Ардын цагдаа нүд хурц, чих соргог гэдгээ харуулжээ

Aдмин / Хууль

Монголын эрүүгийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе бий. Тухайн үед онц ноцтой гэмт хэрэг гардаг байсан ч нууцалж, олон нийтэд ил болгодоггүй байсан юм. Цагдаагийн ахмад ажилтнууд, шилдэг чекистүүд хгэмт хэргийг хэрхэн илрүүлж байсан болон хамгийн эгзэгтэй, анхаарал татсан хэргийг та бүхэн цувралаар сонирхуулах болно.

Таруу суурьшсан монголчуудын дунд онц ноцтой хэрэг олон биш ч гарсаар цагдаагийнхан гэмт хэрэг илрүүлэхдээ гаршиж байв. Ноцтой хэргийн хажуугаар малын хулгай байнга гарч цагдлаагийнханд чамгүй ажил болдог байв. Цагдан сэргийлэх хорооны дарга н.Бумцэнд гэмт хэрэг илрүүлэхдээ бусдаасаа илүү Б.Дугарт үүрэг өгөхөөр дуудав. “Лам гэгээний хийдэд дугана барихаар бадарчилж цуглуулсан олон зуун малаас Өвөрхангайн баян Бадарч 240 мал худалдаж аваад сууриар нь алдсан хэрэг гарсан байна. Энэ хэргийг шуурхай илрүүлж, гэмт хэрэгтнийг ол” хэмээн тушаал буулгав. Ардын цагдаа Б.Дугар баян Бадарчтай уулзан нутгийн зүг жолоо залав. Улаачилж давхисаар өндөр дэнж дээр барьсан хоёр гэрийг Бадарч заагаад “Хоёулаа ч хүссэн газраа ирлээ. Намар цаг тулдаа ядралгүй ирлээ. Өвлийн хүйтэнд бол ингэж явна гэдэг амаргүй шүү” хэмээн тас тас хөхрөв.

Жижиг гэртээ айраг цагаагаа хийдэг нь харваас илт. Найман ханатай том гэртээ морилохыг хүсэн бөхөлзөх Бадарч малын панз үсэргэдэг нэгэн бөгөөд ашиг хонжоо гэдэгт амташсан нэгэн гэдэг нь харваас илт. Гарын алгандаа багтаж ядах хаш хөөргөө ардын цагдаа руу сарвайн тамхилав. Зарц бололтой нэгэн эрийг дуудан оруулж ирээд хамгийн тарган эр хонь гаргахыг тушаан, эхнэрээ цай, хоол бэлтгэ гэв. Адуу мал ихтэй тэднийг арав гаруй айл даган амьдарч, бор ходоодоо тэжээдэг гэнэ. Удалгүй хонины шинэ шөл барьсаар бор хүүхэн орж ирэв. Гэдэс ч болов. Айраг, нэрмэл гарган дайлах Бадарч “Ардын цагдаа минь миний хэдэн малыг л олж өгч тусал” хэмээн байн байн хэлэх аж. -За, би ажлаа эхлэхийн өмнө танаас асуух зүйл байна. Та малаа хараад таних уу. Танай мал ямар им тамгатай вэ? -Хараад бол танилгүй яахав. Харин им тамга тавьж амжаагүй юм. Би энд тэндээс худалдаж аваад өөрийн тамгаа тавих гэж байтал алдчихсан. -Танай энд хулгайч байдаг уу? -Нутаг усныхныгаа хулгайч гэх нь хаашаа юм. -Үе үе айлын эд зүйл авчихдаг урт гартай нөхөр байдаг даа? -Огт байхгүй гэхэд болохгүй л юм. Үе үе чөдөр, тушаа алга болчихдог юм. Гэхдээ айлын суурь мал авдаг айхтар хулгайч бол байхгүй гэв. Ингээд амарч хоноод өглөөгүүр хөтөлгөө морь тэднийхээс унаад явав. Бүдүүн хоёр морио өгсөн баян Бадарч “Энэ муу цагдаа олно гэж байхгүй дээ. Сайхан хоёр морио өгдөг дэмий ч юм болов уу. Нурууг нь аваад, ядарч туйлдсан амьтан болгочих вий” хэмээн амандаа үглэн араас нь харсаар үлдэв. Дугар хаашаа, юунд ингэтлээ яарч буйгаа ойлгохгүй баахан давхив. Явсаар намаржаандаа буусан нэг айлд буув. Гэрийн эзэн “За хө, хаанаас хаа хүрч явна даа” гэв. Дугар “Би цэргийн хүнсэнд мал авахаар яваа хүн байна.

