Дэндсэн санал-Дээд шүүхийн шүүгчийн томилгоо 12 жил

Д.Тулга / Улстөр

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлсэн энэ өдрүүдэд нүдээ олсон хийгээд хуудуутай ямар санал байгааг дэнсэлж, санал өгөх эрх бүхий хуулийн этгээдүүд үзэл бодлоо хуваалцсаар байна.

Шүүхийн тогтолцоог сайжруулж, шударга бусын хонгилоос хол байх шаардлагыг олон нийт тавьдаг ч шүүхийнхэн энэ зарчмыг биелүүлж чаддаг билүү. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, сахилга хариуцлагыг нь дээшлүүлэх чиглэлд Улсын Их Хурлаас багц хууль батлан хэрэгжүүлсэн боловч шүүгчид хариуцлага хүлээлгэх оновчтой тогтолцоо өнөө хир бүрэн бүрдээгүй байгааг тэдний үйл ажиллагаа харуулсаар байна.

Хүний амин чухал эрхийг хязгаарлах эрх бүхий шүүхийн байгууллагынхан хамгийн өндөр цалинтай.

image

Цалин өндөр, нэмэгдэл нь чамгүй байх нь авлига авахгүй , хараат бус байхын үндэс хэмээн хээв нэг тайлбарладаг Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчиддээ хэр хяналт тавьж чаддаг бол. Талхаа таллан авч, хоногийн хоолны махаа граммаар авч байгаа ард түмэн шүүгчийн цалинг нэмэх ёстой хэмээн зүтгүүлэхэд чимээгүй л мөрөө харан алхсан. Цалингаа нэмүүлэн, хангамжаа ахиулсан шигээ ажлаа хийж, шударга үнэний дуу хоолой болж байгаа юу гэсэн асуултад үгүй гэж хариулах хүн олон байгаа гэдэгт энэ салбарынхан эргэлзэх хэрэггүйг зориуд хэлье.

Шүүгчдийнхээ цалинг нэмснээр анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, Улсын дээд шүүхийн шүүгч 3.2 сая, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авах болсон. Дээр нь урамшуулал нэмэгдвэл 4 сая төгрөг гарна. Үнэхээр ажилдаа хариуцлагатай, шударга бусын хонгилын гар хөл болдоггүй, хараат бус ажилладаг бол хэн ч маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Харин тэгтэл бодит байдал дээр ямар байгааг дараах мэдээлэл тодоос тод харуулна.

Бүтцэд нь ёс зүйн болон боломжит бусад хариуцлагыг хүлээлгэх чиг үүрэг бүхий Шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө нь туйлын хангалтгүй байна. Тухайлбал Шүүхийн ёс зүйн хороо сүүлийн таван жилд буюу 2014-2018 онд давхардсан тоогоор нийт 1706 шүүгчид холбогдох 1135 гомдол хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 80 орчим хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Энэ хугацаанд 1135 гомдлоор ердөө 14 шүүгч л шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна.

Засгийн газраас 2016 оны төсвийн тодотголд шүүгчдийн цалин болон шүүхийн төсвийг бууруулахаар тусгах санал гаргаж байсан. Тодруулбал, 2.7-3.3 сая төгрөгийн цалинтай 519 шүүгчийн цалинг 61-63 хувиар бууруулж, цалингийн санг 3.2 тэрбумаар бууруулахаар төлөвлөсөн. Гэтэл эл шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, авлига цэцэглэнэ хэмээн эрээ цээргүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд мэдээлэл хийж байх жишээтэй.

image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Монголын 512 шүүгч дотор хадгаламждаа тэрбум төгрөгтэй ганц шүүгч байж болохгүй юу” хэмээн мэдэгдэж, олон нийтийн бухимдлыг барж, элэг доог болсон цаг саяхан. Халаасалсан мөнгө нь хязгааргүйг илчилж, хариуцлага тооцож чадахгүй байгаа салбарыг бүр өөгшүүлж эрх эдлэх хугацааг 12 болгоно гэнэ үү???

Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилох тухай санал дэндэхийн дээдээр дэнджээ. Шударга бусын хонгилын хамгийн том хийгээд чухал хэрэгсэл нь шүүхийн байгууллага. Шударга бусын хонгилыг босгогчид өөрийн гар хөл болсон шүүгчдээ томилоод санал зөрсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахад саад хийсэн хүнийг хонгилоороо чирж, хүссэн ялаа тулган, эрх чөлөөг нь хязгаарласан түүх бидний өмнө хэдэн арваараа байна. Энэ гашуун хийгээд сэтгэл эмтрэм түүхийг Үндсэн хуулийн өөрчлөлт хийж байгаа улстөрчид дахин давтах боломжийг олгож хэрхэвч болохгүй. Арай ядан нураахыг оролдож буй энэ хонгилыг бэхжүүлэхийг санаархагсад шүүгчийн томилгоог 12 жил болгох саналыг дэмжиж байгаад эргэлзэх зүйл алга.

Эрх ямба, цалин хангамжаа шаарддаг шигээ ажлаа шударга хийхийг олон нийт шаардаж бас хүлээсээр.Тэргүүнийх нь хэлсэнчлэн 512 шүүгч дотор эх сурвалж нь тодорхой бус тэрбумын хадгаламжтай шүүгч байж болохгүй. 12 жилийн хугацаанд Дээд шүүхийн шүүгч дур зоргоороо авирлан, шударга бусын хонгилоор гэмгүй нэгнийг чирэх эрхийг 12 жил эдлэхийг олон нийт хэрхэвч зөвшөөрөхгүй. Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохыг дэмжихгүй байгаа Ерөнхийлөгчийн саналыг хууль тогтоогчид дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.26] 2019-07-20 22:21:25

Энэ нэг Элбэгдоржийн тоодгорыг Шvvхийн боссоос буулгаж шоронд нь хийж чадахгvй байж юун шинэчлэл еерчлел ярина вэ?? Гуцалдаж улилдаад байлгvй ажлаа хиймээр юмаа!!

Зоч [66.181.179.213] 2019-07-19 07:11:43

Ийм цалинтай, ийм албан тушаалтанд хариуцлага тооцвол торгууль ноогдуулах, ажлаас халах гэсэн шийтгэл байж болохгүйээ! Шууд хорих ёстой.

зочин [103.242.47.50] 2019-07-19 02:38:24

1 жил хангалттай

ЗОЧИН [112.72.11.112] 2019-07-19 01:34:06

ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛ УЛС БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ ДЭЭ! ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН БЭЛЭЭХЭН ТУРШЛАГЫГ ШУУД ХУУЛБАРЛЬЯ!

Зочин [202.21.124.131] 2019-07-18 19:17:18

сайн эрсийн бүлэглэл байгуулая. эхэндээ захаас аваад л хийчих хүмүүс байна. дараа нь ёс суртахууны өнлөр шаардлага тавьж шалгаруулж бай.

Зочин [66.181.169.162] 2019-07-18 18:47:18

Tiim shvv esergvvtsej bna

Зочин [64.119.16.219] 2019-07-18 15:49:42

Монголын шүүх засаглалд шудрага шүүгч байдаггүй юм байна лээ. 12 тэрбумтай албанаас буулгах гэж байгаа бол өөр хэрэг. Нэг жилээр ажиллуулж үр дүнг нь харж 12 жил битгий хэл сунгах хэрэгтэй.

Зочин [66.181.178.69] 2019-07-18 15:46:24

ХҮҮХЭД ДАЙРЧ АЛСАН ХУЛГАЙЧ ШҮҮГЧ НАРЫН МАФИЙН БОСС БОЛЧИХСОН 12 ЖИЛЭЭР СЭТЭРЛҮҮЛЖ АВАХ ГЭЭД СОЛИОРООД СУУЖ БАЙДАГ

Зочин [103.212.118.117] 2019-07-18 15:05:03

Үнэн бол хаадын үе эхлэх биз. 12 жил нь дуусах дөхөхөөр сунгах нэг арга олчихно.

