“LORIBLU” брендийн 10 жилийн ой: Гайхамшиг дагуулсан 10 жил
Өнөөдрөөс 10 жилийн өмнө Монгол-Италийн бизнест нэгэн шинэ гүүр тавигдаж “Loriblu” бренд албан ёсны, онцгой эрхтэйгээр Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Итали чанар, Итали болон Европын дэгжин бүсгүйчүүдийн хэрэглээ болсон “Loriblu” брендтэй өнөөдрөөс 10 жилийн өмнө гарын үсэг зурж үзэглэсэн нь Италийн бренд, онцгой эрхтэйгээр монголд нутагших эхлэл байлаа.
Итали чанар, Итали загварыг монголд түгээн дэлгэрүүлж буй хатагтай Н.Лхамсүрэнг Монгол бүсгүйчүүд өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүгд мэддэг болсон. Учир нь 10 жил “Made in Italy” чанарыг улам сайн таниулж, мөн Италийн загварын тайзнаа дөнгөж гарсан шилдэг загварууд Монгол бүсгүйчүүдэд ижил цаг хугацаанд хүрэх гүүрийг Н.Лхамсүрэн хатагтай тавьж чадсан юм.
Тэрээр “Loriblu” брендтэй анх гэрээ хийж байсан тухайгаа дурсан ярихдаа, “Loriblu” компани 2015 оны есдүгээр сарын 17-ны өдөр Монголд албан ёсоор 44 дэх салбараа нээж байсан. Нээлтийн ажиллагаанд оролцохоор Италийн “LORIBLU” брэндийн гүйцэтгэх захирал хатагтай Аннарита Пилотти Монголд хүрэлцэн ирж байв.
Тэрээр Итали, Европын гутлын үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгчийн нэр хүндтэй албыг хашдаг хүн. “Loriblu” брэнд нь Европтоо нэр хүндтэй, мөн үнэт чулуу, Сваровский элементтэй загварууд нь олны таашаалд нийцдэг. Дэлхийд “Маde in Italy” гэдэг нь өөрөө брэнд байдаг.
Тэр шилмэл загвар дундаас тансаг, чанартай хамгийн сайныг нь Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх болсондоо маш их баярлаж явдаг. Миний хувьд, загварын тал дээр “Loriblu”-гийн удирдагч нартай уулзалтуудыг тогтмол хийдэг. Ингэхдээ монгол хүний онцлогийг байнга ярьж сануулж, загварын деталиудад ч шингээхийг хичээдэг.
Бие онцлогоос гадна монгол хүний зан характерын онцлогийг хүртэл тайлбарлаж, өнгө уусгалтаас эхлээд анхаардаг. Өсгий, ул, гутлын цахилгаан гээд бүх зүйлийг монгол хүнд зориулан бүтээдэг гээд бод доо. Түүнээс биш өөр олон улсуудад салбартай алдартай брэнд шүү дээ. Өөр улсын хэрэглэгчдэд тэгж ханддаггүй. “Loriblu” бол Монголын хэрэглэгчдэд асар хүндэтгэлтэй хандаж чаддаг брэнд гэсэн байдаг.
Хатагтай Н.Лхамсүрэн 1992 онд гэр бүлийн “Мөнхийн дөлгөөн мөрөн” компаниа байгуулж, ОХУ-ын арьс шир боловсруулдаг томоохон үйлдвэрүүдтэй хамтарч ажиллан, ОХУ-ын арьс ширийг Монголынхоо гутлын үйлдвэрлэгч нарт нийлүүлж эхэлж байжээ.
Энэ нь Монголын зах зээлийн “шуурга”-нд гутлын томоохон үйлдвэрүүд дампуурлаа зарлаж байсан үед салбартаа үнэнч хүмүүс хэсэг хэсгээрээ цех байгуулж ажиллуулж байсан цаг үе. Тэднийг түүхий эдээр хангах чухал ажлыг тэдний гэр бүлийн компани хийж гүйцэтгэж байжээ.
Өнөөдөр тэр хүмүүсийн нуруун дээр Монголын Үндэсний үйлдвэрүүд үндэслэн хөгжсөн нь бахархууштай. Тухайн үедээ гуравхан хүнтэй байсан гутлын цех өнөөдөр 300 ажилтантай том үйлдвэр болон хөгжиж чаджээ.
Энэ нь үндэсний үйлдвэрийн суурийг тавилцахад хувь нэмрээ оруулсан төдийгүй бизнесийн энэхүү үйл ажиллагаа, үнэ цэнийн суурин дээр хатагтай Н.Лхамсүрэн өөрийн хүсэл сонирхлын дагуу Loriblu брэндтэй хамтран ажиллах болсон байна.
Ийнхүү цаг минут тутамд хөдөлмөрлөж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж байгаа хатагтай Н.Лхамсүрэн өнөөдрийг хүртэл бизнесийн салбарын шигтгээ болон гялалзаж Итали улсын загварын чиг хандлагыг тодорхойлдог Loriblu, Elizabetta Franchi, Luisa Spagnoli зэрэг брендүүдтэй хамтран ажиллаж, тэдний загварын чиг хандлага, бодлогод монголчуудын сонирхлыг илэрхийлэгч, тодорхойлогч нэгэн болж чаджээ.
Түүний хамтран ажилладаг брендүүд өнөөдөр монголдоо нэр хүндтэй олон бүсгүйчүүдийн хэрэглээ болж чадсан нь гайхалтай. Ийнхүү 10 жил хууль ёсны дагуу, албан ёсны онцгой эрхтэйгээр Итали брендийг монголд нутагшуулсаны 10 жилийн ой 11 дүгээр сарын 22-ны өдөр тохиох гэж байна.
Итали Монголын бизнест нэгэн тод үзэсгэлэнтэй шигтгээ болсон хатагтай Н.Лхамсүрэн болон түүний гэр бүлийн “Мөнхийн дөлгөөн мөрөн” компанид монголын олон мянган бүсгүйчүүдийн өмнөөс 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
"“Нарантуул” ОУХТ-ийг нүүлгэж, хурдны замын төгсгөлд байгуулах асуудлаар удирдлагуудтай нь зөвшилцөнө"
Х.Нямбаатар: Төв талбай дээр метро, BRT, трамвайны бүх уулзах цэгийг хийхээр төлөвлөж байна
ХЭҮК: Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн албан хаагчдыг ажлаас халж байна
Ө.Гантөр: Шинэ 15 жилд Төрийн банк ногоон хөгжилд түүчээлнэ
Нийслэлийн Засаг дарга 2024-2028 онд метро, дүүжин тээвэр зэрэг 12 төсөл хэрэгжүүлнэ
Венецийн түүхэн баатар, аялагч Марко Пологийн тусгай үзэсгэлэн дэлгэгдлээ
Зеленский: Путин, Шольц нар утсаар ярьж, “Пандорагийн хайрцаг”-ийг нээлээ
“Petro Matad” компанийн хувьцааны ханш 30 хувиар буурчээ
Дулааны V цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусчээ
Зандаахүүгийн Энхболд: Эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл зориудаар тараавал тэр хүн ял авдаг. Гэтэл дарга Х.Нямбаатар хүн гүтгэхээр цагдаа, прокурор нь ажлаа хийхгүй байна!