Г.Батхүүгээ гэгээнээр дурсаж, Н.Номтойбаярын гэмгүйд итгэе

Н.Саранчимэг / Нүүр

Дуулиантайхан долоо хоног шувтарлаа. Төрийн банкнызахирал асан Д.Баярсайханд анхан шатны шүүхээр хоёр жилийн хорих ял оноосноор эхэлсэн долоо хоног ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр анх удаа хэвлэлд ярилцлага өгснөөр үргэлжилж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хилийн хориг тавих дөхсөн шүүх хурлаар өндөрлөсөн. Энэ дуулиан шуугианы дундуур нэгэн зүйлийг нийтэд хэлмээр санагдаад болохгүй нь.

Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарснаар хойш бүтэн долоон сарын хугацаа өнгөрч байна. Маргааш гэхэд яг долоон сар болно. УИХ, Засгийн газрын гишүүн асан Гаваагийн Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19.10 цагийн үед Төрийн ордны баруун жигүүрийн нэг давхарт нас барсан байдалтай олдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас таван цаг гаруй хугацаанд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийжээ. Тэгээд өндрөөс унасан учраас амиа алдсан гэсэн анхны мэдээллийг өгсөн байдаг. Ингэхдээ “Төрийн ордны баруун жигүүрийн гонхны харалдаа унасан байж болзошгүй гэж үзсэн. Хамгийн сүүлд 18.48 цагт Төрийн ордны ажилтантай Төрийн ордны баруун жигүүрт таарсан гэдгийг гэрчүүд нотолж байгаа. Ингээд түүнээс хойш 20 минутын дараа нас барсан байдалтай олдсон” гэсэн мэдээллийг өгсөн. Гонх гэдэг нь Төрийн ордны 1-4 давхар хүртэл онгорхой талбайг хэлж байгаа хэрэг. Илүү ойлгомжтой болгох юм бол ойд баавгай ч юм уу, зэрлэг гахай мэтийн ан агнахдаа урьдчилсан нүх ухаж, түүнийхээ дээгүүр өвс ногоогоор битүүлж мэдэгдэхгүй болгон урхи тавиад түүн рүүгээ амьтдаа үргээж шахдаг шүү дээ. Түүн шиг л тийм гэнэ сэрэг алдвал, хөл алдан унах эрсдэлтэй, анхааруулга санамжгүй аюулт онгорхой талбай байж. Одоо бол тэр талбайд шилэн хаалт хийсэн байгаа. Ядахад тэнд нь камер байгаагүй гэдэг. Тийм болохоор Ардчилсан намын зүгээс энэхүү хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж, тавдугаар сарын 18-ны өдөр гурван ажлын хэсэг гаргаж, мэдэгдэл хийж байсан. Түүнчлэн Ардчилсан намын зөвлөлийн гишүүд журмын нөхөр Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амь насаа алдсан газарт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөн гэр бүл, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлж байлаа. “Алдсан хүн арван тамтай”-н бодит жишээ энэ.

Гэнэтийн энэ эмгэнэлт явдалд цочирдсон нөхөд нь “Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна. Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм. Ардчилсан Намын дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насааалдсаншалтгааныгүнэнзөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна” гэж мэдэгдэж байсан.Г.Батхүү асан тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцож байсан юм. Олныг сэртхийлгэсэн энэ хэрэгтэй холбогдуулан 200 орчим хүнээс хууль хяналтын байгууллагынхан мэдүүлэг авсан гэдэг.