Зочин [119.40.103.6] 2019-07-18 14:03:37

Манай шүүх тогтолцоонд Элбэгдоржийн хийсэн өөрчлөлт, түүний үр дүнг байгаагаар нь бичсэн байна. Ийм байхад 12 жилээр томилно гэсэн юу гэсэн үг вэ???????. МАНАН, манангийн хонгил хүчтэй хэвээр байна. Аль болох цөөн жилээр томилж шудрага шүүгчдийг шигшиж дахин томилж байх нь зүйд нийцнэ. 12 жилээр томилох болбол ард түмэн босохоос өөр аргагүй болно. Монголчууд уламжлал ёсоор төрдөө итгэж явсаар сүйрлийн эрмэгт ирсэн. Гэтэл төрд нь хэдэн хулгайчууд орчихоод гадныхантай нийлж эх орноо ард түмнээ цөлмөж байна. Хараад сууж байх юм уу. МОНГОЛЧУУДАА

ggkjol/jijiojsdijfgoisdfjgoi;sdjfogijsrdio;jg;ioserjobisrtejsdfkbjsireojb;iojrostibjo;iutor;ub;ostoi [64.119.22.179] 2019-07-18 13:35:04

sdfskkdkkskflar;goiva;ioemr;v;oaemrkmg;ioearm;iomvg;oiearm;oibvmerw;oimioverw;omb;ovimer;okbm;okemwr;obkm;oerwmt;bmoiwer;iob;oiewrm;oibg;eroimg;oije;roijg;oije;wroisjg;oisjred;oijgoidsjfo;ibjosei;trjobgiso;ierbo;iersn;bios;oigo;irseo;nb;onbonsojnbersdfgeragkmsdiogv;eorovea;rov;oermvmaeirmviemrvoi;ser;iobj;gdisjb;iojrt;oisjboijstj;oistjbio;jsrte;oigjo;isetrjgio;jeiostjrgojest;iojb;iosdtbgierst;oi;ertgio;jrs;eoidgj;oijg;ioja;iosjb;oisjfbiomb;isdb;iost;oib;oisrtjoi;hjsetoi;jio;jsteiogjoi;serjgoijeroi;gjo;iejriv;mdskvmiodsmvio;esr;oigjio;dfsmvs;eoirtjg;ioweorijeg;oijeotuhguivneuirsjviueriugerpuistbnoistnb;iomtiobmoijst;oijt;siojtiobj;oirstjbiosjdg;okbm;sijoi;jtiotsjrbsm;bksdfbmo;itb;iortmbiorstm;oibms;riotmb;oistrm;iobmsrto;imbiorstbiogiodfsibjstdigjsierjtsopfdkmbdgiosbjisrjtmritbjisdbgistjobjs[btsjb[90irst0ibstjsgibosjidbiosjtbisbjtibjstijbsodigfjbijsbdoijstijbsi0jadf[iobj[dijb[dfsi0jbifsjdfboidsjbistjbijsbiobdfjbfs[if0djbifgsibjs[f0ijbi'pfsbj0[tj90rsjibjisfgjb[sr[sbrjjsrtnjgrsibdgjpspojj

Зочин [77.38.148.28] 2019-07-18 13:03:20

солиорол

Монголчууд [103.26.193.171] 2019-07-18 13:02:38

Энэ муухай хүний зургийг юу гэж тавиад байгаа юм бэ? Элбэгдоржоос дутахгүй муухай харагдах юм.

Зочин [202.126.88.157] 2019-07-18 12:09:50

12 жил болвол хаан шүүгчид бий болно.

