Хүчтэй шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ
Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт 11 дүгээр сарын 12-ны 11:00 цагийн орчимд 18-24м/с хүчтэй шуурга шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ.
Энэ тухай дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хууларч, 6 ханатай гэр дээр унасан байжээ. Алба хаагчид ажиллаж, аюулгүй болгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-11-14 09:23:15
ташираараа биш ганц нэг гэр нурж. тэхээр тэр гэрийнхэн байгаагүй нэг бол бөхөлгөө бага байсан гэсэн үг.
зочин [66.181.180.76] 2024-11-13 20:17:16
Уур амьсгал, цаг агаарын нөхцөл байдлыг сайн тооцож байж байшин ба бусад объёктуудаа бариач дээ, энд салхи ба цаг агаар ямар буруутай юм бэ?