БАЙР СУУРЬ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт жинхэнэ утгаараа өөрчлөлт байж чадах уу

Aдмин / Улстөр

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссантай холбогдуулан ард нийтээр санал асуулга явуулахыг УИХ-ын чуулганаас дэмжиж, санал асуулгад Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэрээ ард түмнээс асуух ёстой гэсэн санал оруулсан юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар мэтгэлцсэн. Олон нийт хоёр талын байр суурийг сонсож, мэдээлэл авахыг хүссэн ч энэ удаагийн мэтгэлцээн Д.Лүндээжанцан гишүүний багаа хамгаалсан яриа түлхүү байсаар өндөрлөсөн. Иргэдэд илүү мэдээлэл өгөх үүднээс онцлох эшлэлийг дахин хүргэж байна.

ЭШЛЭЛ 1

image

З.Энхболд: Би З.Энхболд гэдэг хувь хүнийхээ үүднээс бус Ерөнхийлөгч Х.Баттулгын байр сууриа илэрхийлж суугаа хүн. Ардчиллын 30 жилийн эрдэм шинжилгээний хуралд хоёр хуудсанд багтааж байр сууриа илэрхийлсэн. Алдаатай, оноотой 30 жил болж өнгөрсөн байна. Зөвхөн монголчууд алдаж ирсэн юм биш. Суралцах цаг бидэнд хэрэгтэй. Алдсан алдаагаа залруулах боломж УИХ-д байсан боловч боломжоо алдчихлаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Ерөнхийлөгч санаачлаагүй. Гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой байдал гэсэн УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан хуулийн төсөл. Гоё реклам цацагдсан. Энд бичигдсэн зүйл нь биелэх юм байх гэж бодоод Ерөнхийлөгч хуулийн төслөө хүргүүлсэн. Гэтэл 80 хувь нь алга болсон. УИХ-ын гишүүдийнх болохоор 80 нь дэмжигдсэн. Тиймээс Ерөнхийлөгч энэ сарын 9-ний өдөр бичиг хүргүүлж, саналаа татсан. Асуудал маш энгийн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь гүйцэтгэх засаглалаа бэхжүүлье гэдгээс эхэлсэн. Гэтэл Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг тогтолцоон дээр 62-ын бүлэг нөгөө тийш нь дараад хуучнаар нь үлдээсэн. Ийм өөрчлөлт хийх хэрэг байна уу.

Д.Лүндээжанцан: Гурван парламент дамжиж яригдсан сэдэв. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг Үндсэн хуульдаа тусгасан. Энэ бодит механизмыг эцэг хуульдаа тусгасан байх ёстой. Гэтэл төрийн эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүссэн. Их хурал хоёр том эрх мэдлээсээ татгалзъя гэсэн шүү дээ. Нэг нь томилгоо буюу Ерөнхий сайд л танхимаа бүрдүүлэх. Нөгөө нь төсөв.

ЭШЛЭЛ 2

З.Энхболд: Ерөнхий сайддаа эрх мэдэл өгөхгүй гэж байгаа юм бол ард түмэнд сонголтыг нь өгчих л дөө. Ерөнхий сайдыг сонгодог 39 гишүүн бүх асуудлын суурь юм биш үү. Засаглал тогтворгүй байгаа нь улс төрийн намд биш юм байна. Тэрбумтангууд улс төрд өөрсдийн төлөөлөө суулгадаг байсан бол одоо өөрсдөө орж ирээд суудаг боллоо. Ерөнхий сайд тахимаа бүрдүүлдэг байх тогтолцоог Ц.Мөнх-Оргил гишүүн хамгийн их эсэргүүцсэн. Тэдний компани хохирох гээд байна аа даа. MCS-ийн эрх ашгийг хамгаалж байна гэж наанаа хэзээ ч хэлэхгүй шүү дээ. Ерөнхий сайдаа ард түмэн сонгодог байя гэсэн энгийн санал хүргүүлсэн. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог биз дээ.

image

Д.Лүндээжанцан: Шинэ Ерөнхий сайдыг нэр тодруулчхаад оруулж ирдэг. Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг заалт олонхийн санал авч чадаагүй. 57 гишүүн дэмжих ёстой. Гэтэл 54,55 болчхоод байсан. УИХ-ын гишүүд өөрсдийн саналаа өгсөн. АН-ын 7 гишүүн өөр өөр санал хүртэл өгдөг. Ийм байхад гол асуудалд дэмжлэг авч чадсан нь сайшаалтай.

