Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2023 оныхоос 122.6 тэрбум төгрөгөөр буурчээ

Aдмин / Эдийн засаг

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 10 дугаар сарын эцэст 35.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 мөн үеийнхээс 9.1их наяд төгрөгөөр давсан дүн юм. Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:

  • 60.4 хувь нь иргэд,
  • 37.7 хувь нь хувийн байгууллага,
  • 0.8 хувь нь төрийн байгууллага,
  • 1.1 хувь нь санхүүгийн байгууллага,

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг эзэлж байна Энэ төрлийн зээлийн өрийн үлдэгдэл 32.1 их наяд төгрөг болж, 2023 оныхоос 9.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, 2023 оныхоос 100.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг болж, 2023 оныхоос 122.6 тэрбум төгрөгөөр буурчээ.


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.220] 2024-11-17 19:36:25

bayrlalaaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.