Таван эрдэмтэн Академич боллоо

Aдмин / Технологи

ШУА-ийн ээлжит Их чуулган болж өндөрлөлөө. Тус хурлаар ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, мөн ШУА-ийн шинэ гишүүдийг сонгох сонгууль явагдлаа.

ШУА-ийн гишүүн сонгох сонгууль 2 жилд нэг удаа явагддаг бөгөөд өнөө жил дараах 12 эрдэмтэн нэр дэвшлээ.

1. Ц.Баатар /эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

2. Ц.Батбаяр /түүхийн шинжлэх ухааны доктор/

3. З.Батсүх /мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/

4. Г.Батхүрэл /эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

5. Ж.Даваасамбуу /физик-математикийн шинжлэх ухааны доктор

6. Б.Дагвацэрэн /анагаахын шинжлэх ухааны доктор/

7. Ц.Нанзад /техникийн шинжлэх ухааны доктор/

8. С.Нарантуяа /химийн шинжлэх ухааны доктор/

9. Ж.Норовсүрэн /биологийн шинжлэх ухааны доктор/

10. Н.Тогтохбаяр /Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор/

11. Н.Энхболд /биологийн шинжлэх ухааны доктор/

12. Б.Эрдэнэбат /техникийн шинжлэх ухааны доктор/

ШУА-д өдгөө 58 академич хэргэмтэй эрдэмтэн байдаг бөгөөд Их чуулганд 56 академич оролцож санал өглөө ШУА-ийн гишүүн сонгох журмын дагуу нууц санал хураалт явуулж их чуулганд оролцсон гишүүдийн ¾ ба түүнээс дээш гишүүдийн санал авсан нэр дэвшигчийг академийн гишүүнээр сонгодог дүрэмтэй.

Энэ дүрмийн дагуу дээрх 12 эрдэмтнээс Ц.Батбаяр 79.2 хувь, Ж.Даваасамбуу 81.4 хувь, Ц.Нанзад 78.4 хувь, Ж.Норовсүрэн 88.6 хувь, Н.Тогтохбаяр 77.3 хувийн саналаар тус тус сонгогдлоо.

Сонгогдсон гишүүдийг Монгол улсын ерөнхийлөгчид уламжилж академич хэргэм олгодог уламжлалтай билээ.

Чуулганы төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ: Академийн Их чуулган хэлэлцсэн асуудлынхаа талаар хууль дүрмийн хүрээнд зохих шийдвэрээ гаргалаа. Юуны өмнө энэ чуулганаар Шинжлэх ухааны академийн гишүүнээр шинээр сонгогдсон 5 эрдэмтэндээ нийт академичдийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж Монгол улсын шинжлэх ухааны төлөө улам их эрч хүчтэй зүтгээрээ” хэмээн ерөөлөө.

Шинээр сонгогдсон 5 гишүүний тухай товч мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ЦЭДЭНДАМБЫН БАТБАЯР /Түүхийн шинжлэх ухааны доктор/

Ц.Батбаяр нь ХХ зууны Монголын түүх, ялангуяа гадаад харилцаа, геополитикийн судалгааг чанарын шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх зорилгоор монгол, орос, англи, хятад, япон зэрэг олон хэлээрх дэлхийн олон оронд хадгалагдаж буй Архивын анхдагч эх сурвалжийг түүх, геополитикийн үүднээс судалж, онол арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, томоохон суурь бүтээлүүд туурвиснаар өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлын суурийг тавьсан.

Монголын түүхийн шинжлэх ухаанд ХХ зууны түүхийн зарим асуудлыг шинээр дэвшүүлэн тавьж, шинэ дүгнэлт гаргалгаа хийж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ. Үүнд: Богд хаант Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”, 1935-1937 оны БНМАУ-Манжгогийн хилийн яриа хэлэлцээ, Халхын голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитикийн асуудал, дэлхийн II дайны төгсгөлд Их гүрнүүд БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар баримталсан байр суурь, “хүйтэн дайны” үеийн Зөвлөлт-Монгол-Хятадын гурамсан харилцааны зөрчил өрнөл, “Гуравдагч хөрш”-ийн бодлогын түүхэн залгамж холбоо зэргийг судалж нэг сэдэвт зохиолууд туурвисан.

