"Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр (2024.11.19) дөрвөн Байнгын хороо хуралдана. Үүнд:

10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо

-Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох

-Байнгын хорооны тогтоолын төсөл (Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай)

-Байнгын хорооны тогтоолын төсөл (Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай)

10.30 цагаас Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

-Байнгын хорооны тогтоолын төсөл (Байнгын хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай)

-Байнгын хорооны тогтоолын төсөл (Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай)

-Байнгын хорооны тогтоолын төсөл (“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай)

-Байнгын хорооны тогтоолын төсөл (Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай)

14.00 цагаас Хууль зүйн байнгын хороо

Байнгын хорооны тогтоолын төсөл (Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай)

14.30 цагаас Инновац, цахим бодлогын байнгын хороо

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсоно.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.