АНУ: COVID-19-н халдвараар өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давлаа
АНУ-д коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давлаа гэж CNN телевиз мэдээлжээ. Тус телевиз холбооны улсын болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн тооцооллоо гаргадаг байна.
CNN телевизийнхний тооцоолсноор, зөвхөн даваа гарагт гэхэд АНУ-д коронавирусний халдвар авсан хүмүүсийн 502 нь нас барсан байна. Энэ нь тус улсад өдөрт бүртгэгдсэн нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт аж. АНУ-д нас барсан тохиолдлын нийт тоо 2931 болж өссөн гэж CNN телевиз мэдээлжээ.
Харин Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлж байгаагаар, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 160 мянга давж, 2978 хүн нас барсан бол 5644 хүн эдгэрсэн байна.
Эх сурвалж: Монцамэ




































































З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
МАХНЫ ХУДАЛДААЧИД: Төр засаг ард түмнээ хэрхэн авч явж байгаагийн тод жишээ махны үнэ ханш боллоо
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Л.Энх-Амгалан: ЕБС-иудад 300 мянган компьютер нийлүүлснээр 2 хүүхэд дундаа 1-ийг ашиглана
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа мэргэжлийн, нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг
Их Британи, Польш улсууд цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