Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас анхааруулж байна

Н.Алтанцэцэг / Гадаад мэдээ

БНСУ-д коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой халдварын голомт хот, муж, дүүрэгт аль болох зорчихоос зайлсхийх, онцын шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар явахгүй байхыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас анхааруулаа.

БНСУ-д эмчлүүлж буй манай улсын 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд өвчтөнийг тусгаарлаж, эмчлүүлж байна. Мөн түүний гэр бүлийн гишүүдийг тусгаарлаж, холбогдох байгууллагуудаас тухай бүр мэдээлэл авч байгааг ЭСЯ-аас мэдээллээ.

Иргэдийг БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусний халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө:

  • Олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
  • Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
  • Амны хаалт /маск/тогтмол зүүх;
  • Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш сайн угаах;
  • Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
  • Бохир гараар нүүр, нүд, ам, хамарт хүрэхгүй байх;
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж байх;
  • Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
  • Шувуу зэрэг ан амьтнаас хол байх.
  • Хэрэв халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар ажиллаж буй), Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад холбогдож, ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн www.ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Seoul” фейсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудаснаас мэдээлэл авах, мөн ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, (02)798-3464 утсаар холбогдож санал, хүсэлтээ гаргах, мэдээлэл авахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 01:44:08

7emdyX http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:06:18

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:06:17

Зочин [202.21.108.248] 2020-02-26 22:00:05

ene sarangerel gej soliison avgai yu bolj bgag medej bdg ch yumuu gui ch yumuu

Embassy [124.87.179.73] 2020-02-25 20:46:05

Ee pizda, Korea-d MGL ulsiin elchin saidiin yam baidag bsan yumu, yostoi medeh ch ugui yum bna pizda, suraggui, hudlaa, yu ch hiideggui, ajlaa meddeggui, yamar ch setgelgui muu har lalariin, novshiin, teneg, erguu pizdakuud, ard irgediihee tuluu sain ajillatsgaa, erh ashgiig ni hamgaaltsgaa muu har pizdakuudaa!!!!!.....

Зочин [64.53.234.130] 2020-02-26 06:41:21

Sar shine bolj baina taivan bai saihan ug helj bai

Зочин [103.229.122.75] 2020-02-25 20:42:03

Вуны өмнө нэг сэтгүүлч хүүхэнг явуулж мэтржгжлийн хүн тавих хэрэгтэй!! Ардчилао нэртэй хулгайч нар монголын эруул мэндийн болонанагаах ухааны системт өөрчлөлт нэрээр маш их хорлонтой ажлуудыг хийцгээсэн!! Хүн ардын эрүүл амьдрах ёс,ариун цэврийн төвшин,яналт шалгалт гээд асуудлцуд сөнөсөн дөө сөнөсөн?! Хариуцлагыг хэн үүржх вэ гэжүү,ойлгомжтой шүү дээ,арчиоал гэу орилогсод?! Одоо ч гэсэн орилсоор!!!!

Зочин [139.5.219.35] 2020-02-25 19:06:08

Монгол улсын засгийн газар энэ 30 жилийн хугацаанд улс төржих, амин хувийн асуудал, намын эрх ашиг гэж явсан гайг иргэд нуруундаа үүрч байна. Олигтойхон эмнэлгийг аваад явчих боловсо хүчин бэлдэж чадаагүй даанч харамсалтай. АШУҮИС нэртэй улсын сургуулийн удирдлага нь байнгын улс төржилт хийж, хэрүүлийн бузар шингэсэн хачин байгууллага байна. Монголчууд хуйвалдаан, хулгай хоёроор амьдарч ирсэн хар зовлонг одоо үүрэх нь байна. Халдварыг хилээр оруулахгүй байх, халдварын голомтыг таслан зогсоох, дарах бүх стратеги байхгүй бодлогогүй амьдарч ирсэн нь даанч харамсалтай. Боловсон хүчин бэлдэх ухаан алга.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.