Л.Энхнасан: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлт болон СЭМҮТ-ийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана

Aдмин / Эрүүл мэнд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан болон УИХ-ын гишүүд өчигдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн эмч, ажилчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд танилцуулга мэдээлэл хийв.

Тэрбээр “Манай улсын насанд хүрсэн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч байна. Мөн сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 19 мянга гаруй хүн бүртгэгдээд байна. Сэтгэцийн эрүүл мэнд хүн бүрийн сайн сайхан байдлын салшгүй хэсэг. Учир нь хүн бүр амьдралынхаа турш ямар нэгэн стресст өртсөнөөс сэтгэцийн тулгамдсан асуудалд орж байдаг.

Аливаа хүн сайн сайхан, эрүүл аюулгүй, чанартай амьдрах нь тухайн хүний сэтгэцийн эрүүл байдлаас ихээхэн хамаардаг тул дэлхий нийт сэтгэцийн эрүүл байдлыг хамгаалахын тулд бүх нийтийн оролцоо, салбар хороорндын хамтын ажиллагаа, түншлэлтэй байхаас гадна сэтгэцийн эрүүл мэндийн бодлоготой засаглал нь хамгийн чухал юм” гэлээ.

Дараа нь УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан:

-Хүн амьдралынхаа турш сайн сайхан, эрүүл ,чанартай амьдаръя гэвэл нэн тэргүүнд сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Дэлхий дээр жилд ойролцоогоор 700 мянга гаруй хүн амиа хорлож нас бардаг гэсэн судалгааг танилцууллаа. Үүний ихэнх нь дунд орлоготой орнуудад тохиолдож байгаа, анхаарахаас өөр аргаггүй юм.

Манай улсын хувьд амиа хорлолт насны хувьд залуу байгаа нь сэтгэл түгшээсэн том асуудал болж байна. Тиймээс бид хүн ардынхаа сэтгэцийн эрүүл мэндийг анхаарахгүй бол гарч байгаа судалгааны дүн тун харамсалтай үр дүнг бидэнд хэлж байна. Нөгөөтэйгүүр нийгэм бухимдалтай, стресстэй байна. Энэ нь мэдээж иргэдийн маань амьдрах орчин, нөхцөл, хүний эрх, бизнес хийх боломж зэргээс ихээхэн хамааралтай.

Манай улс Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг 2013 онд шинэчлэн баталсан. Тэр цагаас хойш өдийг болтол эрх зүйн хүрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тиймээс юуны түрүүнд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд зарим нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатайг хэлж байна. Түрүүн хэлсэн манай улсад амиа хорлолт залуучуудын дунд нэмэгдсэн гэж.

Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд, залуучуудын дунд амиа хорлох явдал жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа тул хүн амын дунд “Амиа хорлолтыг бууруулах бодлого” боловсруулах шаардлагатайг СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд бидэнд хэллээ.

Түүнээс гадна Монгол Улсын хэмжээнд архи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист донтох эмгэг их байгаа талаар судалгааны дүнг танилцуулсан. Энэ утгаараа тус эмгэгийг бүртгэх нэгдсэн сан бий болгохыг хүслээ.

Цаашид хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн судалгааг тодорхой давтамжтайгаар хийж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх бодлогыг тодорхойлж байх асуудалд анхаарах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр Сэтгэц нийгмийн сэргээх засах эмчилгээний зориулалттай комплекс барилгын зураг төсөл хийгдэж байна.

Цаашид 2026 оны төсөвт барилгын ажлын хөрөнгийг суулгаж, эхлүүлэхийг хүслээ. Эдгээр саналуудыг УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо бодитой авч хэлэлцэн, хэрэгжүүлэх, шийдэхийн төлөө явна гэдгээ хэлье.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: -Дэлхий дахинд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болж байна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр СЭМҮТ дээр ажиллалаа. Үнэхээр энэ эмнэлгийн хууль эрх зүйн болон эмнэлгийн өргөтгөл засвар, дэд бүтэц гээд орчин нөхцөлд төр засаг нэн яаралтай анхаарах шаардлагатай болжээ.

550 ортой тус эмнэлгийн 244 орыг 1-36 жилийн туршид хэвтэн эмчлүүлж буй сэтгэцийн архаг өвчтэй, байнгын асаргаа, урт хугацааны эмчилгээ шаардлагатай эмчлүүлэгч эзэлж байгаа нь шинээр өвчтөн хүлээн авч эмчлэх байдалд хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгаа юм байна.

Мөн эмчлүүлэгчдийн нэг хүнд ногдох зай талбай, стресс депресс сэтгэцийн эмгэг өвчнийг оношилдог багаж тоног төхөөрөмж шаардлагатай байдал гээд олон хэрэгцээ шаардлага аргагүй хоолойд тулжээ. 1983 онд баригдсан барилга байгууламж аргагүй хуучирсан, тэр бүү хэл галлагаагаар дэд бүтэц шийддэг байдал зэрэг нь үнэхээр цагийн эрхээр бүтцээр нь шинэчлэх шаардлагатайг харууллаа.

Эцэст нь хэлэхэд, бие биенээ хайрлаж амьдраач. Хэдэн биесээ өөр хоорондоо хэмлэж харааж доромжилж өөрийн болоод өрөөл бусдын сэтгэл санааг гундааж, улмаар сэтгэцийн эрүүл мэндэд нь халдаж амьдарвал бидний хэдэн монголчууд яах вэ.

Э.МӨНХ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.54] 2024-11-13 13:04:33

Шар хадны сэтгэцийн эмнэлэг өдөр бүр хөгшин залуу эр эм өвчтөнгүүдээр дүүрэн байдаг.

Зочин [202.126.92.98] 2024-11-13 09:52:29

Гахай Нарантуяа сэтгэц эрүүл биш шүү. Наад эмнэлэгтээ гахайг аваад үлдээрэй

Наад [202.9.40.20] 2024-11-13 08:01:28

Наад нарантуяа чинь өөрөө сэтгэцийн асуудалтай биздээ гар хуруугаа салаавчилж янз бүр болно янз бүрийн яриад л


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.