ЭШЛЭЛ 3

З.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах нь учир дутагдалтай. Ялангуяа 30 тэрбумыг зарцуулах юм бол больчих хэрэгтэй. Үүнийхээ оронд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй засаглалынхаа хэлбэрийг асуух хэрэгтэй.

Д.Лүндээжанцан: Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх заалт унасан. Учир нь нэг хүний дарангуйлал тогтох гээд байна гэж эмзэглэсэн. Буруу зүйл хийвэл огцруулж чадахгүй байдалд хүрэх байх гэж шүүмжилсэн. Гэтэл нөгөө талд Засгийн газар нь богино настай, байнга солигдож байна. Ийм хоёр туйлшралын дундуур “Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжвэл Засгийн газрыг огцруулна” гэсэн заалтыг “Нийт гишүүдийн” гэж өөрчлөх гэж оролдсон. Хэрвээ Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол тараах зарлигийг Ерөнхийлөгч гаргаж байя. Хяналтыг ингэж тэнцвэржүүлэхийг хичээсэн.

ЭШЛЭЛ 4

.З.Энхболд: Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхээр Х.Баттулга шууд Ерөнхийлөгч болчих юм шиг инээдтэй юм яриад байхын. Бүх зүйл шинээр эхэлнэ шүү дээ. Нэг гараанаас эхэлнэ гэсэн үг.

.Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд жижиг нэмэлт, өөрчлөлт гэж байхгүй. Орсон нэмэлт, өөрчлөлт бүр цаанаа утга, агуулгатай. Дагаад маш их эрсдэлийг дагуулж байдаг.

ЭШЛЭЛ 5

.З.Энхболд: Органик хуулиар зохицуулж болж байгаа юм бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар хэрэгтэй юм бэ. Ямар ч хэрэггүй биз дээ?

.Д.Лүндээжанцан: Яахав, баталгааг нь давхар хийж өгсөн юм. Шүүхийн хараат бус байдлын заалтууд Ерөнхийлөгчөөс ч, УИХ-ын гишүүдийн саналыг ч оруулсан. Ард нийтийн зүгээс гишүүдийн тоог нэмэх хэрэггүй ээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг зардал мөнгө нь дийлдэхгүй гэсэн.

ЭШЛЭЛ 6

.З.Энхболд: Монголын ард түмэн гишүүдийн тоог нэмэх дургүй байгаа юм бол цөөлбөл дуртай байх юм биш үү

.Д.Лүндээжанцан: Тийм саналтай хүмүүс байсан. Та Ерөнхийлөгчийн засаглалыг агуулж байх шиг байна. Нэг хэсэг нь ийм бодолтой байж болно. Хэт цомхтгох нь бас эрсдэлтэй. Үндсэн хуульд парламентийн засаглалтай байна гэж заасан. Энэ ч утгаараа засаглалаа асуух боломжгүй. Үндсэн хуулийн журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа дараагийн асуудлаа ярих ёстой.

image

ЭШЛЭЛ 7

З.Энхболд: Үндсэн хуульд ямар ч асуудлаар санал асуулга явуулж болно гэж заасан байдаг. Гэтэл Лүндээжанцан гишүүн болохгүй гэх юм. Өөрөө зохиож яриад байна.

Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгчийн засаглал муу гэж би хэлэхгүй. Гэхдээ би дэмжихгүй.

ЭШЛЭЛ 8

З.Энхболд: Д.Лүндээжанцан гуай шиг хүмүүс “Ерөнхийлөгчийн засаглал бол тоталитар дэглэм юм” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлчхэж. Үүнд тайлбар хийх ёстой. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээ парламентаас сонгож байвал парламентын засаглал. Харин ард түмэн сонгож байвал Ерөнхийлөгчийн засаглал. MCS группт таалагдахгүй бол хэзээ ч Ерөнхий сайд болохгүй. Яагаад гэвэл, Ц.Мөнх-Оргил гишүүн зүтгэсээр байгаад аваад үлдчихэж байгаа биз дээ. Сайдаа мэдэхгүй Их хурал гэж юу байсан юм бэ гэж хоёр өдөр дайрлаа.

