ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 7 хувьтай гарлаа

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний аравдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Улсын хэмжээнд инфляц 7.0 хувьтай гарчээ. 2024 оны эхний аравдугаар сард улсын хэмжээнд инфляц 7.0 хувьтай гарсны 2.2 нэгж буюу 31.0 хувиар хүнсний бүлэг нөлөөлжээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна. Үүнд,

хүнсний бараа буюу ундаа усны бүлгийн дүнгээр 0.7 хувь, хувцас бөс бараа гутлын үнэ 0.9 хувь, гэр ахуйн бараа, тавилга 7.2 хувь, зочид буудал нийтийн хоол 0.9 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн дүн 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Гадаад худалдааны хувьд Монгол Улс 2024 оны эхний аравдугаар сард нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 13.2 тэрбум ам.доллар, импорт 9.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум ам.доллар , экспорт экспорт 732.7 сая ам.доллар, импорт 2.0 тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 1.3 тэрбум ам.доллароор буурсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.