Төрийн байгууллагуудын 70 хувь нь кибер халдлагын эрсдэлээ тооцоолж чаддаггүй

Aдмин / Эдийн засаг

2021 онд MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийжээ.

Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 35 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлоготой ч үлдсэн байгууллагуудад хангалтгүй гэсэн дүн авчээ. Байгууллагуудын 53 хувь нь эд хөрөнгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэж чадсан гэж үзсэн ч үлдсэн 47 хувь нь сайжруулалт хийх шаардлагатайг тодорхойлов.

Дээрх байгууллагуудын 43 хувь нь хүний нөөцийн асуудлыг зохистой шийдвэрлэж байгаа боловч энэ чиглэлээр ахиц гаргах шаардлагатай аж. Мөн 23 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалт хангалтгүй түвшинд байгааг илэрхийлжээ.

Монгол Улсын 67 төрийн байгууллагын дунд кибер аюулгүй байдлын судалгаа хийсэн байна. Тодорхой хэлбэл, 32.35 хувь нь мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан тусгай нэгжтэй, 29.41 хувь нь ямар нэгэн байдлаар кибер халдлагад өртөж байжээ.

Мөн 50.33 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандарт, фреймворк дагаж мөрддөггүй, 30 хувь нь эрсдэлийн үнэлгээ огт хийлгэдэггүй.

Хамгийн анхаарал татах статистик нь, дээрх байгууллагын 70.59 хувь нь өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлын халдлагад өртөх эрсдэлээ мэдэхгүй, 56.67 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлого, баримт бичийг боловсруулаагүй байна. Тус судалгаа нь төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын талаарх хандлага, бэлэн байдлыг тодорхойлжээ.

Судалгаанд Монгол Улсын Их Хурлын 5 байгууллага, Засгийн газрын 28 агентлаг, Засгийн газрын 14 төв орон нутгийн 14 бусад 5 байгууллагыг тус тус хамруулсан гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.