Биткойны ханш 90 мянган долларт хүрэхэд ойрхон байна

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп дижитал хөрөнгийн зах зээлд ээлтэй бодлого баримталж магадгүй байгаа нь биткойны ханшийн өсөлтөд огцом нөлөөлж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Конгресст криптовалютыг дэмждэг хууль тогтоогчид нэгдэх хүлээлттэй буй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарснаас хойш “Bitcoin”-ийн ханш 30 гаруй хувиар өсөж, бараг өдөр бүр шинэ дээд түвшинд хүрсэн.

“Metafide”-ийн Гүйцэтгэх захирал “Bloomberg”-т ярилцлага өгөх үедээ “Bitcoin”-ийн ханш “Бух” буюу өсөлттэй зах зээлд шилжсэн, үнэ нь ирэх оны эцсээр 150 мянган ам.доллар хүрэх боломжтой байна гэж онцолжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Мягмар гарагт биткойны ханш ойролцоогоор 90 мянган ам.долларт хүрсэн байна.

Сидней дэх "ATFX Глобал" компанийн зах зээлийн ахлах шинжээч Ник Твидейл хэлэхдээ "Мэдээж Трамп энэ салбарыг маш их дэмжиж байгаа бөгөөд энэ нь зөвхөн криптовалютын хувьцаа төдийгүй мөнгөн тэмдэгтийн эрэлтийг нэмэгдүүлнэ" гэжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дижитал хөрөнгийг "хүлээн зөвшөөрч", АНУ-ыг "дэлхийн крипто нийслэл" болгож, биткойны үндэсний нөөцийг хуримтлуулахаа амалсан байна.

Эх сурвалж: REUTERS, BLOOMBERG


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.54] 2024-11-12 14:00:02

Монголын луйварчид койны нэрийг барьж харанхуй массуудаас их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, мөнгийг аваад гадагшаа зугтаасан. Монголын хуурамч койнд мөнгөө хийсэн монголчууд мөнгөө буцааж олох өнгөрсөн.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.