БНСУ-ын шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг баривчлах, эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын шүүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Түүнийг баривчлах, эрэн сурвалжлах зөвшөөрөол олгосон талаар тус улсын Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнууд мэдээлжээ.

Тус газраас Юн Сог Ёлийг энэ сарын 31-ний өдөр цагдан хорих, эрэн сурвалжлах шийдвэр шүүхээс гаргасныг баталжээ. Гэвч цаашид авах арга хэмжээний талаар ямар нэгэн шийдвэр хараахан гараагүй байгааг нэмж хэлсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь холбогдуулан саатуулах тухай хууль сахиулагчдын хүсэлтийг Сөүлийн шүүх өнөөдөр өглөө хүлээн авчээ. Энэ нь бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрлийг өгсөн тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болов.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Сөүлийн баруун дүүргийн шүүх Юн Сог Ёлийг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр онц байдал зарлах үйл ажиллагааг зохион байгуулсан, бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр баривчлах зөвшөөрөл өгчээ.

Юн Сог Ёль богино хугацаанд үргэлжилсэн онц байдалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн байцаалт авахаар гурван зарлан дуудах хуудсыг үл тоомсорлосон аж. Иймд Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газар (CIO) түүнийг саатуулах зөвшөөрөл хүсжээ. Шүүх Юн Сог Ёлийг мэдүүлэг авч, баривчлахад CIO-д 48 цагийн хугацаа өгсөн байна.

Гэвч Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын алба цэргийн аюулгүй байдлын үүднээс мөрдөн байцаагчдыг шүүхээс зөвшөөрөгдсөн нэгжлэг хийхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Юн Сог Ёлийн ордон руу нэвтрэхийг хориглосон тул CIO шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Юн Сог Ёлийн өмгөөлөгч нар CIO-д бослогыг мөрдөн шалгах хууль ёсны эрх мэдэл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд зарчмын хувьд өмнөх засгийн газрын үед өөрчилсөн одоогийн тогтолцооны дагуу цагдаа нар мөрдөн байцаах эрхтэй юм байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга О Дун Вун “Эрэн сурвалжлах шийдвэрээс ялгаатай нь шүүхээс олгосон саатуулах, баривчлах зөвшөөрөлд ерөнхийлөгч хүртэл хуулийн дагуу саад учруулж болохгүй” гэж хэлжээ.

БНСУ-ын Сөрөг хүчний хяналтад байдаг Үндэсний ассемблей арванхоёрдугаар сарын 14-нд Юн Сог Ёльд импичмент зарлахыг олонхын саналаар дэмжсэний дараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах эсвэл эргүүлэн томилох эсэхийг хэлэлцэж эхлээд байна. Холбогдох шийдвэрийг арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 180 хоногийн дотор гаргах ёстой аж.

Эх сурвалж: YONHAP, DW, TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Toli [195.123.31.122] 2025-01-01 01:21:09

Mongolin 1989 onoos hoishi buh erönhiilögch, said darga narig. Bas ih hurliin gishuudiig barj horj shorond horih heregtei.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.