Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээг Монголд нутагшуулна

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсад эмчлэгддэггүй зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг эх орондоо нутагшуулахаар БНХАУ-ыг зорих гэж буй Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын багтай уулзлаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг төлөвлөсөн.

Энэ хүрээнд тус эмнэлгийн таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотыг зорих гэж байгаа юм.

skip-share

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад “Зүрхний титэм судасны хүнд зэргийн нарийсал, судасны дисплази эмчилгээ” багтсан.

Нийт титэм судасны дисплази эмчилгээнд орж буй өвчтөнүүдийн 20 хувь нь дундаас хүнд зэргийн титэм судасны шохойжилт оношлогддог.

Тухайлбал 2023 онд УХТЭ-д нийт 800 орчим титэм судсан дотуурх оношилгоо хийгдэхэд 85 орчим титэм судасны архаг бөглөрөл (CTO) оношлогдож байжээ.

Ази тивд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, судсан дотуурх дүрс оношилгооны чадамжаар Япон улс, БНСУ болон Тайвань улс тэргүүлдэг. Хүнд зэргийн титэм судсан дотуурх эмчилгээ эдгээр улсуудад дунджаар 20-30 мянган ам долларын үнэтэй байдаг аж.
Иймд дээрх дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр

  • Титэм судасны дисплази эмчилгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах,
  • Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах,
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний үеийн зүрхний титэм судасны өвчний чанар үйлчилгээг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.