“Petro Matad” компанийн хувьцааны ханш 30 хувиар буурчээ

Aдмин / Эдийн засаг

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани Тамсагийн сав газарт орших “Мазаалай-1” хайгуулын цооногийн өрөмдлөгөө эхэлсэн. Тус компани он дуусахаас өмнө “Heron-1”, “Heron-2” хайгуулын цооногоос газрын тос гарган авахаар ажиллаж буй талаараа мэдээлж байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх цооногуудын үр дүн муу гарсны улмаас тус компанийн хувьцааны ханш 30 гаруй хувиар унасан байна. “Petro Matad” компанийн “Heron-1” цооногийн олборлолт өдөрт 200-300 торх газрын тосны хооронд хязгаарлагдмал байгааг мэдээлсэн нь үүнд нөлөөлжээ.

Хийн агуулга өндөр байсны улмаас газрын гадаргуу дээр тооцоолж байснаас өндөр даралт үүсэж буй тул аюулгүй байдлын стандартыг хангах үүднээс тус компани цооногийн олборлолтоо ийнхүү бууруулсан байна.

“Petro Matad” 2019 онд “Heron-1” цооногоос өдөрт 821 баррель газрын тос олборлох боломжтойг тогтоосон бөгөөд энэхүү цооногоос олборлосон газрын тосоо ойр байрлах агуулахад тээвэрлэн, хадгалж буй ажээ.

Ашигт малтмал, Газрын тосны газраас шаардлагатай зөвшөөрлүүдийг авснаар борлуулах боломжтой болох юм байна.

Туршилтын үр дүнд “Heron-2” цооногоос өдөрт 30 торх газрын тос олборлох боломжтойг тогтоожээ. Энэ нь “Heron-1” цооногоос эрс бага үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар туршилтыг зогсоосон бөгөөд дата мэдээлэлд үнэлгээ хийж дууссаны дараа цаашдын төлөвлөгөөгөө гаргах аж.

“Petro Matad” компани Дорнод аймагт газрын тосны хайгуул хийх зорилгоор Матад XX талбайг эзэмшдэг. Тус компани одоогоос дөрвөн жилийн өмнө тус талбай дээр 11 цооног өрөмдсөнөөс 6-гаас нь газрын тосны илэрц тогтоогджээ.

Дашрамд дурдахад, Тамсагийн сав газар нь Дорнод аймагт орших Матад болон Нүхэт давааны нурууны хооронд оршдог 350 км урт, 75-100 м өргөнтэй газрын тосны арвин нөөцтэй байх боломжит талбай юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зэээ [66.181.161.246] 2024-11-18 13:08:44

Нүүрсний зэрэгцээ байгалийн хийн илэрцүүдийг ЭХ-ний хэрэглээнд ашиглаж боломжийг судладаггүй нь ямар учир бна вэ?Импортоор Хий их хэмжээгээр импортлож Тээврийн машин болон Ахуйн хэрэгцээнд хэрэглэж бгаа шүү дээ?Гэтэл Өмнийн говь болон Дорнод аймгийн нутагт Хайгуулийн талбайгаас Байгалийн Хий ихээр илэрч буй тогтоогдоод л бгаа бус уу?

Зочин [103.57.95.183] 2024-11-17 14:17:17

Хийн агуулга өндөр байсан гэжээ энэ хийг нь ашиглах арга боломж байдаг уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.