Танай энүүгээр мал зарах хүн байна уу” гэхэд “Ямар холоос яваа юм бэ” гээд инээв. Монгол хүний ёсоор хоол цай хийж өгөөд морьдуулав. Дугар тэр хавиар айлаар орж, мал худалдаж авах нэрээр хэргийн талаар чих тавин явсаар бүрий болсон хойно хүүхдийн сэвлэгний найр хийж буй айлд буув. Айлынхан найран дээр холын хүн ирлээ хэмээн бэлэгшээж дээшээ суу хэмээн хүндлэв. Найрны даа хаанаас явааг нь асууж хул дүүрэн айраг, нэрмэл барин уу хэмээн шахав. Удалгүй гаднаас нэгэн хүн бухимдангуй орж ирээд “Чи худлаа ярина гэнээ. Баян Бадарчийн морь уначихаад мал авах хүн гэж өөрийгөө хэллээ. Чи ямар зүйл шиншилж яваа золиг вэ. Аягүй бол нөгөө алдсан суурт хонины сургаар ирсэн дээ” хэмээн хэлэв. Хүмүүс баян Бадарч гэх нэрийг дуулаад бөөн үймээн болов. Зарим нэг авгай хүүхэн “Тэр малыг нь Бундуу туугаад явсан гэж Ягаан Хаямчиг хэлнэ лээ” гэхэд зарим нь “Тэр муу Бадарч дэлхий сөнөж байсан ч мал нь барагдах биш. Хохь нь. Малаа алдаж байхдаа таарсан амьтан, нүнжиггүй золиг” хэмээн харааж зүхэж байхыг анхааралтай сонсож байв. Гэтэл найрынхан Дугарыг барьж тал талаас нь цохиж гарав. Хүлээд орхи муу хогийг хэмээн гэрийн эзний хэлснээр сураар чанга гэгч нь хүлж орхив. Аргаа барсан Дугар яах учраа ололгүй баахан тэрчилсэн боловч хүлээс нь улам чангарав. Гэтэл гэрийн хаалга нээгдэн нэгэн хүүхэн орж ирэхэд ”Миний дүү ахдаа тусал. Ах нь гэмгүй хүн. Ахынхаа хүлгийг тайлаад өгөөч” гэв.

Гэтэл нөгөө хүүхэн “Танд би тусалж болж байна. Гэхдээ та манай үүгээр дахин хэзээ ч ирэхгүй, биднийг амар тайван байлгана гэдгээ амла” гэв. Дугар “Ах нь амалж байна. Миний дүү ахыгаа тавиад явуулчих” гэхэд бүсгүй юу ч хэлэлгүй айргаа аваад явав. Илүү гэрт хүлээтэй байсан Дугар гэнэт хөлийн чимээ сонсов. Нөгөө бүсгүй орж ирээд “Та дахин ирэхгүй шүү” хэмээн амандаа хэд дахин хэлээд хүлгийг нь тайлж өглөө. Дугар баярласнаа хэлээд хөтөлгөө морио унаад аажуухан шогшуулсаар алсран холдов. Шөнөдөө модны ёроолд унтсан Дугаар үүр цайхтай зэрэгцээд морьдов. Алсад харагдах ганц гэрийг зүглэн очиход ахимаг насны нэг эмэгтэй саалиа барьсаар гэр рүүгээ орж харагдав. Дугар арас нь ороод гэрийн зүүн талд суухад авгай янзгүй харж, аяга зэгээн цай хийж өглөө. Хэсэгтээ чимээгүй суусан авгай “Та хаа хүрч яваа хүн бэ” гэв. Дугар мөн л хэлдэг үгээ хэлээд “Танай энэ хавьд Бундуу гэгч хүн байна уу” гэхэд “Настай хүнийг нэрээр нь дуудахад яана аа” гээд ширэв татав.