Нийт 22 нэг сэдэвт зохиол, 13 хамтын бүтээл, 70 эрдэм шинжилгээний өгүүлэл, 34 илтгэл хэвлүүлснээс гадна олон улсын судалгааны индекстэй, мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулж хэвлэгддэг хамтын бүтээлд 5 бүлэг, мэргэжлийн сэтгүүлд 14 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, гадаад дотоодын судлаачид сүүлийн 5 жилд 60 орчим удаа ишлэл авчээ. Түүний бүтээлүүд ОХУ, Япон, Энэтхэг, БНХАУ, БНСУ-д орчуулагдан хэвлэгджээ.

ЖАВЫН ДАВААСАМБУУ /Физик-математикийн шинжлэх ухааны доктор/

Тэрээр 2003 онд ХБНГУ-ын Потсдамын Их Сургуулийн Физикийн Институтэд гадны цахилгаан орны нөлөөгөөр пьезоэлектрик кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийн механизмыг судалж докторын (Dr.rer.nat) зэрэг хамгаалсан.

2020 онд физик-математикийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг “Кристалл дахь фазын шилжилтийн синхротрон цацрагийн болон нейтроны сарнилын судалгаа” сэдвээр диссертац бичиж хамгаалжээ.

Ж.Даваасамбуугийн физикийн шинжлэх ухаанд оруулсан гол хувь нэмрийг дурдвал:

Ø Орчин үеийн синхротроны үүсгүүрт гадны цахилгаан орны нөлөөгөөр кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийг судалж кварцын урвуу пьезоэлектрик эффектийг шинэ загвараар тайлбарласан. Энэхүү шинэ загварыг туршилт төдийгүй квант механикийн онолын тооцооллоор баталсан байна.

Ø Лазерын цацрагийн үйлчлэлээр зарим органик кристаллд үүсэх хэт хурдан процесс нь изотроп шинж чанар бүхий электроны түгэлтийн агшин зуурын өөрчлөлт болохыг тогтоож, завсрын энэ шинэ төлөв нь фазын шилжилтийн өмнөх метастабил төлөв болохыг илрүүлсэн.

Ø Рентген цацрагийн дифракцын шинэ арга болох поликристаллын дифракцын аргачлалыг боловсруулж, туршилтаар мөхлөг бүрийн кристалл бүтцийг тодорхойлох ажлыг анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн.

Ø Фононы пикийн өргөний хэмжээ нь торын хэлбэлзлийн унтралтыг илэрхийлдэг болохыг туршлагаар баталж фазын хэмжээ тодорхой критик утгад хүрэхэд фононы пикийн өргөн огцом буурч улмаар торын хэлбэлзлийн унтралт багасах зүй тогтлыг тогтоосон.

Ø Лазерын судалгааны лабораторийг байгуулж, бодис гэрлийн харилцан үйлчлэлийн судалгааны тодорхой аргуудыг хөгжүүлснээр Монголд лазерын физик, технологийн судалгааг хийх, хөгжүүлэх боломжийг нээсэн.

Ж.Даваасамбуу нь гадаадын 9, дотоодын 11 нийт 20 эрдэм шинжилгээний төслийг хамтран гүйцэтгэж, нийт 166 бүтээл туурвисан бөгөөд үүнээс диссертац, ном, сурах бичиг, редакторласан ном, патентын тоо 11, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 68, дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 43, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн тоо 44 байна. Бүтээлүүд нь Web of Science, Scopus, Google scholar зэрэг мэдээллийн санд давхардсан тоогоор 745 удаа ишлэгджээ.

ЦЭВЭЭНИЙ НАНЗАД /Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи-уул уурхайн сургуулийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Ц.Нанзадын нийт бүтээлийн тоо илтгэлүүдийг нэмж тооцвол 463 бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл 184 үүнээс гадаадад 46, дотоодод 138 хэвлүүлсэн, илтгэл 101 үүнээс гадаадад 22, дотоодод 79-ыг хэлэлцүүлсэн, нэг сэдэвт бүтээл 15, сурах бичиг 13, гарын авлага товхимол 26, эмхэтгэж редакторласан бүтээл 49, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний тайлан 41-ийг туурвисан, оновчтой санал, ашигтай загвар, зохиогчийн эрх 34, гадаадын шинжлэх ухааны хоёр академийн гишүүнчлэлтэй эрдэмтэн юм.

