Банк бус санхүүгийн байгууллагуудын орлого 1.3 тэрбум төгрөгт хүрчээ

Aдмин / Эдийн засаг

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) Санхүүгийн зохицуулах хороонд улирлын тайлан гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Энэ хууль эрх зүйн хүрээнд 2024 оны 3 дугаар улиралд тус хорооноос олгосон 555 ББСБ тайлангаа хүргүүлжээ.

Энэ нь 2023 оныхоос 6.5 хувиар нэмэгдсэн дүн юм. Эдгээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын хувьд:

  • 4.9 хувь нь гадаадын,
  • 95.1 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай,

ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 6.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 2,160.2 тэрбум төгрөгөөр буюу 50.7 хувиар, 2020 оны 3 дугаар улирлынхаас 3.3 дахин нэмэгдсэн дүн юм.

Зах зээлд эзлэх хувь хэмжээг нийт хөрөнгөд эзлэх хувиар нь харвал:

  • 26 хувийг нэр бүхий 4 ББСБ;
  • 50 хувийг нэр бүхий 14 ББСБ;
  • 75 хувийг нэр бүхий 65 ББСБ эзэлж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын хувьд:

  • 48.1 хувь буюу 13 нь Япон,
  • 25.9 хувь нь буюу 7 нь БНСУ,
  • 2 нь АНУ-ын, үлдсэн нь Их Британи, Канад, Малайз, БНХАУ зэрэг бусад улсын хөрөнгө оруулалттай байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын хувьд салбарын нийт хөрөнгийн 15.5 хувийг эзэмшдэг. Харин нийт харилцагчдын 1.9 хувьд үйлчилгээ үзүүлдэг. ББСБ-уудын олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 3.4 хувь байгаа нь 2023 оны мөн үеийнхээс 0.1 пунктээр давсан байна.

Нийт зээлийн үлдэгдлийн хувьд:

  • 89.7 хувь нь иргэнд,
  • 10.3 хувь нь хуулийн этгээдэд олгожээ.

Олгосон зээлийн 68.0 хувь, төлөгдсөн зээлийн 67.3 хувийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байна

Салбарын зээлийн хувьд:

  • 21.1 хувийг 1 сар хүртэлх,
  • 20.2 хувийг 6-12 сарын,
  • 20.0 хувийг 2.6-5 жилийн,
  • 17.8 хувийг 1-2.5 жилийн хугацаатай.

Олон улсын (AFI)-ийн улс орнуудад санхүүгийн хүртээмжийг үнэлэх үндсэн индикаторуудыг ашиглан салбарын хүртээмжтэй байдлыг тооцвол 21 аймгийн 66.7 хувь буюу 14 аймагт 3 буюу түүнээс дээш тооны ББСБ байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй 457 ББСБ-ын хувьд:

  • 33.9 хувь нь Сүхбаатар,
  • 27.6 хувь нь Чингэлтэй,
  • 14.6 хувь нь Баянгол,
  • 11.4 хувь нь Баянзүрх,
  • 10.3 хувь нь Хан-Уул,
  • 2.0 хувь нь Сонгинохайрхан,
  • 0.2 хувь нь Багануур дүүрэгт байна.

ББСБ-уудын нийт орлого 1,282.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 98.3 хувийг үндсэн үйл ажиллагааны орлого буюу хүүгийн болон хүүгийн бус орлого бүрдүүлж байгаагаас 87.1 хувь буюу 1,117.0 тэрбум төгрөгийг хүүгийн орлого, 11.2 хувь нь буюу 143.6 тэрбум төгрөгийг хүүгийн бус орлого бүрдүүлжээ.

Хүүгийн бус орлогын хувьд:

  • 74.4 хувийг санхүүгийн үйлчилгээний орлого,
  • 13.2 хувийг ханш болон үнэлгээний тэгшигтгэлийн орлого,
  • 6.5 хувийг арилжааны орлого,
  • 5.9 хувийг бусад хүүгийн бус орлого,

Зардал 783.3 тэрбум төгрөг байгаагийн 76.1 хувийг үндсэн үйл ажиллагааны зардал буюу хүүгийн болон хүүгийн бус зардал эзэлж байна.

Салбарын хэмжээнд 90 ББСБ-ын итгэлцлийн үйлчилгээ эрхэлж байгаа ба эх үүсвэр 1,062.8 тэрбум төгрөг байгаа нь 2023 оны мөн үеийнхээс 2 дахин нэмэгджээ.

Мөнгөн гуйвуулгын үйлчилгээнээс нийт 4.7 тэрбум төгрөгийн орлогыг олжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 1.2 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт юм. Уг үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 53 ББСБ-аас 13 нь уг үйлчилгээнээс орлого олсон байна.

ББСБ-ууд нэг төгрөгийн орлого олохын тулд дунджаар хэдэн төгрөгийн зардал гаргаж буйг тооцдог харьцаа болох зардал, орлогын харьцаа 61.1 хувь гарсан нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.8 пунктээр буурчээ. Өөрөөр хэлбэл, ББСБ-ууд 100 төгрөгийн орлого олохын тулд дунджаар 61.1 төгрөгийн зардал гаргажээ. Мөн:

  • НДШ-д 15.8 тэрбум төгрөг,
  • ХХОАТ-т 11.0 тэрбум төгрөг,
  • ААНОАТ-т 89.3 тэрбум төгрөгийг тус тус төлж, нийт 116.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Салбарын нийт харилцагчдын 94.7 хувь нь финтек харилцагчид, нийт зээлдэгчдийн 78.1 хувь финтек зээлийн үйлчилгээнд хамрагджээ. Финтек зээлдэгчдийн 38.5 хувь нь зөвхөн гар утсаараа дамжуулан зээл авсан байна. Санхүүгийн үйлчилгээнд технологийн дэвшил ашиглаж буй ББСБ-уудын зээлийн үлдэгдлийн 90.9 хувь нь хэвийн, 3.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 5.4 хувь нь чанаргүй зээлийн ангилалд байна.

Зөвхөн технологид суурилсан зээл олгодог 5 ББСБ–ын хувьд салбарын зээлдэгчдийн 38.5 хувийг эзэлж байна. Зээлийн үлдэгдлийн 5.9 хувийг эзэлж байгаа нь эдгээр ББСБ-ын зээлийн эргэлт сайтай байгааг илтгэж байна. Мөн 12 нэр төрлийн ногоон зээлийг 6,386 зээлдэгчид олгосон нь нийт зээлийн үлдэгдлийн 2.4 хувь буюу 126.4 тэрбум төгрөг байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.200] 2024-11-21 07:37:48

ЛУЙВАРЧИД, МАХЧИНГУУД, ЗЭРЛЭГҮҮД БОЛ ББС БАЙГУУЛЛАГА ЮМ

зочин [192.82.66.30] 2024-11-20 14:15:32

иргэдээ шулдаг ийм зүйл ажиллуулахаа болиоч ээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.