УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл хоригийг хүлээж авах эсэхийг УИХ өнөөдөр шийдвэрлэх нь. Тодруулбал, өнөөдөр 09.00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж санал дүгнэлтээ гаргах бол үргэлжлүүлэн 12.00 цагт Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Харин хоригийг хэлэлцэх чуулганы хуралдааныг өнөөдөр 15.00 цагт товлосон байна. Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь дэмжвэл хүлээж авсанд тооцох хуультай.

УИХ, Засгийн газрын гишүүдийн байр суурийг харахад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж буй. Тэгэхээр төсвийн хуулийг өөрчлөх асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэх нь.


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:05:32

гишүүд нь ирээгүй л дээ. тэд ч гөлөгний сүүл дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.