Венесуэл улсын шүүх ТикТок аппликейшныг 10 сая ам.доллараар торгожээ

Aдмин / Нүүр

Дэлхий дээр сар бүр тэрбум хүн идэвхтэй ашигладаг ТикТок аппликейшнийг тойрсон маргаан Венесуэл улсад үргэлжилж буй. Тус улсын дээд шатны шүүхээс тус апп-ыг өсвөр насны гурван хүүхдийн үхэлд хайхрамжгүй хандсан буруутай гэж үзэн 10 сая ам.доллараар торгох шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн сард ТикТок апп-аар олон нийтэд хүрсэн чэлленж бичлэг дээр химийн хортой бодисыг хэрэглэж байгааг харуулдаг аж. Бичлэгийг дуурайсан өсвөр насны гурван хүүхэд амь насаа алдсан бөгөөд 200 орчим хүүхэд хордож гэмтжээ.

Уг явдлын дараа Венесуэлийн эрх баригчид ТикТок апп-ын хэрэглээг нарийн хянах, шалгах шаардлагыг хүргүүлсэн байна. ТикТок-ын эзэмшигчид апп-аар тархаж байгаа хор хөнөөлтэй бичлэгүүдэд хяналт тавиагүй, хүүхдүүдийг амь нас эрүүл мэндээрээ хохироход нөлөөлсөн гэж Венесуэлийн дээд шатны шүүх буруутгажээ.

Торгуулийн мөнгийг хүлээж авсныхаа дараа тус апп-аар тархсан бичлэгээс болж эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгох юм байна. ТикТок-ыг найм хоногийн хугацаанд торгуулийн 10 сая ам.долларыг төлөх шийдвэрийг Дээд шүүхийн шүүгч Таниа Дамелио уншиж танилцуулжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хэрвээ ТикТок апп хор хөнөөлтэй бичлэгүүдийг нэн даруй устгахгүй бол тус апп-ын хэрэглээг хориглох арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.