Трамп Илон Маск, Вивек Рамасвами нарыг Засгийн газарт урьж ажиллуулахаа зарлалаа

Д.Тулга / Улстөр

Элон Маск шинээр байгуулагдах Төрийн бүтээмжийн яамыг удирдах юм. Энэхүү шинэ яам нь төсвийн зардлыг бууруулах, төсвийн байгууллагуудын бүтцийг шинэчлэх зэрэг ажлуудыг хариуцах аж.

“Tesla” компанийн хувьцааны ханш 9 орчим хувиар өссөнөөр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай нягт харилцаатай Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш өсөлт үргэлжиллээ.

Ингэснээр ханшийн өсөлт урьдчилсан таамаглалаас давсныг “Wedbush” фирмийн шинжээчид мэдэгдээд, төсөөллөө ахиулсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Tesla”-гийн хувьцаа ойролцоогоор 30 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларын босгыг дахин давсан юм.

“Wedbush”-ийн шинжээчид “Трампын ялалт “Tesla”, Маскийн автомат жолоодлогын систем болон хиймэл оюун ухааны технологийн хувьд ойрын жилүүдэд томоохон өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байгаа тул бид “Tesla”-гийн хувьцааны өсөлтийн төсөөллийг 300 ам.доллараас 400 ам.доллар болгож байна” гэж бичжээ.

Д.Трамп сонгуульд ялснаас хойш хэдхэн өдрийн дотор И.Маскийн хөрөнгө 300 тэрбум доллароос давж, дэлхийн тэргүүн баян хэмээх цолоо улам бататгасан нь сонгуулийн дараах технологи, криптовалютын салбарын өсөлтийн давалгаатай зэрэгцэн тохиож байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.54] 2024-11-13 13:06:24

Маш ухаантай Илон Маск америкийн эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд туслах болно.

Зочин [66.181.161.138] 2024-11-13 09:56:05

Тоон Маск Трампд маш хэрэгтэй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.