СЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах юм.
Нэр дэвшигчийн сонсголын бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлэхийг СЗХ-ноос мэдээллээ.
Сонсголд оролцогчийн тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулах юм байна.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Ч.Сайнбилэг, А.Халиунаа нарын нэрийг дэвшүүлжээ.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-426, /Лавлах утас: 267155/
Цахим шуудангийн хаяг: galsanbatb@parliament.mn имэйл
Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба
Сэтгэгдэл