ТӨРИЙН БАНКНЫ ШИЛДЭГ КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО

Д.Тулга / Эдийн засаг

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк орон даяар 10 мянга гаруй картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан нийт 45 сая төлбөрийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай үзүүлэн ажиллаж байна. Төрийн банк жил бүр картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “Шилдэг КҮБ” уралдаан зарланшилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн Төрийн банкны картаар үйлчлэгч байгууллагын шилдгүүдийн төлөөлөлд 200 гаруйбайгууллага шалгарч Улаанбаатар хот болон орон нутгийн шилдэгийн шилдэг КҮБ-уудаа шагнан урамшууллаа.

Урамшуулалт аянд Төрийн банкны ПОС, Мобайл ПОС төхөөрөмж ашигладаг Улаанбаатар хот болон Орон нутгийн нийт Картаар үйлчлэгч байгууллагууд 2014 оны 10-р сарын 15-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд оролцож “хамгийн их орлого төвлөрүүлсэн” болон “хамгийн их гүйлгээ хийсэн” зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм.

Төрийн банк цахим банкны үйлчилгээ, картын бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлэн харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр зорьж ажилладаг төдийгүй 2023-2024 онд эрүүл амьдралын дадал, хэвшлийг дэмжих “Эрүүл иргэн” виза карт болон өдөр тутмын төлбөр тооцооны шийдэл “Т кредит” картуудыг шинээр зах зээлд нэвтрүүлээд байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.