Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан бөгөөд 2017 оноос эхлэн “Дэлхийн Хүүхдийн Өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу өдгөө дэлхийн 196 орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм.
Дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.
Улаанбаатар Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг, дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг. Тиймээс хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тал дээр хүн бүрийн оролцоо чухал нөлөөтэй.
Агаар, орчны бохирдлоос үүдэлтэй бидэнд олон хүндрэл бэрхшээл, сорилт тулгарч байна.
Агаарын бохирдлоос хүүхдэд үзүүлж буй нөлөөллийн баримт нотолгоо
Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон.
Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна.
Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.60] 2024-11-20 13:41:38
Онигор нүдтэй монгол хүүхдүүд.
Зочин [133.106.35.13] 2024-11-20 17:42:51
Лалар минь үх