билээ. Компаниудын мэдээллийг ч тэр маш олон үзүүлэлтээр авсан байж таарна.

Хуулиараа харилцагч, монголбанк, хүчний байгууллагаас өөр хэн ч харилцагийн мэдээлэлд халдах ёсгүй. Гэтэл ОУВС хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр банкаар үйлчлүүлдэг бүх иргэдийн хувийн, нууцлагдах эрх нь хуулиар хамгаалагдсан эрх рүү халдсан. Иргэд, компанийн дансыг нэвт шувт мэднэ гэдэг том зургаараа Монгол улсын эдийн засгийг уншиж байгаагаас ялгаагүй. Наад зах нь л аль салбар нь илүү эмзэг байгааг төвөггүй харчих бололцоотой. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хүсүүштэй зүйл биш л дээ. Банкуудад активийн чанарын үнэлгээ хийх яриа эхлэх үед Р.Амаржаргал гэх мэт туршлагатай улстөрч, эдийн засагчид шүүмжлээд байсан цаанаа ийм учиртай.

ОУВС банкуудад дахиад шалгалт оруулах гээд байгаагийн цаад шалтгаан нь өмнө нь авсан мэдээллүүдээ баталгаажуулахаас гадна, илүү нарийн мэдээлэл байгаа эсэхийг нягтлах гэж эх сурвалж хэлж байна. Банкуудаа шалгана л биз, Үндсэн хуулийн 16.13-аар хамгаалагдсан иргэдийнхээ эрхэд гадны байгууллагаар халдуулаад баймааргүй байна.

Уг нь Засгийн газар иргэдээ мөрдөх биш Валютын сангийн мөнгийг авах гэж л хөтөлбөр хэрэгжүүлээ биз дээ. Алт, зэс, нүүрсний үнэ сайн, валютын нөөц их үед ер нь туйлдсан эдийн засагт амь тариа болдог хөтөлбөрийн хэрэг байна уу?


Сэтгэгдэл

Зочин [103.68.107.22] 2019-06-25 06:14:49

Ene Zasag ogtsroh yostoi yamar ch chadamjgui zasag shuu

Зочин [202.126.89.83] 2019-06-25 04:02:45

Хөөе хүүе хаая, тэр байтугай чинь оросууд.мэдэж байгаа, зүгээр мөрд.шалга, өохир мөнгө бохир эх үүсвэр илчлэгдэнэ. Болоогүй бүр ёроолдоо хүртэл унаж байж үлдэхүү эс үлдэхүү дээрээ тогтоно

зочин [64.119.22.217] 2019-06-25 03:51:40

Монголын бүх том kомпаниуд,аж ахуйнууд,төрийн өмчт kампониуд гадны зээлээр амидарч бгаа шүү дээ,нийт дүнгээрээ бүгд 11их наядын өр зээлтэй шүү дээ,үүнд шалгалт хийх хэрэг бгаа юмуу,энержийн оджаргал,петровис,оюунгэрэл,маkc ганбаатар,монгол алт нямтайшир гээд хулгайч луйварчин өр ширэнд баригдсан новшнууд монголд юу хийж бүтээхэв дээ,өр ширэнд баригдаад л 27 жил хамуурч явж бгааг банkийн шалгах хэрэг бгаа юм уу,гадны kолони болоход л хэрэгтэй материал болж бгаа шүү дээ,өөр юун сонин байхав

Зочин [202.179.24.72] 2019-06-25 03:49:57

АН-ынханы хийсэн балаг,

Иргэн [66.181.176.20] 2019-06-25 03:24:33

Дампуурахдаа тулсан, буруу замаар эх vvсвэрээ болгосон банкууд сандрахдаа улс терийн нэр барьж худлаа яриад яадаг юм.

Зочин [66.181.170.215] 2019-06-25 03:11:58

1 талаар буруу аргаар олсон менге нь илчлэгдэх болохоор сандарч байнаа. Менгегvй ард тvмэн тайван л байгаа шvv.

Зочин [43.250.126.90] 2019-06-25 03:02:49

Монгол Улсад ер нь нууц гэж байна уу. Мөрдлөгийн ажиллагааны буянаар та өр зээлтэй , танай компани татварт өртөй гэх үгийг гадахдын элчин сайдын яам консулын ажилтаны амнаас удахгүй сонсогдох нь

Зочин [202.9.42.89] 2019-06-25 02:50:25

Хэхэ богд банкны санхуужилтыг шалгана биз

Lalaruudaa zalhaj bna shuu [64.119.16.202] 2019-06-25 02:35:48

Aj ahui neg bid ulirald niit orlogiin 40 huvia tatvart ogch bna. Pizdaa ymar booliin niigem bishishuu.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.