Замын-Үүд боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Д.Тулга / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Уг бүтээн байгуулалтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажил 2020 оны аравдугаар дугаар сард дуусахаар төлөвлөгдсөн.

Замын-Үүд боомт нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гарч байна.

Боомтыг шинэчлэх, өргөтгөх бүтээн байгуулалт хийгдсэнээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.131.233.190] 2019-09-05 08:16:35

ТОМ ОВРЫН БОЛОН АЧААНЫ МАШИН НЭВТРҮҮЛЭХ ЧАДАЛ 3 БИШ, 5 ДАХИН НЭМЭХ ХЭРЭГТЭЙ БАЙЖ, ЗОРЧИГЧИД БОЛ ЭРЭЭНИЙ ХАР ЗАХ ДЭЭРЭЭС ХОГ ЦУГЛУУЛЖ НААШАА ОРУУЛЖ ДАМЛАН ХУДАЛДААЛДАГ ГАНЗАГАЧИД Ш ДЭЭ, ОДОО ХЯТАДУУДЫГ З-ҮҮДРҮҮ ОРЖ ИРЖ НАЙМАА ХИЙХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТОМ ОВРЫН МАШИНУУД ЧИНЬ Л МАНАЙД ХОВОР, ХЭРЭГТЭЙ, МАТЕРИАЛ,БАРАА ОРУУЛЖ ИРЖ БУЙ Ш ДЭЭ,ХИЛ,ГААЛЬ ДЭЭР ӨДӨР ХОНОГ ӨНЖИН ОЧЕРЛОНО, ҮҮНИЙГ Л ХУРДАСГАЖ НЭВТРҮҮЛЭХ ЧАДЛЫГ 5 ДАХИН НЭМЭХ ЁСТОЙ БАЙСАН. ТООЦСОНГҮЙ ДЭЭ.

ene [185.39.141.7] 2019-09-04 20:56:34

end yamarch teevriin zardal orohgvi . ar mutur iin tumur ... tsement toosgo. bvgd . ulaabaatraas 2 dahin hyamd .. . . songuuliin zardal mungu bosgoj avah geel .. dahin jezeech songogdohgvi ni oilgomjtoi bolson lalaruudiin atga nariisan .... ajil hiih nereer tonoj ehellee . 6 sard .. uvul ehelj baihad . yu hih lalaruud ve .??

hudlaa hudlaa [185.39.141.7] 2019-09-04 20:53:11

4 jil yu ch hiigeegvi 65 yanhan 6 sariin dotor tom tom ajil huviarlan avch tsartsaah deermee ehlvvlseer .. . tsengeldeh hvreelen . yu yu genvv . darhnii zam . nohoin baas .. yamarch tsootsoo sudalgaagvi ard tvmnii mashin evdej duysgalaa aaviin joloonii hajuud mergeshsen zamiin said . ... 50 sayad bagtaagaad . gazar shoroonii ajil hiigdej zam talbai urgutguul boloo haragdaj bn ... 5 ter bum zartsuulsan hej . shaana . . garshsan lalaruudiig . 20 ond laaz ushiglungvvt ni bvgdiig ni tonoson deermiig shalgan ilrvvlj shorongiin hadaas bolgoh yum shvv unuudur alaa maajaad darvalzan tachaadaj L bai!!

иргэн [43.242.243.225] 2019-09-05 20:17:22

Харин тиймээ.

Зочин [103.10.23.113] 2019-09-04 17:46:32

Одоо Монголчууд урагшаа гарах биш Хятадууд Замын үүдэд орож ирэж бараагаан зардаг Замын үдээс түүхий эдээн авдаг болгох хэрэгтэй Бид хэлээр орсон бараанаас татвараа авна Монголоос худалдаж авсан бараанаас татвэр авахгүй гаргана Өөрийн зах зээл үндэсний үүлдвэрээн хамгаалаж Хятадад бараа захиалж хийлгэхийг хориглох хэрэгтэй Орос руу бид бараагаа гараж болох болоцоог өөртөөн би болгох

Зочин [103.10.23.113] 2019-09-05 10:41:13

Гуйж өгдөгөөс болож Монгол улс ашиг олхоосоо алдах нь их байна Дүлийдээн найдаж унгараг гэдэг шиг гуйж өгдөгдөөн найдаж бид юуч хийж бүтээдэгүй Хятадын эдийн засагын хараат орон болоо, Монголчууд хөдөө аж ахуйн түүхий эдээн боловсоруулах үндэсний үүлдвэрээ сэргээн хөнжүүлэх хэртэй одоохондоо тийм мэрэгжэлийн хүмүүс нь арай үхэж дуусаагүй байна болцоо нь дүүрэн байна Хамтарсан үүлдвэр Монголд би болгох сонирхолтой хөнжөлтэй улс орон байна Монголчууд бид өнөөдөр Хятадын эдийн засагын хараат байгаа болчхоод Малын арис ширийг үнгүйдүүлэж хог дээр хаяж байна Махны үнийг хөөрөгдөж байна энэ нэг л өдөр арс шир шиг үнгүй болгоно Үүрд ийм байх хүсэлтэй тэнэг байх юм Үүнээс салахын тулд бага багаар Өөрийн хэл дотор Замын үүдэд алсын санаагаа бага багаар хэргжүүлэх зүүль хийх хэрэгтэй биш үү Бүх зүүлийг өнөөдөрөөр бодож хийх юм бол бидний хийсэн зүүль аласдаан бидэнд хэрэгүй зүүль болно Эрээнийг хэн энгэж хөгжүүлэв Монголчууд бид шүү дээ Анх л түүхий эдийг худалдааг Замын үүдэд байлагсан бол өөр байх байсан

Зочин [203.217.138.1] 2019-09-04 17:49:49

гуйж өгч байгаагаа мэдэж бнуу маанагаа

зочин [202.72.245.122] 2019-09-04 17:10:32

заа сайхан мэдээ бна 1-рт өвөл болж бхад ажил эхэлдэг нь яаж бгаан. 2-рт өөрсдөө мөнгө бхгүй бодуул зээлээр хийх биз хүү энэ тэр нь өвөлжингөө бодогдоод дааж давшгүй өрөнд орох юм бна л даа 3-рт тэр их мөнгийг иргэдийн халааснаас төлж таарна даа

Зочин [103.26.195.155] 2019-09-04 19:34:56

Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барин.Хүү өр хамаарахгүй.

ШУДАРГА [183.81.171.2] 2019-09-04 16:59:03

ЭНЭ БҮТЭЭН БАЙГУУЛЛТЫГ МОНГОЛЧУУД БАРЬЖ БАЙНА УУ? ХЯТАДУУД БАРЬЖ БАЙНА УУ? ХЭЛЭЭД ӨГӨӨЧ????

Зочин [103.26.195.155] 2019-09-04 19:37:38

Хятадууд барина,цалинжин,материалаа хятадаас татан.Ганцхан байгууламж боомт Монголынх болж үлдэн.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.