Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр 1 хүнд ногдох ДНБ 10.000 долларт хүрнэ

Aдмин / Эдийн засаг

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийлээ

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д "Чайна Энержи групп" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.

Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын "Чайна Энержи групп" компаниас албан ёсны байр сууриа 2024 оны аравдугаар сарын 28-нд Монголын талын Ажлын хэсгийн дарга Ц.Туваанд ирүүлжээ.

Тус хүсэлтэд Хоёр талын хамтын ажиллагааны түүх, тогтвортой хууль эрх зүйн орчин, үр ашигт хүргэх нөхцөлийг баталгаатай байлгах талаар, мөн урт хугацааны худалдаааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар гэсэн агуулгаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

Энэ асуудлаар Ажлын хэсэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [139.5.218.143] 2024-11-14 11:17:32

2014 ОНД ХЯТАДЫН СИ ДАРГЫГ ИРЭХЭД ТЗ-ын ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ТУХАЙ ЗГ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН.ҮҮГЭЭР ХЯТАДЫН ХИЛРҮҮ ЧИГЛЭСЭН УУРХАЙН ТӨМӨР ЗАМУУДЫГ НАРИЙН ЦАРИГААР БАРЬЖ 2 ТАЛЫН БООМТУУД ДЭЭР БУУЛГАЛТ,ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ХЯТАДЫН ТЗ-ын СҮЛЖЭЭНД НЬ ШУУД ХОЛБОЖ ХИЛЭЭР ГАРГАХ НҮҮРС,БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ 2/3-ийг ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД, 1/3-ийг НЬ ТРАНЗИТААР 40% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТЭЭЖ ЗҮҮН БООМТУУДААР НЬ ЯПОН СОЛОНГОСТ БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙГООР ЭЛ ГЭРЭЭНД ЗААСАН.ТТ-ГС-ын 276км ТЗ-ыг НАРИЙН ЦАРИГААР БАРИХААР 2014 ОНД УИХ 64-Р ТОГТООЛ БАТАЛСАН.2019 ОНД Х.БАТТУЛГА,ОЮУНЭРДЭНЭ,УДААНЖАРГАЛ НАР ХЯТАДЫГ ДАЙСАН МЭТ ҮЗЭЖ ЭЛ ТОГТООЛЫГ ҮХ-ийн ЦЭЦТЭЙ ХУЙВАЛДАН ХУЛГАЙГААР ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ӨРГӨН ЦАРИГААР БАРЬЖ МОНГОЛЫГ ЭГНЭГТ ХОРЛОСОН.ҮҮНИЙ УРШГААР ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ ТТ-ГС-ын 245км ТЗ БАРИУЛСНЫ ГАЙГААР БООМТУУДАД АСАР ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖ,ТЗ-ууд БАРИНА,ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТ ХИЙНЭ.НҮҮРС ТЭЭВРИЙН ОЛОН 1000 ВАГОН,ЗҮТГҮҮР АВНА,ЗАСВАРЛАХ ДЕПОНУУД БАРИНА,ТЗ-аар ХИЛЭЭР ГАРГАХ НҮҮРС ҮСРЭЭД 10сая ТН-оос ХЭТРЭХГҮЙ

Зочин [59.153.115.155] 2024-11-13 21:28:23

Коксын нүүрс ээ л хямгатай гаргаарай гэж байна даа хөөрхий үкерүүд г

Иргэн [66.181.181.235] 2024-11-13 14:36:11

Ишш...Ухаөд л гаргага Олсон мөнгөө идэж ууна.Урвагчиын хийсэн ажлыг урвагчид нь хариуцлага тооцжжлсны дараа хиывэл зүнээрсэн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.