Д.Лүндээжанцан: Яагаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ярих болов гэхээр үүнийг бахь байдгаар нь байвал парламентын засаглал бүтэхгүй юм байна гэдэг өнцөг гаргаж ирж байна. Тиймээс л сайн, муу нэр зүүсэн ч хамаагүй, өөрчлөх ёстой. Парламент нь парламент шиг байя. УИХ-ын гишүүд хариуцлага алдвал эгүүлэн татая. Төсөв рүү хутгалдаг асуудлыг зогсооё.

ЭШЛЭЛ 9

З.Энхболд: Ийм юм болдоггүйг өөрөө мэдэж байгаа биз дээ.

Д.Лүндээжанцан: Засах гээд байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн засаглал руу явуулах нь улс орноо хорлосон зүйл болно. Боломжтой саналуудыг дэмжсэн. Давхар дээлийг тайлах асуудалд бид анхнаасаа Ерөнхий сайд болон дөрвөөс дээшгүй гишүүн байя гэдэг санал гаргасан. Ерөнхийлөгчийн засаглалын хувьд “Олноороо хэлэлцвэл буруугүй” гэдэг монгол үг бий. Тиймдээ ч парламентын засаглалыг монголчууд сонгосон.

ЭШЛЭЛ 10

З.Энхболд: Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл парламентын засаглалтай байх эсэхийг ард түмнээсээ асууж өгөхийг гишүүдээс хүссэн. Гэтэл тулгаж байна гэх юм. Яагаад үүнийг асууж болохгүй байгаа юм бэ.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулиар болохгүй байгаа юм. Үндсэн хуульд гар хүрч болохгүй, нөгөөх нь дорвитой өөрчлөлт алга гэсэн хоёр туйлшрал байна.

ЭШЛЭЛ 11

З.Энхболд: Энэ сарын 9-ний өдөр Ерөнхийлөгч албан бичиг явуулах хүртлээ парламентыг парламент шиг байна гэж найдсан. Адаг сүүлд нь бүгдийг нь будаа болголоо. Энэ зургаан хуудас юмыг хэн ч уншихгүй. Ач холбогдолтой биш. 30 тэрбум төгрөгөө больсон юм байна. 15 тэрбум төгрөгийг салхинд хийсгэвэл цамаан зан шүү.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэг үгийг өөрчлөхийн тулд 15 тэрбум төгрөг зарцуулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Дэлхийн улс орнуудад 20 жил ярьсан заалт ч байдаг.

ЭШЛЭЛ 12

З.Энхболд: Гүйцэтгэх засаглал ч ялгаагүй. 2016 онд М.Энхболд намаа ялуулахад бүх ард түмэн түүнийг Ерөнхий сайд болох юм шиг санаж байсан. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон. 1996 онд Ц.Элбэгдорж сонгуульд хамгийн олон суудал авсан. Баянхонгороос нааш ирэх замд нь Ерөнхийлөгч асан П.Очирбат, нийтлэлч Баавар нар хуйвалдаад сонгуульд огт оролцоогүй Энхсайханыг Ерөнхий сайд болгочихсон юм шүү дээ.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 19 зүйлд өөрчлөлт оруулах гэж байна. Дээд талдаа 24 зүйлд өөрчлөлт оруулах ёстой. Парламент тарах эсэх асуудал гэнэтийн асуулт байна. Ордонд яригдсан юм билээ. Хариуцлага алдсан парламент тардаг байх ёстой. Миний амьдралын түүхээс харахад бүхий л парламент муу нэртэй байсан. Нэг юм болонгуут тараад байвал муу жишиг тогтоно. Зүй тогтлоороо явах ёстой юм л даа. Түүнээс биш сандал ширээтэйгээ зууралд гэхгүй. Бүлгийн хурлаар УИХ тарах ёстой гэдэг зүйл яриагүй. 51 гишүүн дэмжиж байж шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг ярьж дууссаны дараа ийм яриа гарсныг үгүйсгэхгүй. Миний зарчмын байр суурь байвал Засгийн газар тогтвортой байна гэдэг шиг УИХ ч гэсэн бүрэн эрхийн хугацаанд сайн ажиллах ёстой.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.25] 2019-09-18 14:35:13

Их тайган, Чой ахайтан болох гсн хоер нехер vхлээ л дэ. Хаха

Нямсүрэн [202.126.88.184] 2019-09-18 12:34:32

Энэ Зи ч ялгаагүй төрийн өмчийн дарга байхаас л дураараа загнасан духаараа харсан новш л хамаг улсын хөрөнгө хувийнхаа юм шиг дураараа үрсэн нөхөр ш дээ одоо түмнээс шудрага болох гэж хаа явсан газраа бусад хулгайчдаа муулсан ховч авгай шиг дахиад сонгогдох санаатай олон юм ярьсан нөхөр явах юм одоо болсон зүгээр зайл энэ хугацаанд улсаа хөгжүүлэхгүй яасан юм...

