ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 25-ныг хүртэл хойшлов
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2024.11.13) болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар энэ сарын 25-ны 08:30 хүртэл хойшилжээ.
Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сард түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хуульд "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.180.76] 2024-11-13 20:12:29
Хүний зовлонгоор баяжсан хүн үү? Ковид туссан 1 хүнийг 8 сая төгрөгөөр эмчилсэн гэл үү? Ковидоор далимдуулж их ч мөнгө цусалсан байх даа? Шуналын тулам уу? Нөгөө сайд авгай нь хаачив?
[202.131.234.123] 2024-11-13 16:30:50
хэ 2 3 жил болоод байхад дуусаангүй байгаа юм уу? баримт ул мөрөөр нь мөшгөөд л дуусгах байсан юм.
Зочин [122.201.31.17] 2024-11-13 18:48:34
Нямхүү эмч буруугүй ш дээ