Тэрээр манай улсын эдийн засгийн болон экспортын гол салбар болох уул уурхайн салбарын, тэр тусмаа уулын ажлын механикжуулалтын үндсэн техник хэрэгсэл болох уурхайн машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалт, засвар техникийн үйлчилгээний систем, уул-тээврийн иж бүрдэлийн оновчтой сонголт, чанар, тэдгээрийн сэлбэг хэрэгсэлийн эргэлтийн фондын оновчлол, сэргээн засварлах технологи, ашиглалтын үеийн байгаль цаг уур, уул-техникийн болон зохион байгуулалтын хүчин зүйлсийн нөлөөлөл, эдэлгээний хугацааг оновчтой тогтоох зэрэг өргөн хүрээний судалгаа явуулж судалгааны онол арга зүйг боловсруулж уул уурхайн шинжлэх ухааны хөгжил, хууль эрх зүйг боловсронгуй болгох, гадаад харилцаа хамтын ажиллагаа, үндэсний боловсон хүчин бэлтгэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм.

Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОХУ-ын Уул уурхайн тэргүүн зэргийн бүтээлд / ГИАБ, Горный журнал “Вестник” / 30 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлээс гадаадын судлаачид гуч гаруй удаа ишлэл авчээ.

ЖАДАМБААГИЙН НОРОВСҮРЭН /Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D), ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулганы гишүүн/

Ж.Норовсүрэн нь 2001 онд ” Почвенные актиномицеты редких родов в основных экосистемах Монголии”” сэдвээр микробиологийн чиглэлээр (03.00.07) биологийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 2007 онд “Экология редких родов актиномицетов в почвах Монголии и их роль в почвообразовании” сэдвээр хөрс судлал, микробиологийн чиглэлээр (03.00.27 ба 03.00.07) биологийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус хамгаалжээ.

Тэрээр Монгол орны хөрсөн дэх актиномицетүүдийн тархалтын зүй тогтолыг илрүүлж, улмаар тэдгээрийн экологийн төлөв байдал, функционал үүргийг тогтоожээ.

Судалгааны үр дүнд хөрсний актиномицетийн тархалтын төлөв, таксономын бүтэц нь манай орны байгалийн болон хөрсний онцлогийг илтгэн харуулах төдийгүй Монголын экосистемүүдийн чанарын нэг гол нэмэлт үзүүлэлт болж, тэдгээрийн түүхэн хөгжлийг зарим талаар урьдчилан таамаглах боломж олгож байна. Судалгаанаас Монгол орны хөрснөөс илрүүлсэн антагонист, ферментийн идэвхтэй, антибиотик нийлэгжүүлэх чадвартай өсгөврүүдийг ургамлын өвчин, хортон болон микробын эсрэг экологийн аюулгүй биобэлдмэл, эмийн эх материал болгон ашиглах практик ач холбогдолтойг тодорхойлсон байна.

Ж. Норовсүрэн нь хамтын бүтээл 2, бие даасан нэгэн сэдэвт бүтээл 4, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 134, үүнээс гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл 48, дотоодод 25, эрдэм шинжилгээний илтгэл 61, үүнээс гадаадад 54, дотоодод 7 нийтлүүлжээ.

Ж. Норовсүрэн нь Монгол орны хөрсөн дэх актиномицетүүдийн тархалт, биологийн идэвх, экологи зэрэг асуудлыг тусгасан эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ импакт фактортай болон олон улсын эрдэм шинжилгээний сүлжээнд хамрагдсан сэтгүүлүүдэд хэвлүүлсэн ба түүний судалгааны үр дүнгээс Scopus мэдээллийн санд, Google scholar-т АНУ, Англи, Франц, Герман, Итали, Тунис, Бразил, Мексик, Энэтхэг, Португаль, Колумби, Иран, Саудын Араб, Япон, Хятад, ОХУ, Монгол зэрэг Монгол зэрэг олон орны судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд 300 гаруй удаа ишлэгдээд байна.