Нямсүрэн [202.126.88.184] 2019-09-18 12:28:23

Энэ өвгөн насаараа сонгогдоод улсыг сүйрүүлээд нэг бөөрөхий хөх юм байсаар дууслаа одоо зүгээр ач зээгээ эрхлүүлээд шаасан хэдээрээ зугаацаад сууж байсан нь дээр дээ...

Зочин [202.126.89.238] 2019-09-18 11:57:23

Zika l zailaad ogbol uls ger maan saihan boloh geed bn

Зочин [123.212.224.63] 2019-09-18 10:57:07

Лүндээ сдаг бувтансаар байтал монголчууд эх орноосоо дүрвээд үлдсэн нь үгээгүй ядуу гуйлгачин болж дууслаа. Эх орноо гэж сэтгэл байдаг бол зүгээр зайгаа тавиад зайлаад өгөөчээ үрчийсэн хар лалрын өвгөн минь

Зочин [103.10.23.113] 2019-09-18 09:02:41

ИХ ХУРАЛ БОЛ БҮХ ЗҮҮЛЬД ХУТГАЛДАН ОРДОГ БАЙГУУЛАГ БИШ ХУУЛЬ ТОГТООХ ТҮҮНДЭЭН ХЯНАЛТ ТАВИХ БАЙГУУЛАГ ЗӨВХӨН ЭНЭ АЖИЛАА Л ИХ ХУРАЛ САЙН ХИЙ БҮХ ЗҮҮЛД ОРЛЦОДОГ ХЯЗГААРГҮЙ ЭРХТИЭЙ БАЙГУУЛАГ БОЛОЖ ХУВИРСЭН ТЭД ЭРХ МЭДЛЭЭН БУРУУ АШИГЛАЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ШУДРАГ БУС ХУУЛЬ ХИЙСЭЭР БАЙНА

БЦ [103.10.23.113] 2019-09-18 08:53:38

Энэ их хурал одоо тарах нь зөв болжээ Хулгайч нар Үндсэн хуулийг засварлах юу ч биш жонхуу болгох эрх байхгүй Их хурал тарсны дараа Үндсэн хуулийг хийж батлах Ардын их их хуралыг сонгож Үндсэн хулийг шинээр хийж Шинэ үндсэн хуулиар сонгуулаан явуулах хэрэгтэй болжээ Энэ их их хуралд чадамжгүй дээр нь хулгайч үүрэлсэн их хурал

Зочин [202.126.89.141] 2019-09-18 08:37:26

УИХ тарах нь зев юм биш vv? Олон жил суусан бугшмалуудаас салмаар байна. Шударга ес улам алдагдаад байгаа нь тэдний хийсэн ажлын нэг. Эцэг хуулийг еерчлех эрх ч мен тэдэнд байхгvй.

Зочин [202.126.89.67] 2019-09-18 09:46:27

их хурлыг тараагаад өшөө ухаалаг гишүүд гарна гэж горьдоод байна уу

Зочин [66.181.161.32] 2019-09-18 08:03:40

Муу жишиг тогтно гэж юу солиороод байнаа.Чадамжгүй бол шууд тар л даа.Одоо та бүхнээс иргэд залхаж байнаа.Солонгос явж боолын хөдөлмөр эрхлэнэ гэдгийг нэр төрийн хэрэг мэт баярлалдан хүсч байна.Виз гарсан нэг нь тэнгэрийн умдаг гэж байдаг бол түүнийг атгасан мэт баяр хөөр болцгоож байна.Ах дүү найз нөхдөдөө гайхуулан ярьцгааж байна.Бушуухан энэ орноос дайжхыг хүсч байна.Хоёр хар хэрээний мэтгэлцэх гэж ер нь юу байсан юм вэ.Дуракуудаа зайгаа тавьж өг.2000 онд Энхбаярын намыг гаргаж нэг үзээд тэгээд л нэгмөсөн дуусъя даа.Өөр зам алга.

