Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн таван хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 539,000 хүн эндээд байна. 6.6 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмчлэгдэж байгаа. Сүүлийн 24 цагт АНУ-д өвчлөл 44.000, Бразилд 20.000, Энэтхэгт 24.000-аар өвчлөл нэмэгдсэн. Энэтхэг улсад сүүлийн хоёр сарын турш өвчлөл эрчимтэй нэмэгдэж, зэвсэгт хүчин хил хамгаалах шугамаар халдвартай өвчтөнүүдийг эмчлэн төвүүдийг олноор нь нээх болсон. Гэсэн хэдий ч ойрын хэдэн долоо хоногт нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.
Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв боловч цаг үеэ олоогүй шийдвэр олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх магадлалтайг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа.
ОХУ-д сүүлийн хоногт 6,619 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна. Тувад нийт өвчлөлийн тоо 5000 давсан бөгөөд сүүлийн гурав хоног үл ялиг хэмжээгээр шинэ халдварын тохиолдол буурлаа.
Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австрали, Шведээс манай улсын хоёр иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан”гэлээ.
ӨНӨӨДӨР ЗУРГААН ХҮН ЭДГЭРЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 752 хүнээс коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор ирсэн таван хүнээс коронавирус илэрлээ. 20-34 насны таван хүн халдвар авсан байна. 757 хүнээс шинжилгээ авсан, энэ бол их тоо.
Халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж буй найман эмч, ажилчинд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн, энэ хүмүүсээс сорьц цуглуулах ажил явагдаж байна.
Хөрш орнууд маань халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. энэ бол бидэнд дохио сануулга өгч байна. Тиймээс иргэд зуны дэлгэр цагт хөдөө гарч, нэг дор олноороо бөөгнөрөлгүй, шимтэй ургамлаар хооллож, дархлаагаа сэргээхийг уриалж байна. Тэврэлдэж золголдохгүй, хөөрөг дамжуулахгүй амрахыг зөвлөж байна” гэлээ.

































































Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ
Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарчээ
Н.Учрал: Төр, хувийн сан аль алинаас нь тэтгэвэр авдаг тогтолцоо руу алхам алхмаар орно
Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа
Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын системд шилжиж буйг сайшаав
БНСУ-ын Ерөнхий сайд асанд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 23 жилийн хорих ял оноолоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй