Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлж байв. Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ.

80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм.

Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байна. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйд эх барих тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

“Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэг нь амаржих газрын стандартад нийцсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эмнэлэг болж




Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.161.202] 2024-10-07 12:58:04

ХУУЧИН 2 ДАВХАР БАРИЛГЫГ НЬ БУУЛГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ТҮҮХЭН ДУРСГАЛТАЙ БАРИЛГА.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.