Тэдэн дотроос нас барахаас нь өмнө уулзсан гэх хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр юм. Г.Батхүү агсантай уулзсан гэдгээ Н.Номтойбаяр хэлдэг. Харин олон нийтийн дунд талийгаачийн үхэлд түүнийг буруутай гэх хандлага тархсан. Ийм ойлголт төрөхөд мэдээж хэрэг, сошиал орчин нөлөөлсөн. Ер нь сошиал орчин өнөөгийн Монголын өнгө төрхийг Төрөөс илүү тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Нийгмийн цахим сүлжээгээр нэг нэгнээ буруутгах, хүн гүтгэх, хэрэгтэн болгох явдал хэрээс хэтэрч байна. Гэм буруутайг нь шүүх тогтоогоогүй байхад манайхан хэдийнэ цахимаар шүүж, “ялтан” болгоод, эчнээ ял оноож, түүндээ итгэсэн хэсэг бүлэг хүмүүс дуу дуугаа авалцан үгийн муу муухайгаар булж, олон нийтэд ташаа мэдээлэл цацаж, тархийг нь угааж байна. Бүр сүүлдээ цахим орчны мэдээлэл төрийн бодлого шийдвэрт хүртэл нөлөөлдөг болсон нь бид ямар ихээр оюуны хоосролд орж байгаагийн энгийн нэг жишээ юм. Бодит үнэнээр бус, болсон болоогүй ховоор ажил албаа залгуулахад хүрнэ гэдэг өөрөө эмгэнэл. Энд би УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өмгөөлөх гэсэнгүй. Түүний буруутай эсэхийг шүүх цагдаа нь нотлоод гаргаад ирэх биз. Өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдэл хийх үеэрээ тэрбээр “Бид хоёр амьдралдаа муудаж үзээгүй. Тэгээд ч намайг талийгаачийн амь насны хэрэгтэй холбогдуулж яллагдагчаар татаагүй. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би байсан юм билээ гэсэн ярилцлагыг минь та нар дор нь шүүрч аваад нэг тоон дээр болгож, “Хамгийн сүүлд уулзсан хүн нь би байсан” гээд цацаа биз дээ” гэж сэтгүүлчдэд хандаж хэлсэн. Түүний хэлсэнчлэн хамгийн сүүлд уулзсан хүн нь мөн ч бай, биш ч бай хамаагүй, одоогоор түүнийг буруутан гэж хуулийн байгууллага тогтоогоогүй байна. Тэгэхээр хуулийн байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй байхад сайн дураараа яаран сандран гэмтнийг хайхаа больё. Гэм бурууг хэн нэг рүү чихэхээ ч больё. Амиа алдсан нэгнийхээ нэр төрийг, ар гэрийхнийг хүндэтгэж,болох болохгүй зүйлд ясыг нь өндөлзүүлэхээ болимоор байна.

Шуудхан хэлэхэд Г.Батхүүгээ гэгээнээр дурсаж, Н.Номтойбаярын гэмгүйд итгэе.


Сэтгэгдэл

Dabaa [106.72.145.0] 2019-12-19 12:28:50

Kk uhseniihen nertei uls turch ve? Bathuu meti ni l uls turd orsnoor , ene yls oron chni zabgarsan bishuu!!!

Unench [202.126.89.46] 2019-12-16 16:28:29

Uyhan zamba tiviin naran dor Uls oron maani amarjin oodloh boltugai! Muu yums tsaaguur odog!!!

Зочин [103.229.121.86] 2019-12-16 08:44:53

Хоёул адилхан хар аэрээнүүд шүү дээ?! Батхүү гэж юун төрийн нэртэй том зүтгэлтэн гэнэ үү?! Улаан луйварчин шүү дээ?! апу-ын бүтээгдэхүүний 30% нь урд хятадад үйлдвэрлэж савласан чанар муутай хорт хавдао үүсгэгч луйврын бүтээгдэхүүн байдгийг мэдэр үү?! Тэгвэл одоо мэдэж авцгаа?! Жнь: сэрүүн пиво гэхэд л хятадын янь зин пиво байх,боргио гэхэд маш чагар муутай амт гэж авах юмгүй эрээн орчмын хуурамч пиво байх жишээтэй!!! Том шилтэй архинуудаа урд савлуулж нэгмөсөн ачиж авчирах ж ишээний, ийм луйварчин далд ороход юу нь муу байгаа юм!! Олон хүн хордож нөгөө ёртөнц руу явсан шүү дээ?! Хойноос нь өөрөө,за тэгээд дагах улсууд нь байгаа байхаа....

Зочин [202.131.227.178] 2019-12-16 07:10:01

номтой баяр нэртэй номгүй харанхуй алуурчнаас улс, дэлхий салмаар байна.

zochin [66.181.164.92] 2019-12-16 05:39:11

Nomtoibayar buruugui baihoo, Mungutei huniig eldev umand sejiglej ajillah setgelgee l yavaad baigaa baih. Harin ch Nomtoibayar bol tolgoi saitai, zorigtoi, davgui zaluu shuu. Tsag ireh tusam ulam l mundag bolno doo, Ta nar harj l baigaarai. Hund neg aav, eejiin uhaan yaalt ch ugui zayaadiiim daa.