Үндсэн хууль [202.179.25.77] 2019-09-18 07:39:44

Гурван парламент дамжин 2007 оноос хойш ҮХ-ийг өөрчлөх тухай яригдсан асуудал нь дордуулсан 7-н өөрчлөлт.Анх Л.Цог ажлын хэсгийг ахалж байв.Түүний 7-н өөрчлөлтийг авч үзэх санаа Зи-д таалагдаагүй.Тэгээд 2015 оноос З.Энхболд Н.Батбаяраар аөхлуулж ҮХ-ийн өөрчлөлт хийх ажлын хэсэг дахин байгуулсан.Одоо ч түүнтэйгээ зууралдаж ганц хүний дарангуйлал тогтох боломжийг ҮХ-иар нээлттэй болгож өөрөө очих гэж үхэн хатан тэмцэж байна.Энэ хүн ҮХ-ийн өөрчлөлтийн санал ярих,санаачлах тийм эрх мэдэлтэй албан тушаалтан биш.

Зочин [103.10.23.113] 2019-09-18 08:57:00

Дордуулсан долоо Одоо хэн ч үл мэдэх Зөвхөн эрх мэдэлтэн нар дураараан тайлбарлах Үндсэн хууль болож бүрэн жонхуурхуу

Зочин [43.228.131.239] 2019-09-18 07:17:55

enkhbold bol medlegtei tolgoi haana ch gal aldahgui hun yum bilee

Зочин [103.26.195.163] 2019-09-18 06:43:03

Ман намыхаа эрх ашигт нийцүүлсэн хуулийг хүчиндэж хийнэ гэвэл лүндээжанцан чамайг нэвт ХУТАГ шаана шүү

Зочин [103.26.195.163] 2019-09-18 06:41:20

ЛҮНДЭЭ ПИСДА БОЛИЖ ҮЗ

Zochin [202.21.126.150] 2019-09-18 06:03:18

Lundee Mongliin toloo setgel tee hun bish. Muu muuhai hulgai deerem nuden deer ni zundoo garch bsanch harsanch haraagui yumshi. medsench medeegui yumshi jinhen hogiin hulgaich. Araggui ham yum bolhoor Araggui. Tui shules nii nulimar

Зочин [202.179.31.46] 2019-09-18 05:09:20

Энэ өвгөрсөн хуульч Лүндээжанцан яриан их нуршуу,ойлгомжгүй бөгөөд бөөрөнхий юм хэлэх юм.Үнэхээр мэдэж байгаа юм бол наад тогдгороо бут авахаар л баймаарш дээ. Тун сулхан,сулбайсан,арай өөр хүн оруулж мэтгэлцүүлэхгүй яасан юм,тухайлбал:Хууль зүйн сайд байсан Ховдоос сонгогдсон хэн билээ? эсвэл тэр Мөнх-оргил,Нямдорж ч гэдэг юм уу,

Зочин [112.72.9.38] 2019-09-18 03:00:24

Аль аль нь иргэдэд тулгалт хийгээд байна.

Zochin [202.126.88.162] 2019-09-18 02:35:21

2-laa l utulj yvaa yum bna. Gehdee tuv halh uud bna

Зочин [139.5.216.200] 2019-09-18 02:34:52

Лүндээ зөнөгийн үс тас хар юмаа даа...

Зочин [103.26.193.251] 2019-09-18 02:31:17

Энэ овгон насандаа суух цаг нь аль эрт болчихсон одоо буур зоноглоод бншдээ хумуусээ харахгуй бна уу

Зочин [66.181.182.184] 2019-09-18 01:49:59

ЛУНДЭЭ ОВГОРОХ БУУР Ч ЗОНОХ ТАЛРУУГАА ОРЖЭЭ

STALIN [182.160.32.7] 2019-09-18 00:59:12

ENE LUNDEE GEJ XOGSHIN ZONOG ENE TOROOS ZAILAAD DALD OROOD ALGA BOLOOD XODOONOO AMIDARCH BAIVAL TAARNA,XUULI MDEDDEG YUM SHIG DANDAA SOLIORNO.

kkk [202.70.34.70] 2019-09-18 01:14:03

Stalin gene yy?


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.