ХААН Банк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн гуравдугаарт эрэмбэлэгдлээ

Д.Тулга / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад ХААН Банк гуравдугаарт эрэмбэлэгдлээ.

Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг зарласнаас хойш 20 гаруй жилийн турш ХААН Банк тэргүүлэгчдийн эгнээндтогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд энэ жил амжилтаа бататган “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн гуравдугаарт шалгараад байна.

“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийнбайгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. Тиймээс улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг эдгээр 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн зүй ёсоор нэрлэдэгбилээ.

ХААН Банк орон даяар 544 салбар нэгж, 6000 орчим ажилтантай үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 2023 онд улсын төсөвт нийт 275.0 тэрбум төгрөгийн татвар төлж, “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр шалгарч байсан бол 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 270.0 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаад буй.

ХААН Банк үүсэн байгуулагдсанаас хойших 33 жилийн хугацаанд санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай ганхашгүй байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж чадсанаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэдийд ч хаанаас ч зайнаас авах боломжтой цахим бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлж, цахим шилжилтэд түүчээлж байна.

Түүнчлэн нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж буйгаас “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, ХААН Банкны ой, аймаг бүрт байгуулж өгсөн “3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг нь олны талархлыг хамгийн их хүлээгээд байна.

ХААН Банкны найдвартай тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологид суурилсан цахим банк, улс орон нийгмийн төлөө хийж буй ажлуудыг үнэлэн “Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад эхний байруудад тогтмол нэрлэж ирснээс гадна олон улсад нэр хүндтэй “The Banker”, “Euromoney”, “Asiamoney”, “Global Finance”, “FinanceAsia”, “Global Banking and Finance Review” сэтгүүлүүд “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг цахим банк”, “ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”-аар удаа дараа шалгаруулаад буй.

ХААН Банканд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.100] 2024-11-18 14:53:21

АРД ИРГЭДИЙН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ МОНГОЛЫН АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ТОП МОП ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙДАГ ЮМ

Зочин [103.9.90.100] 2024-11-18 14:52:26

2025.01.01 ӨДРӨӨС ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ ЖИЛИЙН 5 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛГООЧ ЭЭ . ТЭГВЭЛ ЖИНХЭНЭ ТОП БОЛНО

Зочин [103.9.90.100] 2024-11-18 14:51:35

МОНГОЛЫН АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ХҮҮ НЬ АСАР ӨНДӨР.. АРД ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДАРАМТТАЙ ДАРАМТНААС БОЛЖ ӨР ЗЭЭЛТЭЙ БОЛЖ ДАМПУУРЧ БАЙХАД ЮУН ТОП МОП БЭ

Зочин [103.9.90.100] 2024-11-18 14:50:18

ЖИЛИЙН 5 ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮТЭЙ АВСТРИЙН БАНКЫГ ТОП МОП БОЛГООЧ

ЗОЧИН [103.212.116.242] 2024-11-17 09:56:49

23онд ХЭДЭН ТӨГ-ийн АШИГТАЙ АЖИЛЛАСАН БЭ. ШВЕЙЦААРЫН ТОМ БАКНЫ ЭЗЭН МАНАЙД ИРЭЭД: "ХААН БАНК ЧИНЬ ГАДААДЫН ХАМГИЙН ТОМ БАНКНААС ИЛҮҮ АШИГТАЙ АЖИЛЛАДАГ ЮМ БАЙНА. Ш ДЭЭ. ЭНЭ БАНК БАНК БИШ АРД ИРГЭДИЙН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА ЮМ БНА" гэсэн гэдэг. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛОО. "ИРГЭДИЙН МӨНГИЙГ ХАДГАЛАМЖИНДАА БАГА ХҮҮТЭЙ АВААД ИРГЭД, А/А-н НЭГЖҮҮДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ОЛДОГ" гэсн ҮГ ГЭЖ УХААН МӨЧИД БИ ОЙЛГООД БАЙХ ЮМ, энэ ЗӨВ ҮҮ.

Зочин [103.9.90.100] 2024-11-18 14:53:58

МАШ ЗӨВ

зочин [103.57.95.74] 2024-11-16 22:40:59

Монгол хэдэн аж ахуйн нэгжтэй болоод жил бүр 100-г нь шагнаад магтаад байдаг юм бол оо? Ийм мундаг 100 аж ахуйн нэгжтэй мөртлөө яагаад улс нь хөгжихгүй, жил бүр татвар төлбөрөө нэмээд л, иргэд нь ядуу гуйлгачин, архичин, өвчтэй байгаа юм бол оо? Бүх шагналыг энэ банк авдаг уу?

Зочин [202.9.46.169] 2024-11-16 11:28:45

Gadnii bankniihan Mongoliin bank deeremchin bank gesen shvvdee unen ..undur hvv arai dendvv iim bolohoor l bid zeel avaad ch uudluhgui bgaan

Зочин [202.9.46.169] 2024-11-16 11:26:23

Ard tumnee sain shuldag bank agagui ee ... Zugeer l guilgeenii 50 tugruguur ulsaa bayjuulj bgaa daa bid


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.