Зочин [192.82.73.238] 2019-12-16 14:03:33

Ха ха үа толгой сайтай нь ч бас юув дээ. Дипломоо мөнгөөр л бичүүлж байсан хүн

Зочин [66.181.161.6] 2019-12-16 05:38:51

Тэр гонх руу өөрөө ойчдог хүн гэж огт байхгүй.согтуу хүн байсан ч ойчихгүй.

Зочин [202.179.26.102] 2019-12-16 05:22:30

гэмгүй бол гэмгүй л гэнэ ш дээ. юун элий балай юм бичээд байнаа

Зочин [192.82.73.238] 2019-12-16 03:39:15

Монголчуудыг архинд живүүлсэн, дааж давшгүй их шуналтай, өөрийгөө Чингис гэж дүвчигнэсэн нь хүндэтсэн гэх мэт Номтойбаяртай баяргүй нүглийн сав нь дүүрсэн бизээ тэр хүн. Тангарагийн буг шүтэгсэд эвгүй дуусдаг жамтай

Зочин [103.87.255.66] 2019-12-16 03:36:42

Арай чхүн алах хэмжээний хүн биш байхаа.Арай л солиорох юмаа манайхан

Зочин [202.179.26.102] 2019-12-16 05:24:26

яг үнэн. Төрийн ордонп хүн алах хэн байхав дээ. Муу ч гэсэн төрийн түшээ хүн тийм тэнэг юм хийхгүй ш дээ. Хүний мууд дуртай гарууд өөрсдөө том хэрэгт санаатай санаандгүй, эсвэл нэг адгийн новшийн гүтгэлээр орооцолдох үеэдээ зовлонг нь ойлгоноо

Зочин [119.40.98.177] 2019-12-16 03:22:51

Номт ариун амьтан биш л дээ гэхдээ нотолгоо байхгүй байхад яагаад ч нэмэргүй л дээ

Asuudaltai [202.126.89.122] 2019-12-16 03:03:51

Ter hodoodnoos arkhiig avch shinjil ch geh shig nas barsan huntei ikh hundetgelgui yariad bna lee. Taliigaachaas deej avch shalgahad bolno zereg zuv yarih heregtei.

Зочин [192.82.76.2] 2019-12-16 02:51:04

Номтойбаяр хулгайч иймэрхуу юм захиалгаар монгоор бичуулнээ гэдэг чинь ..............

Зочин [202.9.46.44] 2019-12-16 02:35:51

Гэгээн хүнийг гэгээнээр дурсах нь дурсана. Харин бараан хэрэг хийсэн хүнийг гэгээн дусамж гэгчээрээ халхавчилж цагаатгах гэх нь захиалгатай л уншигдаж байна даа. Нийгмийн сүлжээнд бага зэрэг бараан тал бий ч гэлээ олон бузар гэмт хэргийг илчилсэн гэгээн тал нь олон арван хувь давуу шүү. Тиймээс бараан явдалтай бардам эрхтэй цөөн этгээд үүнийг боомилох гэх захиалга бас хэрэггүй дээ.

Zochin [66.181.184.65] 2019-12-16 02:31:43

Homtoibayar boloh bolohgvi heregt hutgaldah bish setgvvlchid tolgoilon ene hvniig heregtei hereggvi heregt hutgaad baigaan bishvv. Er ni tegj haragdaad bainadAa setgvvlchid arai l dendvv muuhai avirlaad baigaan bishvv. Mongol tvmniig yos surtahuungvi setgvvlchid dur zorgooroo hair nairgvi gvtgen dorimjilj tvvniihee araas vhen hatan huutsulduj vnen bolgoh gej ulairan temtseh ni arai herees heterch buuljus hvrhej ard irgediin durguitsliig hvrgej baigaa ni setgvvlchdiig haraaj zvheh vzen yadah zam ruu hutluj baigaag meddeg boluu setgvvlchideee

Зочин [202.126.89.115] 2019-12-16 02:23:14

Энийг бичсэн хүн номтойбаяраас хэдийг авсан бол

Зочин [192.82.67.182] 2019-12-16 02:00:43

номтойбаяр минь ийм хэрэгтэй хэрэггvй юманд дандаа битгий хариу няцаалт энтр хийгээд бай!! нэг хийсэн л бол тэгээд болоо тэр чигт нь орхи!! Бас дээр нь еерее хедеений орк хvvхдvvд шиг юухан хээхэнээр гархи зvvлтээр хvртэл бусдаас онцгой харагдаж хvний атаа хорслыг едеегеед байлдаа!!

