Азербайжан “Монголын бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, Каспийн боомтуудаар тээвэрлэх боломжтой” гэжээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан Улсад зохион байгуулагдаж буй, Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн Талуудын 29 дүгээр бага хурал (COP29)-д оролцож байна.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаярын мэдээлснээр, COP 29 бага хурлын үеэр Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах хүсэлтээ байгаа илэрхийлжээ.

Үүнтэй холбогдуулан тус улсын дэд сайдаар ахлуулсан Гадаад харилцааны яамны төлөөлөгчид, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, боловсролболон хувийн хэвшлийнхний төлөөлөл бүхий баг Монголд ирж, айлчлалын бэлтгэл ажлыг хангах талаар хоёр тал тохирсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Азербайжаны Ерөнхийлөгчийн айлчлалыг ирэх оны ажлын төлөвлөгөөндөө багтаажээ.

Мөн хоёр улсын Ерөнхийлөгч олон салбарт харилцан ашигтай, хамтын ажиллагаа өрнөх боломжтойд санал нэгдэж, ярилцаж тохиролцсон байна.

Азербайжаны тал Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг худалдан аваад зогсохгүй Каспийн тэнгис дэх боомтуудаараа дамжуулан тээвэрлэх боломжтойгоо илэрхийлжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.201] 2024-11-13 18:54:58

huniig teverch zurag avhuuldgaa bolioo hurelsuhee naadh cin mash buduuleg shuu

Монгол нь ёс жаяг мэддэггүй Ерөнхийлөгчтэй улс юмаадаа. [103.57.95.70] 2024-11-13 23:02:09

Ялангяа зочилж очичихоод гэрийн эзнийг мөрлөөд тэврээд байх чинь МАШ БҮДҮҮЛЭГ зан. Үүнийг ойлгодоггүй юм байхдаа, манай Ерөнхийлөгч?!? Эртээд Францд очичихоод Макроныг бас бөөрнөөс нь бариад байсан. Путиныг бас тэврээд байл уу? Ичиж үхмээр! Дипломат ёс жаяг мэддэггүй юм байхдаа?

Zochion [202.131.225.197] 2024-11-13 11:28:33

Каспин чинь хаашаа ч гарцгүй хоосон нуур шүү дээээ хахахаха

Зочин [203.91.115.46] 2024-11-12 18:11:09

За Хүүк хамгийн түрүүнд өөрийнхөө сайжруулсан түлшээ л шах даа. "Жаахан осолтой сда байгаам аа, болгоомжтой түлэхгүй бол..." гэсхийгээл рекламдахгүй юу.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.