Иргэн [192.82.64.220] 2019-07-18 12:07:04

Хуульч хүний хувьд хэн бичсэн нь тодорхойгүй гүтгэсэн зүйл бичихээ болиоч ээ гэж хэлмээр байна. Тэр шүүхэд шударга олон шүүгч байдаг юм. Олны дунд болохгүй хүн байгаа байх, тэр хүнд хатуу хариуцлагаа тооц. Хохирсон хүнийг өмгөөлж явж байсных цалинг нь мэднэ. 4 сая төгрөгийн урамшуулал авдаг шүүгч гэж байхгүй, төрийн албан хаагчийн нэмэгдэл гэж байхгүй, үндсэн цалингаа авдаг. Прокурор, АТГ-ын байцаагч нар адилхан цалин авч байгаа. Шүүгч нарыг бүх улсад хугацаагүй томилдог, энийг хуульч нар мэдэж байгаа. Шударга болчоод байгаа улс төрч нар хугацаатай болохоор цэц шиг өөрийн хүнээ зүтгүүлж улс төрийн байгууллага болно. Шүүх шиг ёс зүйн хороо гэдгээр дамжуулж шүүгчид ёс зүйн хариуцлага тооцож, огцруулж байгаа шиг хариуцлага тооцож байгаа байгууллага хэд байна вэ, Их хурал, төрийн байгууллага тэгж байна уу. Судалгаа хийж, онолоос нь ганцыг ч гэсэн унш. Шүүхрүү бодлгорр дайрч байгаад Их хурлын гишүүд бүх томилгоог хийдэг, хариуцлага тооцох төсөл бэлдчээд иргэдийн тархийг угаагаад,

Зочин [43.228.129.229] 2019-07-23 12:22:59

Хуцаа авилгачин шүүгчээ

зочин [119.40.103.6] 2019-07-18 14:11:39

Мөн хуцваа. Дээд шүүхийн шүүгчийг УИХ, Засгийн газар, ерөнхийлөгч биш , УИХ-ыг хоёр танхимтай болгож Ардын их хурлаас цөөн жилээр томилж үнэхээр шудрага ажилласан бол дахин томилж байх нь зүйтэй.

зочин [202.55.191.205] 2019-07-18 11:47:49

шүүхийн ерөнхий зөвлөлийн нөхдүүд бүгд ОГЦОР ичдэггүй юм байхдаа. юу ч хийж чадахгүй байж мэдээлэл хийхдээ...

иргэн [202.55.191.205] 2019-07-18 11:45:50

шудрага биш шүүгч нарын цалинг буулга. цалин өндөр, авлига авч ханаж цаддаггүй, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг шүүхийн байгууллага л болсон байна ш дээ. 12 жилээр сонгогдож хэмжээгүй эрх мэдлийг авах гэсэн ичдэггүй нөхдүүдийг дэмжихгүй шүү. Эдгээр эрх дархтангуудыг харин ч солих хэрэгтэй

Төрийн нэр барьсан дээрэмчин [202.21.124.18] 2019-07-18 11:39:41

Ийм өндөр цалинтай бас төрийн нэрээр далайлгаж авилга авдаг сайхан ажилд орохсон. Эрхэм гишүүд сайн өгдөг гэсэн.

Зочин [202.126.89.193] 2019-07-18 11:05:13

Та бүхэн сэтгэгдэл, бухимдлаа илэрхийлэхдээ Хэнээс, Хаанаас энэ санал гарсаныг сайн тогтож хараад дотроо нэгийг эргэцүүлэн, бодоцгоо доо, Дээр нь нэмээд УИХ 108 гишүүн.

Зочин [43.228.129.229] 2019-07-18 10:56:15

Авилгааа аваап сурцан болохоор цалингаа яаж үрэхээ мэдэхгүй шүүгч нар олширчлоо. Хаус жип аваад ч багтахгүй мөнгийг барж ядах ядуухан байсан Б.Хажидмаа шүүгч ТӨА-д баяжсаар ... баригдвал ТЭТГЭВРЭЭ тогтоолгоод 100,0 саяаа аваап амарс жуулчны баазаа ажиллуулаад гэвтэнэ дээ гээл баярхахын... Хөөрхий хүргэн нөхөр 2 золиосонд тэнгэрийн цээрлэлд өртөж нисээд орлуулагч нартаа зайгаа тавиад өгсөн. ЛүндКЭ МЭНДЭЭ 2 байгаа цагт шүүхийг атганаа л гэнэ шүү