Дугар хэргийн эзнийд ирсэнээ мэдээд хэсэг дуугүй сууснаа “Танай хүн хаачаав” гэхэд “Тарваганд явсан” гээд нөгөө авгай хананы нүднээс өлгөөтэй буу руу хяламхийв. Дугар сэжиг авсан ч тоймжиргүй дүр гарган “Буугаар биш хавхаар ан хийдэг байх нь” гэхэд тэр эмэгтэй юу ч хэлсэнгүй данх, аягаа арчсан болоод сууж харагдав. Ингээд Дугар гэрээс нь гарч давхисаар найр хийж байсан айлд ирэв. Тэр хавийнхан айх, гайхах нь зэрэгцэн, хаа хүрээд ирэв, яаж хүлгээ тайлсан бэ гэхчилэн элдэв зүйл асууж түүнийг тойрон ирэв.

Гэрийн эзэн шазуур зуун “Аа, муу гөлөг, чи яах гэж дахин ирэв” хэмээхэд Дугар мөрөөрөө ёврох шахам хажуугаар нь өнгөрөөд илүү гэрт нь оров. Гэрийн эзэн “Энэ ямар зэрлэг нөхөр вэ. Айлын гэрт дайрч ороод” гэсээр үлдэв. Ороод ир гэхэд “Энэ мууг хараач ээ. Хүнийг бас дуудаж уулзах гэнэ” гэсэн хэдий ч ууртай алхсаар араас нь ороод шанаадах гэхэд нь гараас барьж зогсоов.

-Би Бадарчийн алдуул малыг олохоор Улаанбаатараас ирсэн ардын цагдаа байна. Чи Бундуутай нийлж энэ хэргийг үйлдсэн учир чамайг саатуулж, хэрэг хүлээлгэнэ. Одоохон хувцсаа соль гэхэд -Юу юу гэнэ ээ, чи. Бас худлаа ярих санаатай хэмээхэд Дугар өврөөсөө ардын цагдаагийн таних тэмдэг болох хантаазаа гарган өмсөж, эрс шийдэмгий байдлаар өмнөх үгээ давтав. Сая л гэрийн эзэн айж, хэнтэй юу ярьж буйгаа эргэцүүлэн бодож байгаа нь илт.

-Ардын цагдаа гэдгийг чинь сая л ухаарлаа. Харин Улаанбаатар гэдэг чинь юу билээ гэхэд Дугар -Хүрээг ийн нэрийдээд удаж буйг мэдээгүй хэрэг үү. За хурдал, хурдал явъя гэхэд айж сандарсан тэрбээр үнэнийг өчив. “Би энэ хэрэгт ямар ч хамаагүй хүн. Мундуу суурь хонь тууж ирээд Мухарын жалганд саатуулаад им тамга хийх талаар ярьж байсан” гэв. Дугар Бундуу хочит Лувсанг энэ хэргийг үйлдсэн болохыг хэд хэдэн баримтаар тогтоон шууд тэдний зүг хөдлөв. Гэрт нь ирэхэд Бундуу тарвага өвчих зуураа хяламхийж хараад үг дуугарсангүй.

-Бундуу хочит Дугар гэж та юу. Та яахаараа хүний суурь хонь авдаг билээ гэхэд -Хэн тэгж байна хэмээн бултах арга сүвэгчилж эхлэв. Дугар эрс шийдэмгий, тэгээд бас хийж байсан үйлдлийг нь нэгд нэгэнгүй хэлснээр Бундуу Лувсан хэргээ хүлээж, хамтран энэ хэргийг үйлдсэн Ойдовцэрэн, Дашдаваа, Ёндонжамц нараа илчлэв. Лувсан Бадарчийн малыг зүс зүсээр нь гарган өгчээ. Дугар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ардын шүүхэд өгч, зохих ялыг нь оноосон гэдэг.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.166] 2019-09-02 18:38:01

Yun ulger domog shig yum bicheed bna daa.

Зочин [122.201.19.99] 2019-09-02 02:44:47

хошин шогын хэрэг байнааа ккк одоогийн цагдаа нар камерын бичлэг байхад л илрүүлж чаддагүй гарууд шүү

Зочин [66.181.179.77] 2019-09-03 14:46:07

chi camerin bichlegeer hun olj chadah uu

Зочин [124.158.110.82] 2019-09-02 01:46:35

гэхдээ л шударга ажиллах хэрэгтэй шүү. хүний хувь заяаг хохироож болохгүй

Энхээ [122.201.26.130] 2019-09-01 11:22:03

Цагдаагийн хулгайч барьж байсан нь үлгэр домог мэт л яригддаг болждээ

Зочин [66.181.161.64] 2019-09-02 12:05:19

Адь дээр үеэс цагдаа нар хулгайчтайгаа хуваадаг болцийшдэ.олон баримттай

иргэн [202.179.26.18] 2019-09-01 06:44:10

за яахав дээ, Бичих юм олдохгүй Хүний л бичсэн Өгүүллэг гэх нь ч хаашаа юм, Үлгэр гэх нь ч хаашаа юм одооны Хүүхдүүдын юм бичих гэж ийм л болчихсон шүү дээ,

irgen [64.119.21.254] 2019-09-01 01:11:11

1920-ood oni suuleer garsan uil yavdal um bishuu.

Нүд чих [64.119.23.47] 2019-09-01 00:22:53

Суурь хонь хулгайлна гэжбайхгүй. Туугаад хурдан явж газар хороохгүй тэр олон малыг хөлөөр тууж хулгайлна гэж байхгүй. Худлаа бичсэн байна. Одоо бол 2 шалаанзанд ачаад хулгайлж болох байх.Малын дөр ч мэдэхгүй худлаа донгосмор байна.

Зочин [66.181.176.31] 2019-08-31 14:51:22

surjin ehleed darjin duusah shiv...

Зочин [66.181.161.81] 2019-08-31 20:13:03

Kkk... Harin tiim.

Irgen [103.57.93.83] 2019-08-31 13:12:22

Estoi balai yum bichih yum. Honinii tsmga gej baidaggui yumaa

Зочин [66.181.183.184] 2019-08-31 12:22:36

Жаран тэрбум жидүүг хэн шаасныг яг ингээд нууц ажилтан оруулаад илрүүлчхээч

Зочин [202.9.43.178] 2019-08-31 10:11:07

Энэ бол худал. Айлын суурь хонь хулгайлах нь бүү хэл айлын чөдрийн ганц морь хаана байгааг ч нутгийн малчид андахгүй мэддэг юм. Тэд үргэлж дуран бариад уул толгод дээр гарч хаана хэний ямар мал байгааг ажиглаж байдаг. Харин ганц нэг мал хулгайлах явдал гардаг. Хэн авсныг ч нутгийнхан андахгүй мэддэг байсан юм шүү.

Зочин [172.58.139.214] 2019-08-31 16:11:20

Tiim yum baina lee heer hodoo hen ch baihgui baina gej bodoj bolohgui yum baina lee shuu kkk

Д.Норовренчин [202.9.42.66] 2019-08-31 11:27:19

Социализмын үед ч суурайр нь хонь алдаж байсан юм шүү

zochin [120.142.31.236] 2019-08-31 10:05:11

ene tsagdaatai tsagdaagui ilreh l il hereg bna

Зочин [182.160.36.16] 2019-08-31 07:53:30

Гэтэл одоогийн цагдаа дарга нараасаа болоод бүр дампуурлаа

Зочин [202.55.188.85] 2019-08-31 04:20:06

Энгийн ард хэлмэгдүүлсэн нь бүр их л дээ

Зочин [66.181.187.184] 2019-08-31 02:37:00

естой л бадарч тахар гээч байждээ.ккк

Зочин [202.9.43.72] 2019-08-31 02:16:06

үлгэр юмаадаа янз нь


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.