Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн таван хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 539,000 хүн эндээд байна. 6.6 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмчлэгдэж байгаа. Сүүлийн 24 цагт АНУ-д өвчлөл 44.000, Бразилд 20.000, Энэтхэгт 24.000-аар өвчлөл нэмэгдсэн. Энэтхэг улсад сүүлийн хоёр сарын турш өвчлөл эрчимтэй нэмэгдэж, зэвсэгт хүчин хил хамгаалах шугамаар халдвартай өвчтөнүүдийг эмчлэн төвүүдийг олноор нь нээх болсон. Гэсэн хэдий ч ойрын хэдэн долоо хоногт нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.
Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв боловч цаг үеэ олоогүй шийдвэр олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх магадлалтайг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа.
ОХУ-д сүүлийн хоногт 6,619 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна. Тувад нийт өвчлөлийн тоо 5000 давсан бөгөөд сүүлийн гурав хоног үл ялиг хэмжээгээр шинэ халдварын тохиолдол буурлаа.
Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австрали, Шведээс манай улсын хоёр иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан”гэлээ.
ӨНӨӨДӨР ЗУРГААН ХҮН ЭДГЭРЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 752 хүнээс коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор ирсэн таван хүнээс коронавирус илэрлээ. 20-34 насны таван хүн халдвар авсан байна. 757 хүнээс шинжилгээ авсан, энэ бол их тоо.
Халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж буй найман эмч, ажилчинд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн, энэ хүмүүсээс сорьц цуглуулах ажил явагдаж байна.
Хөрш орнууд маань халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. энэ бол бидэнд дохио сануулга өгч байна. Тиймээс иргэд зуны дэлгэр цагт хөдөө гарч, нэг дор олноороо бөөгнөрөлгүй, шимтэй ургамлаар хооллож, дархлаагаа сэргээхийг уриалж байна. Тэврэлдэж золголдохгүй, хөөрөг дамжуулахгүй амрахыг зөвлөж байна” гэлээ.
































































Б.Солонгоо: Баабар гуай намайг зохиож ярьдаг гэжээ. Би юу ч зохиогоогүй, бодитой баримттай мэдээлэл хүргэж байсан
Э.Батшугар: Нэг инээдтэй, намайг шоконд оруулсан зүйл эмнэлгүүдэд байсан
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт 76 хувь, экспорт 58.7 хувь өслөө
“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно
Ерөнхий сайд Н.Учрал махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө
Гадаадын иргэн, харьяатын газар нарны цахилгаан үүсгүүр ашиглаж эхэллээ
Ши Жиньпин Тайваний асуудалд маш болгоомжтой хандахыг АНУ-аас хүсчээ