Эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулж, ААН-ийг 30 хувиар, айл өрхийг 175-285 төгрөгөөр нэмлээ

Aдмин / Эдийн засаг

Эрчим хүчний зохиуццлах хорооноос цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун "Эрчим хүчний салбарт олон хүндрэлтэй асуудал бий. Тэр дундаа санхүү, эдийн засгийн асуудал хүнд байна. Учир нь цахилгаан дулааны үнийг өөрийнх нь үйлдвэрлэсэн үнээс доогуур буюу алдагдалтай үнээр борлуулж байгаатай холбоотой салбарт их хэмжээний алдагдал үүсэж байна. Энэ нь эрчим хүчний салбрын хэвийн үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй болж байгаа юм. Нөхцөл байдлыг сайжруулах үүднээс үнэ тарифын асуудлыг авч үзэхээс өөр аргагүй байна. Нэгдүгээрт, цахилгаан дулааны үнийг өөрийн өртөгт ойртуулах арга хэмжээ авсан. Энд ямар нэг ашиг тооцогдоогүй. Хоёрдугаарт хэрэглэгчдэд санхүүгийн ачаалал нэмэхгүй байхыг бодолцсон.

Дулааны эрчим хүчний үнэ тарифыг тавдугаар сарын 15-наас мөрдөнө. Аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд энэ жилдээ хуучин үнээр явна. Цахилгаан эрчим хүчний хувьд аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгааны үнийг 30 хувиар нэмэгдүүлж байна. Айл өрхүүдийн хувьд хэд хэдэн шинэ аргачлалыг оруулж байна. Нэгдүгээрт, хэрэглээнээс хамаарсан үнэ төлбөрийг төлнө. 0-150 квт.ц хэрэглээг 140 төгрөгөөр тооцож байгаа бол 175 төгрөг болгож тооцно. 150-300 квт.ц хэрэглээг 260 төгрөгөөр, 300 илүү гарсан хэрэглээг өртөгт нь хүрч байгаа үнэ буюу 250 төгрөгөөр тооцохоор болсон. Жишээлбэл, тухайн айл өрх сард 350 квт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бол эхний 150-ыг нь 175 төгрөгөөс 50-300 квт.ц хэрэглээг 260 төгрөгөөр, 300 илүү хэрэглэсэн бол 285 төгрөгөөр шаталсан хэлбэрээр тооцож явах юм. Цаашид хэрэглээг багасгах арга хэмжээ авч байна. Мөн бид оргил ачааллын тариф гэж шинээр гаргаж ирж байна. Цахилгааны үнийн нэмэгдлийг өнөөдрөөс дагаж мөрдөнө" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [204.191.211.108] 2024-11-16 14:44:45

Эрчим хүчний салбар хүндэрсэн нь үнэн гэхдээ энэ саобарт маш их үргүй зардал засврын зардал техник шинэчлэл дээр асар их нугалаа завхрал гарч ирсэн одоо ч тэр шахаа асар өндөр байгаа, мөн удирдлагын хэт нүсэр тогтолцоо сайд гишүүдын тонодог танил талаараа намаараа далимдуулж идэж цусалдаг буглаа болсон газар тэр асуудлаа бас зөв шийдэх хэрэгтэй!!!

Зочин [203.164.246.3] 2024-11-16 14:31:41

Боов боорцог талхгурил чинь үнэ нэмэгдээд ирэхээр та нар орилж хашгираад ч нэмэргүй

Зочин [59.153.115.98] 2024-11-16 06:40:54

Үе үеийн ерөнхий сайд нарын алсын хараагүй бодлогоос болж эрчим хүчний хөгжилд анхаараагүйн гай гарч байна. Утаанд анхаарая гэвэл салхи, нарны эрчим хүчийг цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй

Зочин [139.5.217.200] 2024-11-15 22:43:10

Нэмэлгүй яахав. Дээ үүн дээр орилж бархираад байх ямар ч хэрэг байхгүй ганцхан НДШ-ИЙН ТАТВАР ҮНЭН ӨНДӨР ЮМАА АРӨЙ Л ДЭНДҮҮ

ЗОЧИН [139.5.218.239] 2024-11-15 19:03:26

ТӨР, ЗАСАГ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХҮРЭЛЦЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ТОЙМТОЙ ЯМАРЧ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ. ХАА САЙГҮЙ БАЙГАА НҮҮРСЭЭР ЦАХИЛГААН, ДУЛААНЫ СТАНЦ ХАА САЙГҮЙ БАРИХ БОЛОМЖ ТӨСӨВТ БАЙСАН. ИХЭНХИЙГ НЬ УТАА, ТҮГЖРЭЛД БАРАГ 2ихнаяд ТӨГРӨГ ЗАРААД ЯМАРЧ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ. НИЛЭЭД ХЭСГИЙГ НЬ ӨӨРСНӨӨ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨӨД ДУУСГАЧИХСАН БАЙЖ БҮХ АЛДАГДЛАА АРД ТҮМЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН НУРУУНД ҮҮРҮҮЛНЭ ГЭДЭГ ХАМГИЙН АРЧААГҮЙ ТӨР ЗАСГИЙН ШИНЖ. ЗӨВХӨН ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ 44 ИХНАЯДЫН, НОГООН АВТОБУСНЫ, САНГУУДЫН, БАНКУУДЫН, НДШ, ЭМД-ын АЛДАРТАЙ ТОМ ХУЛГАЙЧУУДЫН ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ ТӨСӨВТ ОРУУЛАХАД Л ХЭДЭН ТОМ ЦАХИЛГААН, ДУЛААНЫ СТАНЦ БАРЬЧИХААД ДУЛААН,ЦАХИЛГААНААР ҮНЭГҮЙ ШАХАМ АРД ТҮМНЭЭ ХАНГАХ БОЛОМЖТОЙ БАЙХ БАЙСАН. ЭНЭ ТӨР, ЗАСАГ МӨД ОЙЧИХ НҮХЭЭ ӨӨРСНӨӨ УХАЖ БЭЛДЛЭЭ ДЭЭ, ХӨӨРХИЙС. ҮГЭЭГҮЙ ЯДУУРЧ, ЯДАРЧ, ЦӨХӨРСӨН АРД ТҮМНИЙ ТЭВЧЭЭР ХЯЗГААРТАЙ ШҮҮ ГЭДГИЙГ МЭДТҮГЭЙ.

Зочин [203.91.115.47] 2024-11-15 17:12:59

Энэ 280 гэдэг шидэт тоо ямар учиртай юм бэ? Нямдорж, Фортун Батбаяр хоёрын 68 хувийн татвар бол 68 дахь ёкозуна Асашёрюг бэлгэдсэн гэсэн. Харин 280 ямар учиртай вэ? Үүнийг тодруулъя!

Бат [103.80.211.237] 2024-11-15 16:43:35

50-300 ккккккк мэдээг ингэж бэлдэхгүй шүү арай муу бна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.