Зочин [66.181.179.209] 2019-07-18 10:54:16

ХУДАЛАА ШҮҮГЭЭД Л ДАРГА НАРТ УЛААН ЦАЙМ ҮЙЛЧИЛЭЭД Л БАЙВАЛ ЯАХ ВЭ 12 ЖИЛ НЬ ДУУСАГ ГЭЭД БАЙХ УУ ҮХЭРҮҮД ЭЭ БУРУУ ШИЙВЭР ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ТЭР ДОР НЬ ӨӨРИЙГ НЬ ЧАНГА ШИЙТГЭХ ЁСТОЙ ХОРИХ ЯЛТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ДАХИАД ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГД ОРОХ ЭРХГҮЙГЭЭР ТАСЛАХ ЁСТОЙ

Зочин [103.212.116.175] 2019-07-18 10:59:27

Ene sanal mash zow dahiad asuudal garwal haraat bus shuuhiig yahiin boon margaan bolno tegej balairch tsag zawaa aldaj baihaar urdah ajilaa hiitsgeesen deer yls torchid

зочин [66.181.185.59] 2019-07-18 10:51:34

шүүгч нарт шудрага хариуцлага тооцож байхгүй бол хууль ёс гажуудлаа тэд цагаан дээр хараар бичсэн хуулийг улайн цайм зөрчиж ард түмнийг хохироож байна тэд манан болон мөнгөтэй хүмүүст үйлчилж хээл хахуул авч үндэслэлгүйгээр хөрөнгжиж бна ,ерөнхийлөгч нь өөрийнхөө хүмүүсийг шүүгчээр томилж хэмжээгүй эрх тогтоох гэж зүтгэж байна шүүгч нарыг ард түмнээр өндөр шалгуураар сонгох хэрэгтэй тэд нарт хэмжээгүй эрх,их цалин нэмэхээр улам шуналтай болоод буруу хүмүүс шүүгч болж хууль ёсыг уландаа гишгэж бна

Зочин [66.181.181.49] 2019-07-18 10:46:52

ИНГЭЖ ӨӨРДСДӨДӨӨ АШИГТАЙГААР ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙГАА БОЛ ИРГЭД ДЭМЖИХГУЙ ШҮҮ

zochin [64.119.19.160] 2019-07-18 09:47:11

ажлаа хийж чаддаггүй ёс зүйгүй шүүгчидтэй байж юун 12 жил, харин ч сонгон шалгаруулалтыг нь чангаруулж хэрвээ эцэг эх нь ёс зүйн алдаа гаргаж бсан бол хүүхдүүдийг нь хуулийн байгууллага руу ажиллуулдаггүй хууль гаргах хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүдээ бодоод ёс зүйтэй байх гэж оролдох болов уу

zochin [64.119.19.160] 2019-07-18 09:41:58

шүүгчдийн цалинг жирийн төрийн албан хаагчдын цалинтай ижилхэн болгох хэрэгтэй. Цагдаа, шүүх эмнэлгийн алба, прокурорын байгууллагын ажилтнуудын нойр хоолгүй явж байж илрүүлсэн хэргийг бэлэн хуулийн дагуу шийдсэн болоод сууж байдаг, түүнээс гадна хуулийн дагуу ажиллаж чадахгүй олигархуудын мөнгөн дээр ажиллаж тэрбумтан болж байгаа хүмүүс бол шүүгчид. Шүүгчдийн цалинг багасгаж төрийн албан хаагчдын цалинтай дүйцүүлэхгүй бол хахууль авчихаад шүүгч яагаад тэрбумтан байж болдоггүй юм гээд сууж байгааг харж байгаа биздээ. Манай ерөнхийлөгч жирийн иргэд таниас олон зүйлийг хийх байх гэж сонгосныг мартсан бололтой..

Alimaa [202.179.25.185] 2019-07-18 09:37:10

Deed shuuhiin shuugchiig 12 jileer congono gej uu yariad bainaa ard tuniig uuch medehgui teneg gej bacamjilj baigaa um bish biz , iim congolt baij bolohgui Ectoi teneguud oorcddoo zoriulj iim um hiih gej baigaa um,

зочин [203.91.116.119] 2019-07-18 09:35:19

Арай дэндэнэ ээ. Ард түмэн минь үүний эсрэг сайн тэмцээрэй.

Зочин [202.70.46.20] 2019-07-18 09:28:28

Nasan turshaar ny tomil. Ted zorigtoi bolno

Зочин [64.119.23.162] 2019-07-18 09:24:06

Женко санаа арай дэнджнэ

зочин [202.9.42.144] 2019-07-18 10:46:48

Энэ женкогийн санаа биш.Ер нь ерөнхийлөгчийн явуулж буй ажил нь З.Энхболдийн бодол санаагаар хийгдэж байгаа .Энхболд бол электорникийн мэрэгжилтэй болхоос улс төрч биш.Улс төрөөр хутгуур хийж буй жулик. Бид ийм л ерөнхийлөгчийг сонгосон тэнэгүүд болохоор хэнийг буруутгах билээдээ.Даан ч харамсалтай.Дараагийн сонгуульд толгойтой юм бол толгойгоо ажилуул.

Зочин [64.119.23.162] 2019-07-18 09:23:18

Арай дэндэнэ суудлаасаа ховхордоггүй хулгайчдыг яая гэж байхад олоо бүр насаараа хахууль авдаг шүүгч бэлдэж өөрсдийгөө хамгаалуулах юм бна л даа . Солиор малаа

Зочин [202.126.88.220] 2019-07-18 09:08:21

512 шүүчид шүүхийн ерөнхий зөвлөл гэж 300 хүнтэй байгууллага байна.Энэ ариун явдал уу?

Шүүгч [43.228.129.229] 2019-07-18 10:59:12

Ёстой үнэн ШЕЗ болио..Лүндээ, Мэндсайхан 2 тэтгэврийн хүмүүсээ ядаэ чөлөөлөхгүү далд авилгаар сонгогдоол байж байх юм

Зочин [80.215.247.69] 2019-07-18 08:53:55

Uher mongolchuudad erh medel alban tushaal ogt tohirohgui

ЮУ ГЭЖ 12ЖИЛ БАЙХ ЮМ БЭ ЯМАР ТЭНЭГ ПИЗДА ИЙМ ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ [202.179.31.51] 2019-07-18 08:41:33

зөв [202.9.43.209] 2019-07-18 08:40:14

ер нь женко луйварчны саналааас авах юм даанч алга байна лээ

Зочин [66.181.179.85] 2019-07-18 09:00:54

ene tatigar tobd mongoliig samarch duusahnee. Uneheer bolobsrolgui teneg gar um daa.

Зочин [202.9.43.192] 2019-07-18 08:50:00

хуц

Sanal [66.181.161.7] 2019-07-18 08:25:23

Undsen huuliin tseaiin goshuun, shuuh, prokuror, ATG ajiltnuud, auditor, zasgiin gazriin gishuun, eronhii said, eronhiilogch, uix-n gishvvn gesen toriin alban haagchdoin yag gar deeree avch bui tsaling ni hooprnd ni bolon, huviin hevshliin adil alban tushaaltnuudiin ysalin zergiig haritsuulaad taviadahaach. Gagts shuuhgchiinh iim vv, bvgd iim vv medie

Зочин [66.181.178.69] 2019-07-18 08:20:38

мафи монголын иргэдийг даапаалж байна.

зөв шүү [122.201.24.121] 2019-07-18 08:06:30

ЯДУУХАН эдийн засагтай төр минь АВЛИГА БҮҮ ав хэмээн асар их цалин өгч байхад АВЛИГААС шүүгч нар хөндийрч чадахгүй байхад 12 жилээр сонгож хэрхэвч болохгүй. ШҮҮГЧ болохоороо хамраа тэнгэрлүү чиглүүлдэг шүүгч байна гэдэг БОЛОВСРОЛ нимгэнг л илэрхийлдэг. ИЙМ шүүгч олон байна.


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.