Ш. Раднаасэд: Бид Оюутолгойн 34 хувийг эзэмшсэнийхээ төлөө яагаад 1,6 тэрбум ам.долларын зээлийн өрөнд ороод байна вэ гэдгийг л ярих ёстой

Aдмин / Улстөр

Оюутолгойтой холбоотой асуудал гэрээ байгуулсан цагаасаа эхлээд одоог хүртэл явж байгаа. Монголын ард түмэн харж байгаа. Бидэнд алдаатай зүйл их байгаа. Би ажлын хэсгийн гишүүний хувьд хэлэх зүйл бол Оюутолгой ч юм уу, Рио Тинто гэж нэг тал, Монгол Улс бас нэг тал болоод байна. Өөрсдийнхөө сул талыг бага ярьж, алдаа мадаг гарсан зүйлээ яаж засах талаар юмаа бодож үгээ хэлээсэй гэж хүсч байна. Ажиглагдсан хоёр дахь том алдаа бол намайг Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш Рио Тинтогийнхон уулзъя гэж маш олон удаа емайл бичиж, утсаар ярьж, бүхий л таньдаг мэддэг хүнээр хэлүүлсэн. Би нэгэнтэй нь ч удаа уулзаагүй. Монгол Улс нэг л цонхоор харьцах ёстой. Тэгэхгүй бол энд УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч, гишүүнтэй гэх мэтээр салаа бүрээр янз бүрийн хүнээ явуулж уулзуулж, мэдээллээ цуглуулаад нэг бодлогоор ажиллаад байна. Үүн дээр бид алдаад байх шиг.

Энд “Эрдэнэс Оюутолгой”-нхноос хоёр гурван зүйл асууя. ТУЗ-ийн гишүүд гэж гурван хүн Монголын талаас ажиллаж байгаа. Эд муу ажиллаж байна. Яагаад тэр 34 хувийн ашгийн төлөө эд явахгүй байгаа юм бэ. Ашиг орлогоо яаж авах вэ гэж эд ярьж явах ёстой байсан. Гэтэл өнөөдөр тийм юм алга. Эдний идэвхтэй байр суурь ажиглагдахгүй байна, харагдахгүй байна. Бид өнөөдөр 450 мянган тонн унц алт, бараг 1000 тонн алт гэж байгаа юм. Түүнийг яаж ашиглах вэ, ямар ашиг манайх авах вэ гэдэг техникийн тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу. Байхгүй. Алт нь гараад байгаа юм уу, зэс нь гараад байгаа юм уу, мөнгө нь гараад байгаа юм уу, мэдэхгүй. Хараат бус шинжилгээний байгууллагаар шинжлүүлээд гарчихдаг гэсэн зүйл л явдаг. Бид хувь хүртэх гэж биш, сүүлдээ өрөнд орж байна шүү дээ. Бид Оюутолгойн 34 хувийг эзэмшсэнийхээ төлөө 1,6 тэрбум ам. долларын зээлийн өрөнд ороод байна вэ гэдгийг л ярих ёстой. Гэтэл Монголын талыг ТУЗ-д төлөөлж буй хүмүүс анх гэрээ байгуулахад л ярьж байсан цахилгаан станц, алт, зэсийн боловсруулах үйлдвэрээ л ярьж бна. Монголчууд 34 хувь эзэмшдэгийнхээ төлөө өрөнд орж, мөнгө төлөх гээд явж байна шүү дээ. Дубайн хэлэлцээрээр. Үүн дээр ямар байр суурь барьж ажилласан бэ. Болохгүй ээ гэж хэлсэн үү. Энэ байр суурийг өнөөдөр сонсох ёстой болов уу. Хоёрт, шүүх дээр сая юу болоод өнгөрчихвөө. Засгийн газрыг төлөөлж итгэмжилсэн төлөөлөгчөөр орсон хүн нь нэг тайлбар өгөөч. Одоо Ерөнхий сайдын Дубайн гэрээг байгуулах комисс томилсон захирамж нь хүчингүй болсон юм уу, Дубайн гэрээг байгуулья гэж гаргасан Ерөнхий сайдын захирамж хүчингүй болсон юм уу. Үүнийг мэдэж байгаа хүн ховор байна. Засгийн газраар шийдэх байсан зүйлийг Ерөнхий сайд шийдсэн гэж яриад байх шиг. Засгийн газрын шийдвэр гэдэг чинь тогтоол болоод Ерөнхий сайдын захирамж гэж хоёр хэлбэртэй л байгаа. Аль нь ч Засгийн газрын шийдвэр. Монгол Улсын эрх ашигтай холбоотой бол ярих ёстой.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.33] 2019-11-21 11:56:08

Aaya guai bas yum huschih geel baij yadaj bainaa

Зочин [122.201.22.248] 2019-11-21 07:04:35

манай талыг төлөөлж суугаа 3 маань ашигаа бодоод чимээгүй сууж байгаа биз.

Зочин [103.212.117.130] 2019-11-21 08:42:18

Амандаа ногоон цаас чихээстэй юм чинь яаж дуугарах вэ дээ

zochin [192.82.65.29] 2019-11-21 05:56:14

төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гээд их өндөр шан харамж авч байгаа хүмүүс юу гэж Оюутолгойн өөдөөс дуугарах вэ харин ч эсрэгээрээ аль болохоор ОТдоо ашиг бий болгох гэж МУын хууль цаазыг завхаруулж лобби хийгээд сууж байгаа тэднийг болилуулах хэрэгтэй шдээ..

Зочин [202.179.31.80] 2019-11-21 05:50:48

Эх оронч баатрууд тодорсоор..... Унтаа байдалд байсан чинь....


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.