Х.Нямбаатар: Төв талбай дээр метро, BRT, трамвайны бүх уулзах цэгийг хийхээр төлөвлөж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлсэн.
Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд их багтаамжийн олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөж буй. Тодруулбал,
Ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэх аж. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгджээ.
Энхтайваны гүүрний зорчих хэсэг хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино. Иймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөжээ.
Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг хийж буй юм байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийх нь.
Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөжээ. Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [59.153.113.216] 2024-11-18 14:01:34
Нямбаатараа Толгой чинь дарамтлагч хоосон булш болж боль!!!!!!!!!!
bbb [14.1.81.9] 2024-11-18 13:30:30
гүүрнүүд төв замтай огтлолцохгүй, дээгүүр нь гардаг урсгалуудтай баймаар байнаа. жишээлбэл,гурвалжингийн гүүрээр даваад шууд гэмтлийн эмнэлэг орчим руу очоод буухаар гэх мэт.
ene teneg Нягбордур [66.181.161.236] 2024-11-18 08:06:00
зайлуулья тэнэн данхтай нь
Зочин [139.5.217.200] 2024-11-17 15:11:03
ТӨВ ТАЛБАЙГ ЯАГААД ИНГЭЖ БАЙГААН БЭ ХОТЫН ТӨВ ТАЛБАЙ ЯМАР УЛСЫН ЦЭВЭР ЦЭМЦГЭР ӨНГӨ ЗҮСТЭЙ САЙХАН БАЙДАГ БАЙТАЛ ЭНЭ ЗАСАГ Л МОНГОЛЫНХОО. НИЙСЛЭЛИЙН ТӨВ ТАЛБАЙГ ЮУ Ч БИШ БОЛГООД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ. МОНГОЛД САЙХАН ЮМ БАЙХ ЁСГҮЙ ЮМ УУ????? ОДОО ТЭР ГАЗАР ОРСОН ГЭР ХОРООЛЛЫНХОН БҮГД БАЙРАНД ОРОХГҮЙ ХАШАА БАЙШИН АВААД ГЭР ХОРООЛЛЫГ УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭЭД ЯВЖ БАЙНА ОДОО Ч ХАШАА БАЙШИН АВЧ БАЙНА. ЯАГААД ЗААВАЛ БЭЛЭН МӨНГӨ ӨГӨХ ЁСТОЙ ЮМ БЭ ЯАГААД БЭЛЭН МӨНГӨ ӨГӨХ ЁСТОЙ ЮМ БЭ ЭНЭ ГАЗАР ОРЖ БАЙГАА ГЭР ХОРООЛЛОЛЫНХОН ХЭЗЭЭ Ч УТААГ БУУРУУЛАХГҮЙ ЮМ БАЙНАДАА ЁСТОЙ НОВШ ЮМ АА
Зочин [172.56.104.129] 2024-11-17 14:05:33
Яахаараа дандаа ингэж муу муухайгаар сэтгэдэг байна аа. Ингэж бичиж байгаа этгээд өөрөө хог хаяж хогийн цэг үүсгэх юм байна л даа. Муу хөдөөний өлөн бөөс
зочин [202.126.91.147] 2024-11-17 12:31:40
ТӨВ ТАЛБАЙ ХОГИЙН ЦЭГ БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА