"“Нарантуул” ОУХТ-ийг нүүлгэж, хурдны замын төгсгөлд байгуулах асуудлаар удирдлагуудтай нь зөвшилцөнө"

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концепцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээллээ.

Нийслэл 2024-2028 онд Туулын хурдны замын ажлыг эхлүүлж, Дархан, Замын-Үүд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэхээ мэдэгдээд буй.

Түүнчлэн олон улсын жишгийн дагуу, хурдны замын трасс дагуу худалдааны төвүүдийг байгуулах аж. Энэ ажлын хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төвийг нүүлгэж, хурдны замын төгсгөлд байгуулах асуудлаар тус худалдааны төвийн удирдлагатай зөвшилцөхөөр төлөвлөжээ.

Мөн үер усны эрсдэлээс сэргийлэхийн тулд 64 байршилд 106 км далан сувгийн ажлыг дотоодын санхүүгийн эх үүсвэр болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэх юм байна Түүнчлэн хотын дундуур урсдаг голуудын эх дээр тохируулгатай нуур, цөөрөм хийхээр төлөвлөжээ..

Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны сүлжээ ачааллаа дийлэхээ больсон. Хот сүүлийн 40 орчим жил эрчим хүч, дулааныхаа асуудлыг шийдэх дорвитой ажил хийгээгүй. 10 жилийн өмнө Амгалан ДЦС-ыг барьж, энэ жил өргөтгөсөн.Ирэх жилүүдэд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх аж.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.109] 2024-11-18 18:16:04

Нямбаатар Сайхансамбуугийн захыг нүүлгэж чадахуу? Нарантуул ыг нүүлгэнэ гэдэг ёстой хошного биз ээ!

Зочин [202.55.191.194] 2024-11-18 15:37:09

БАЯР ХҮРГЭЕ. НАРАНТУУЛ ХОТЫН ЗАХ ЗАМЫН ХАРИЛЦАА САЙН ХӨГЖСӨН ГАРАХ ЦАГ ҮНЭХЭЭР БОЛСОН ШҮҮ. САЙХАНСАМБУУ ГУАЙ ХУРДАН ХҮЛЭЭЖ АВЧ НҮҮЛГЭХ АСУУДЛАА ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ.НАРАНТУУЛ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ

Зочин [192.82.92.153] 2024-11-18 11:12:16

нямбаатар дажгүй шүү Овоо ажиллаад байх шиг бна

Zochin [72.143.219.189] 2024-11-17 10:33:23

Narantuuliig nuulgeh heregtei Saihansambuu zondoo ashig olson hun orchin ueiin barilgajilttai saihan zah bguulah yostoi

Zochin [89.64.79.126] 2024-11-17 04:38:02

Захыг хотоос гаргах нь зөв шүү. 100 айлын барилгын захыг бас гаргах хэрэгтэй

Зочин [202.126.89.186] 2024-11-17 00:28:00

hooe hvmvvsee yagaad Bas naran tuul zahruu dairaad bain be zadgai zah uchiraas tvrees bag baidag ymaa bas tom zogsooltoi bolhoor hodoonoos irsen mashin zogsohod amar baidag ymaa deeren hotod oir uchiraas ochihod hurdan baidag ymaa deeren nemej helhed baihgvi ymgvi uchiraas yu abah gej ochin teren baidag ymaa hvmvvs mini

зочин [103.57.95.74] 2024-11-16 22:22:58

Ер нь Нарантуул зах хэрэгтэй юу? Хотын захын хорооллууд болон орон нутагт амьдардаг хүмүүс Нарантуул зах хамгийн хямд гэж боддог бололтой юм билээ. Гэтэл үнэн хэрэгтээ Нарантуул захын наймаачид бараагаа өөрсдөө гадаадаас авчирдаг гэхээсээ илүүтэй Номин сүлжээ дэлгүүр юмуу эсвэл бусад дэлгүүрүүдээс бөөндөж аваад 10-20% нэмээд зардаг юм биш үү? Худалдаа үйлчилгээний орчин нь маш бохир, заваан, ариун цэврийн өрөө байхгүй, хүмүүс хоорондоо зөрөх зайгүй битүү харанхуй аймаар орчин, архичид хулгайч ихтэй байдаг нь 21-р зуунд тохирох орчин уу? Зүгээр л Нарантуул захыг хаагаад орчин цагийн худалдаа үйлчилгээний төв, ядахдаа Дүнжингарав шиг ариун цэврийн өрөөтэй, хоолны газруудтай, авто зогсоолтой, автобусны буудалтай, дулаахан орчин бий болгоосой.

Зочин [103.57.95.93] 2024-11-16 20:25:24

Өвлийн хүйтэнд гадаа худалдаа хийлгэж маш олон хүний эрүүл мэндээр тоглож байгаа энэ дундад зууний үеийн захыг хаах хэрэгтэй маш зөв шийдвэр бна.

Зочин [66.181.183.28] 2024-11-16 18:06:06

СЭЭГИЙ МАЛГАЙ ШҮҮРДЭГ ЛУЙВАРЧИН ЛУЙВАРЧИН САЙХАНСАМБУУ ҮХЭЖ ДАЛД ОРМОР

Зочин [103.57.95.187] 2024-11-16 15:39:35

100 ailaas gargaajee

Зочин [202.179.25.151] 2024-11-16 15:08:24

Нямбаатар чинь овоо нэг ажил хийдэг дарга байх чинээ. амжилт хүсье. Олигархууд одоо болноо

Зочин [202.126.88.178] 2024-11-16 14:57:41

Ганц зөв юм хийх гэж бна

Зочин [202.126.88.178] 2024-11-16 14:46:13

Нарантуулыг хол гарга зайлуулсан дээр дээ

Зочин [203.164.246.3] 2024-11-16 14:23:46

100 айл Да хүрээ арай байна Энэ 2 захыг хотоос гаргаачээ Түгжрэлийн 40 орчим хувь энэ 2-т байна Ийм юмаа шийдэж чадахгүй байж хүний машин тэрэгтэй ноцолдохоо боль чи

Зочин [202.126.88.178] 2024-11-16 14:45:29

Зөв

Зочин [119.40.103.3] 2024-11-16 14:19:02

100 айл, да хүрээ, өгөөмөрийг нүүлгээч эхлээд


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.