"Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зодсон" байж болзошгүй бичлэг цацагдав

Aдмин / Нүүр

Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн багш хүүхдийн эрх чөлөөнд халдсан хэрэг багагүй гарсан. Тэгвэл өнөөдөр /2024.11.19/ олон нийтийн сүлжээнд "Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зоджээ" гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан юм.

Тус бичлэг цэцэрлэгийн багш бололтой "нэгэн эмэгтэй бага насны хүүхдийг чирч, газарт унагаж" байгаа нь харагдах аж. Тус хэрэг явдал нь энэ сарын 15 /2024.11.15/-ны өдөр болсон байж болзошгүй байна. Учир нь дүрс бичлэгт "2024.11.15" гэсэн он, сар өдөр тэмдэглэгдэж үлджээ.

Энэхүү хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн мэдээллийг өгөөгүй байна. Харин 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч эмэгтэй хэвлэлд өгсөн тайлбартаа, "15 жил багшийн туслах хийсэн туршлагатай, 46 настай хүн авлаа гэж бодсон чинь ийм харгис үйлдэл гаргасанд харамсаж байна" гэжээ.

ВИДЕО:


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.