Венецийн түүхэн баатар, аялагч Марко Пологийн тусгай үзэсгэлэн дэлгэгдлээ

Aдмин / Энтертайнмент

Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко Поло, Хубилай хаан, Монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын тусгай үзүүллэгийн танхимд өчигдөр (2024.11.15) нээлтээ хийлээ.

Aзи тив рүү жимээ гаргаж, дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү "Марко Поло"-ийн тэнгэрт дэвшсэний 700 жилийн ой тохиож буй билээ.

Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Венецийн их сургуулийн Монгол хэлний багш улсын монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагагнин, хамтран “Марко Поло”-ийн амьдралын түүхийг өгүүлсэн тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, түмэн олондоо дэлгэн үзүүлж байна.

Агуу аялагч Марко Пологийн төрөлх нутаг нь Венеци, Венециэс гарч Хубилай хааны дэргэд хамт байж (1272-1289) онуудад 17 жил алба хааж, түүний итгэлт элч төлөөлөгчөөр ажилласан түүхтэй.

Ийнхүү элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн бүрэлдэхүүн улсууд болох Юань улсын олон муж улсуудын нутаг нутгийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар тэмдэглэж үлдээсэн бичвэр нь эдүгээ газар зүй, түүх судлал, хүн судлал, угсаатан зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна.

Үзэсгэлэнг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Монголчуудын түүхийг дэлхий дахинд ялангуяа Европид их хүчтэй түгээсэн хүн бол Марко Поло. Түүгээр дамжуулан ертөнцийн зүүн жигүүрт байгаа нүүдэлчин ард түмнийг мэддэг болсон гэж ярьдаг.

Энэ хүний тэмдэглэл Монголын түүхийг дэлхий дахинд сурталчлах томоохон хөшүүрэг болсонтой хэн ч маргахгүй. Үзэсгэлэнгээр тэр үеийн европи жуулчны нүдэнд Монголын эзэнт гүрэн болоод Юань Монголчууд хэрхэн тусаж байсныг харуулахыг зорьсон.

Монголчуудын өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг, зан үйл, ахуй амьдрал зэргийг үзэсгэлэнд тод онцлог зүйлүүд дээр тавиад дэлгэн үзүүлж байна.Тэмдэглэлийг унших нэг өөр, уншсан зүйлээ нүдээр үзээд өөрийн сэтгэгдлээ сэргээж тусгаж авах нь чухал.

Чингис хааны үеийн зэр зэвсэг, дайн байлдааны үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлс өнөөдрийг хүртэл нүүдэлчдийн хэв,маяг хэрхэн хадгалагдаж үлдсэн гэдгийг Марко Пологийн тэмдэглэл ба өнөөдрийн Монголчууд гэсэн дүр зургаар харуулахыг хичээсэн гэдгийг тодотгон хэллээ.

Үзэсгэлэнд нийт 100 гаруй үзмэр дэлгэгдэж байгаа бөгөөд хамгийн үнэ цэн агуулсан үзмэр нь Италийн номын санд хадгалагдаж байгаа XIV зууны үеийн Юань улсын төвлөж зурсан 1x1 хэмжээтэй газрын зураг. Энэхүү зураг нь Чингис хаан Үндэсний музейд үргэлжлэн хадгалагдах юм. Тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын танхимд 2024.11 сарын 15-наас 2025 оны 01 сарын 15 хүртэл хугацаанд дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Итали улсын Венеци хотын Марчанагийн нэрэмжит номын сангийн захирал Стефано Тровато, Итали улсын Монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагагнин, Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дашрамд сонирхуулахад Италийн Венец хотынхны хамгийн хайртай түүхэн баатруудын нэг, агуу худалдаачин, аялагч Марко Пологийн 700 жилийн ойг тохиолдуулан Итали улсын Венеци хотын Гүнгийн ордонд 2024.04 сарын 6-наас 09 сарын 29 хүртэл “Марко пологийн ертөнц” тусгай үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.145] 2024-11-18 11:34:03

Urgun uudam tal nutgiin baatar huvguun chingiss haani urs uudam tal nutagtaa amdardag gedgiig oilguulaj ugsun hun dee Delhiid

Зочин [202.131.234.123] 2024-11-16 10:28:01

marko polo ийн тэмдэглэл аймхай европыг газар өргөн гэдгийг мэдэрүүлсэн юм аа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.