Зочин [192.82.70.183] 2019-12-16 01:58:54

Би энэ хүнийг мэдэхгүй гэхдээ Төрийн ордон дотор гэм зэмгүй нөхөрлөж явдаг хүнээ санаатайгаар түлхээд унагаж байна гэдэг бол арай л худлаа зүйл. Ардчилсан намынхан нэгнийхээ үхлээр шоу хийж дараагийн сонгуульд гарч ирэх гээд тэр дор нь сэтгэсэн байхаа. Дүү нь нэрээ дэвшүүлээд гараад ирвэл би л лав гайхахгүй.

Зочин [192.82.67.61] 2019-12-16 01:49:22

Энэ этгээдэд Монголчууд ямар их дургүй юм бэ? Луйварчинд дуртай хүн ч хаана байхав дээ.

Зочин [202.126.88.222] 2019-12-16 01:03:35

Олон хавар нэгэндээ гэдэг. Энэ нөхөртэй ч нэг юм болох нь болноо.

хөөрхий [202.21.116.171] 2019-12-16 01:03:19

Энэ Номтойбаярт эх эцэг гэж байна уу? ном сонин уншуулж засал хийлгэхгүй бол хаана муу юм болно тэнд л яригдаж явах юм.Ямар үйлтэй хүн бэ? ах дүү хамаатан садан гэж байдаг бол жаахан туслаа ч дээ. Уул нь хархад гайгүй л залуу шиг байх юм.Эцэст нь Номтойбаярт хэлхэд чамд олон сануулга ирж байна.Үүнээс ухаарал авахгүй бол нэг өдөр хороо ханхуй болно гэдгийг санаж яв.

Зочин [103.212.117.164] 2019-12-16 00:49:23

Nomtoig diileh huuliin baiguullaga mongold daanch baihguin haramsaltai uchir n ter mongtoi Mongliin shuuh abilgach bolhoor ter uneheer hussnee hiij bna Baabgai alj l baidag hun zodoj l baidag hun deeremdej l baidag medseer baij nudee taglaal ongroodog l huchnii baiguullagtai oron boljdee

Зочин [103.57.94.20] 2019-12-16 00:44:17

Энэ залуу мундаг байхаа гэхдээ болох болохгүй хэрэгт дандаал орооцолдож бх юм тэр дүүч билүү хүү ньч юмуу бас өндрөөс хүн унагасан гээдл баахан шуугиад бсан.

ж [192.82.74.86] 2019-12-16 00:33:32

номтойбаяр гэж хар мөртэй хүн бна уулзаж учирсан хүн болгон нь болохоо байчих юм дуучин агий гэж бүүр нэг хөсрий хар тамхичин болчлоо яандаа

zochin [139.5.218.118] 2019-12-16 00:31:57

zuv shuudee. diilenh mongolchuud ene zaluud ataarhaj yavdag. ataarhsandaa uliig ni shagaij, yamar negen yumand buruutgah gej hicheedeg. taliigaachiin nas barsan hereg deer eruugiin hereg uusgeegui geed tv-r yariad l bnaleeshd. tegeheer gadnii nuluugui gej oilgood bgaa

Зочин [64.119.16.187] 2019-12-16 00:27:08

Энэ хүүхэд хамгийн сүүлд уулзсан хүн нь би гэж хэлж. Гэхдээ энд логикийн алдаа байгааг өөрөө анзаарахгүй зүгээр ярианы хэлээр яриад байна. Хэрэв хохирогчийг галны нөлөөтэй амиа алдсан гэж үзвэл хамгийн сүүлд уулзсан хүн ийг буруутан гэх байх л даа тэгээд хэргээ хүлээ гэх байх. Гэтэл үнэн тийм биш бол би хамгийн сүүлд уулзсан гэж хэлэх нь буруу. Манай өрөөгөөр тэдийн үэд ороод гарсан л гэж хэлэх ёстой. Хуулийнхан мушгихдаа их сайн болтой

Зочин [103.111.68.3] 2019-12-16 00:24:38

Наад Номтойбаяр чинь Монгол улсын бүх эрүүгийн гэмт хэргийг үйлдсэн хүн шүү дээ

Зочин [103.111.68.3] 2019-12-16 00:24:04

Социал орчны хүчээр харин нийгмийн бузар булайг нам даруулахгүй АТГ-ын өмнөөс ард түмэн ажил хмийж бга шүү.


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.