Кэролайн Ливиттийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилно

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, засаг захиргаагаа бүрдүүлж буй Дональд Трамп Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд 27 настай Кэролайн Ливиттийг томилох шийдвэр гаргажээ.

Нью-Хэмпшир муж улсын уугуул К.Ливитт Д.Трампын сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүний өмнөх засаг захиргаанд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байв.

Д.Трампын хэлснээр, сонгуулийн кампанит ажлын үеэр К.Ливитт “гайхамшигтай" ажиллажээ. Тэрбээр “Кэролайн бол ухаалаг, хатуужилтай эмэгтэй бөгөөд өндөр ур чадвартайгаа батлан харуулсан. Тэрбээр индэр дээрээс өөрийгөө маш сайн таниулж, Америкийн ард түмэнд бидний мессэжийг хүргэхэд тусална гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж хэлсэн байна.

Өдгөө 27 настай К.Ливитт АНУ-ын түүхэн дэх Цагаан ордны хамгийн залуу хэвлэлийн нарийн бичгийн дарга болно. Өмнө нь Ерөнхийлөгч Ричард Никсоны үед Рон Зиглер 29 настайдаа энэ албанд томилогдож байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.