Азербайжаны онгоцны ослоос амьд үлдсэн хүмүүс “Унахаасаа өмнө цохигдох чимээ сонссон” гэжээ
Азербайжан Улсын нийслэл Баку хотоос ОХУ-ын Чеченийн Бүгд найрамдах улсын нийслэл Грозный хотын чиглэлд ниссэн “Азербайжан Эйрлайнс” компанийн зорчигч тээврийн онгоц Казакстаны Актау хотын нутаг дэвсгэрт осолдсон. Онгоцонд зорчиж явсан 67 хүний 38 нь нас барж, 29 хүн амьд үлджээ.
“Reuters” агентлагт тус онгоцны багийн гишүүн, мөн хоёр зорчигч “Оросын өмнөд хэсэгт орших Грозный руу нисэх замд чанга дуугарах чимээ сонссон” гэж ярьсан байна. Ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа аж.
Зарим шинжээчид Азербайжаны онгоцыг ОХУ-ын Чеченьд байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах систем онож сөнөөсөн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
CNN агентлагийн мэдээнд дурдсанаар, уг ослын талаар АНУ анх удаа өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
Тус улс “АНУ-ын шинжээчид “Азербайжан эйрлайнс”-ын J2-8243 дугаартай нислэгийн онгоцыг ОХУ-ын тал Украины дроны довтолгоонтой андуурч сөнөөсөн гэх урьдчилсан дүгнэлт гаргаад байна. Энэ нь Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем ямар сул, чанаргүй байгааг харуулж байна” гэжээ.
“Flightradar24” сайтад бүртгэгдсэнээр онгоц лхагва гаргийн өглөө 07:55 цагт Азербайжаны нисэх буудлаас хөөрч, 10:28 цагийн үед осолдсон байна. Тус онгоц Чеченийн Грозный хотыг чиглэн ниссэн ч ослын буулт хийхээр болж, чиглэлээ өөрчлөн, Казактсаны Актоу хотыг чиглэжээ. Гэвч ослын буулт хийхээсээ өмнө осолдсон байна.
Эх сурвалж: REUTERS, TEMPO
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.179.18.194] 2024-12-28 18:18:50
.
Зочин [202.131.231.222] 2024-12-28 18:30:23
AAaa222
Х [59.153.115.218] 2024-12-28 16:20:20
Чеченьчүүд андуурч буудсанаа ойлгоод бантсандаа буух зөвшөөрөл өгөөгүй учраас далайд унахгүйн тулд даяалж явсаар хуурай газарт элгээрээ цохиж 2 хуваагджээ. Сүүлэн талд суусан зорчигчид амьд үлдсэн байна.