НОРОВСАМБУУГИЙН ТОГТОХБАЯР /ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн зөвлөх профессор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Н.Тогтохбаяр нь “Ойт хээр, хээрийн бүсийн алаг өвс-үетэнт бэлчээрийн ургамлын тэжээллэг чанар” сэдвээр 1995 онд доктор (Ph.D)-ын, “Монгол орны нөхцөлд тэжээлийн шимт чанарыг солилцлын энергиэр үнэлэх нь” сэдвээр 2005 онд доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ.

Түүний бүтээлээс гадаадын судлаачид 284 өгүүлэлд эшлэл авсан байна. Шинэ бүтээл нэг, ашигтай загвар 11, Зохиогчийн эрх 8-ийг авч, стандарт 11-ийг батлуулсан, сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинээр 9 арга зүй нэвтрүүлсэн байна.

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлд оруулсан хувь нэмэр:

Тэжээлийн шимт чанарыг хошуу будааны нэгжээр үнэлсэн хуучин үнэлгээг Олон улсын СИ системд солилцлын энергид шилжүүлсэн. Өөрсдийн судалгааны материалдаа тулгуурлан нийт 580 гаруй төрлийн тэжээлийг багтаасан “Тэжээлийн шимт чанарын хүрд”-ийг хамтран зохиож үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Олон улсын атомын энергийн агентлаг, Канадын олон улсын судалгааны төв, Японы хөдөө аж ахуйн олон улсын судалгааны төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд ХААИС-д тэжээл үнэлгээний болон биотехнологийн 3 лаборатори, тэжээлийн цех, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд тэжээлийн задлан шинжилгээний лаборатори, биотехнологийн лабораторийг шинэчлэн тохижуулахад нэг тэр бум гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм урвалжийн хөрөнгө оруулж, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлжээ. Орон нутгийн түүхий эд ашиглан мах, сүүний үхэр, зөгий, өндөглөгч тахиа, мах өөхний гахайд зориулсан импорт орлох багсармал тэжээлийн болон уураг эрдсийн премиксийн 9 төрлийн жор боловсруулж, баталгаажуулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн болно. Мөн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг түшиглэн 2015 онд гарааны “Мэргэн Хариг” компани байгуулж, “Тансаг” брэндийн зөгийн бал болон зөгийн уурагт тэжээл, цэцгийн тоос, анхилуун үнэрт лаван лаа, ариутгалын саван зэрэг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:41

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:41

Зочин [66.181.185.228] 2021-03-01 14:00:53

Яг юу хийж гийгүүлээд бгн бие биенээ өргөмжилж цоллохоос өөр.

Зочин [64.119.19.68] 2021-02-27 08:02:00

goe bn bayr hurgii.ulam ihiig buteehiig husii

Зочин [66.181.161.117] 2021-02-27 00:33:03

ДЭЛХИЙД ТАНИГДАЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЭРДЭМТЭН ЭНД БИЙ ЮУ? ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ БИРАА ГУАЙН ХҮҮГ СОНГООГҮЙ ДЭЭ.АКАДЕМИЧ БОЛСОН БОЛ САРД 500000 ТӨГРӨГ ОЛГОДОГ ХУУЛЬТАЙ ҮҮНД НЬ ШУНАСАН ЗӨНӨГҮҮДИЙН ЦУГЛУУЛГА ГЭЖ ХАРАГДАНА.

