Нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байна

Aдмин / Нүүр

ХӨСҮТ болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс хамтарсан томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.

Өнгөрсөн долоо хоногт алаг цоог дэгдэлтийн түвшинд байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрчээ.Тухайлбал,дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байгаа бол нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байгаа аж.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв өнөөдрийн байдлаар хүүхдийн 330 ортой. Нэмж ор дэлгээд 600 гаруй хүүхдийг эмчилж байна.

Хүүхдийн яаралтай тусламжаар хоногтоо 300-350 хүүхэд, амбулаториор 200-250, хоногт нийтдээ 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна. Ирж үзүүлж, эмчлүүлж буй хүүхдүүдийн 90-95 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шинжтэй байгаа аж.

Насны бүлгээр авч үзвэл нэг хүртэлх насны хүүхдүүд 30 хувь, 2-5 насныхан 50 хувь, сургуулийн насны хүүдүүд 30 хувийг эзэлж байна. Эдгээр ирж буй хүүхдийн дийлэнх буюу 35 орчим хувь нь заавал хэвтэн эмчлүүлэх шаарлагатай, бусад нь хувь нь гэрээр амчилгээ бичүүлэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хандаж буй хүүхдийн илэрч байгаа шинж тэмдэг нь бага насны буюу нэг хүртэлх насны хүүхдэд цээж шуугиж, амьсгалын дутагдал, хордлогод орсон шинж тэмдэгтэй ирж байна. Харин цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдэд маш өндөр халуурсан, бөөлжсөн, халууны эм уусан ч буухгүй таталт өгсөн шинж тэмдэгтэй хүүхдүүд маш ихээр ирж байгааг мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.