Зочин [202.126.90.35] 2021-03-21 09:47:57

1 сая болчихсон гэсэн

ЗОЧИН [64.119.22.202] 2021-02-27 00:19:44

ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ ӨӨРЧИЛСӨН ШИНЖЛЭХ УХААНЫ СУУТ НЭЭЛТҮҮД ХИЙЖ, ТҮҮНИЙ АЧААР ЭНЭ ДЭЛХИЙН ХӨГЖИЛ, ЦЭЦЭГЛЭЛИЙГ ӨДИЙ ХҮРГЭСЭН ЭРДЭМТЭД УЛСААСАА ЯМАРЧ ЦОЛ ХЭРГЭМГҮЙ БАЙЖ, ХАРИН 19-Р ЗУУНЫ ЭХЭЭС НОБЕЛИЙН ШАГНАЛ ГЭЖ ДЭЛХИЙН ХАМГИЙН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫГ ХҮРТДЭГ БОЛСОН, ОРОСОД БОЛ АКАДЕМИЧ ГЭЖ ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ ТОМ НЭЭЛТ ХИЙСЭН, БҮТЭЭЛ НЬ УЛС ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХЭД ГАРАМГАЙ ГАВЪЯА БАЙГУУЛСАН ЭРДЭМТДЭД ЭНЭ ЦОЛЫГ ОЛГОДОГ, ХАРИН МАНАЙД ЮУНЫ ТӨЛӨӨ ОЛГОДОГ НЬ ИХ СОНИН, ЕР НЬ МАНАЙД ТӨРӨӨС ОЛГОДОГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ, АРДЫН ЖҮЖИГЧИН Г.М. ЭНЭ АКАДЕМИЧ ЦОЛ ХЭРГЭМ, ОДОН МЕДАЛИЙН ШАГНАЛ ОГТ ХЭРЭГГҮЙ, ХҮН ХИЙСЭН ХӨДӨЛМӨРИЙНХЭЭ ҮР ДҮНГЭЭР Л АМЬДРАГ, ИНГЭЖ ЦОЛ, ТЭМДГЭЭР ЯЛГАВАРЛАХ ХЭРЭГГҮЙ.

Akademich [202.9.46.87] 2021-02-27 00:08:56

Тэр Даваасамбуу гэдэг хүн нь МУИС-ийн профессор болох гээд болзол нь хүрээгүй юм билээ. Тэгээд академич болж. Энэ юу гэж хэлээд байна?

Зочин [202.126.89.131] 2021-02-26 15:33:06

Za bolildoo ta nar. Tatwar tulugchdiin mungiig zuslaj hanahgui bna uu?

Иргэн [202.179.27.97] 2021-02-26 14:24:03

Академич гэж байдаг бол тэд нар хөгжилтэй орнуудын ШУ салбарт ажиллаж бна. Тэд нар бол хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллаж байгаа. Манайх бол мөнгө идэх гэж байгаа новш нууд

Зочин [66.181.187.202] 2021-02-26 10:20:37

Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн зарим нь ямар бүдүүлэг ичгэвтэр хүмүүс байдаг юм бэ бусдыг хэл үгээр доромжилох ямар ашиг байдаг юм болоо яанадаа үр хүүхэдээ яаж хүмүүжүүлж байдаг юм болдоо

Зочин [202.179.25.141] 2021-02-26 17:24:28

Боловсрол нимгэн ОРКууд ШУ бус мөнгө л харагдана.Монголынард олон дэндүү ОРКжиж люмпен болсон нь эмэгнэл.

Зочин [202.131.230.114] 2021-02-26 06:46:34

юу бүтээсэн хүмүүс вэ энэ олон цол мяндагтнуудын тоогоор бол бид дэлхийд 1 д байх ёстой биздээ шившиг шившиг

Зочин [64.119.26.217] 2021-02-26 06:22:56

үхсэн баасны академич вэ. дэлхийдтийм юм байдаггүй л билээ. монгол орос 2 т л нэг ийм мөнгө идэх арга хайсан байдаг. Одоо энэ гавъяат, академич ардын, хөдөлмөрийн ббатар зэрэг хогийн зүйлээ боль. бүтээлч хүмүүс зөндөө бүх л хүн баялаг бүтээж аж амьдралаа авч яваа. Хүмүүсийг гавьяатай гавъяагүй, баатар баатар биш гж ялгаварласан энэ төрийн бузар үзлээ болиоч ээ. хүмүүсийг хооронд нь хагаралдуулах, нэг нэгнээ харсаар байтал нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй гавъяагүй амьтныг худал цол гуншингаар дөвийлгөхөөр хүмүүс маш их дургүйцэж хялайдаг шүүдээ

зочин [192.82.75.198] 2021-02-26 05:54:35

энэ тэнэгүүдийг тэжээж тэтгэж бгаан монголын ард түмэн,татвар төлөгч нарын л буруу шүү дээ.зүгээр суугчид,юу ч бүтээж хийж байсан юмгүй,бүтээлгүй цаас цоохорлож суухаас өөр юм алга .төсвөөс маш их хэмжээний цалин хангамж авч байдаг,өмнөх нийгэмд ч байсан,одоо ч байсаар.энэ новшнуудад эрдэмийн зэрэг цолны мөнгө өгөх шаардлага алга даа.төсвийн мөнгийг үр дүнтэй,ашигтай салбаруудад зарцуулахыг шаардаж бна

Зочин [192.82.78.176] 2021-02-26 05:50:54

Приус хийсэн япон хүн акадeмич үү

Зочин [124.158.66.198] 2021-02-26 05:33:21

ШУА - н гишүүн болохоор Насан туршдаа, үхтлээ улсаас сар бүр цалин авдаг гэсэн. Цагтаа юм хийсэн л байх, харин одоо залуу судлаачдын саад, чөдөр, тушаа л битгий болоод байгаасай даа

Зочин [122.201.21.8] 2021-02-26 05:26:22

ШУА үнэхээр завтай улсууд юмаа. Цол хэргэм хоол унд эргүүлсэн шигээ

Zochin [192.82.78.176] 2021-02-26 05:05:40

Naaduuliin chini erdmeer khiisen yum delguutt baina uu

ds [192.82.72.173] 2021-02-26 04:40:47

Ug n shinjleh uhaanaar uls oron oo hugjuuleh tsag ali zuuriin bolson . gevch manaid tsol ner n goyo baidgaas uur uls oron ard tumniig orchin ueiin SHUTB.d hutlun orj ih buteeliig urnuuleh bodit ajil daanch homs bgaa n unen haramsaltai ! End sanal tavisan ydaj laazaa hiih tehnik buteesen erhem tsolton bn uu? Gej asuusan n chuham l unen ug . Tehnikiin doktoruud ydaj zasvarchinii 5 r zeregtei bol!!! EZ.nh n ulsiin en

Зочин [203.23.49.49] 2021-02-26 04:25:56

Нөгөө хэдэн зөнөгүүд заримд нь санал өгсөнгүй азаргалсаар л байна, Ийм зөнөгүүдэд сар бүр цалин өгч тэжээж суудгаа больж тэтгэвэрт нь суулгаад залуу эрдэмтэд оруулж ир

Зочин [202.126.88.213] 2021-02-26 04:15:56

Жинхэнэ судлаач ш/у ны нээлт хийсэн хүмүүс нь өөр газар байдаг гэж үнэн байх.

З [59.153.87.162] 2021-02-26 04:11:42

ЮУ Ч БҮТЭЭХГҮЙ ТЭНЭГ ТОЛГОЙТУУД ЭЛЭНЦГИЙНХ НЬ ДОКТОР АКАДЕМИЧ ВЭ ИЧИЖ ҮХМЭЭР ХООСОН ТОЛГОЙНУУД МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВДАГ ЮМ УУ. МОНГОЛ УЛСАД ШИНЖЛЭХ УХААН ГЭЖ ОГТООС БАЙХГҮЙ

Зочин [66.181.188.225] 2021-02-26 03:31:16

Хамгийн хоцрогдсон, хамгийн арчаагүй, хамгийн их өртэй улсад энэ хэдэн мянган доктор, академич байсны хэрэг байна уу? Ядаж аспирин, консервны лааз, сүүний саваа хийж чаддаг болмоор байх юм манай улс.

Зочин [202.9.46.180] 2021-02-26 03:18:01

Манай улс шиг их академич,доктор, хөдөлмөрийн баатар,гавьяатуудтай улс яагаад хөгжихгүй байгаан болоо

Зочин [66.181.178.43] 2021-02-27 01:45:21

Яг ардчилсан солонгос шиг бүгд энгэртээ одон зүүдэг болждээ хөдөөний хөн бол бүр арай дэндүү

Зочин [66.181.184.232] 2021-02-26 03:15:05

Энэ нэг балай цол хэргэмээ больцгоо. Арай хэтэрч байна. Бас шог байна

Зочин [203.217.139.240] 2021-02-26 09:40:42

Цол хэргэм аваад цаашид хийсэн юм юу ч байхгүй, хий дэмий мөнгө идэж уусан юмнууд. Энэ элий балай юмаа болиоч, хэнд хэрэгтэй юм бэ дээ.

Зочин [122.201.17.98] 2021-02-26 02:57:05

Ene balai akademich gedeg balai yumaa boliochee. Hend heregtei yum. Ene humuus uls orond yamar shine yum buteeh yum. ter Enhjargal geed SHUTIS-n nuhur bna. Iim akademich nar bdag yum uu.


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.