Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяху, Йоав Галант нарыг баривчлах тушаал гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

Олон улсын эрүүгийн шүүх Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг баривчлах тушаал гаргажээ.

Тус шүүх мэдэгдэлдtt “Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны шүүх танхимаас Бенжамин Нетаньяху, Йоав Галант нарыг 2023 оны аравдугаар сарын 8-наас 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл Газын зурваст хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг болон дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлахыг зөвшөөрлөө" гэж дурджээ.

Энэхүү шийдвэр гарахын өмнө тус шүүх уг асуудлыг хэлэлцэх эрхгүй гэж үзсэн Израилын талын эсэргүүцлийг хүлээж аваагүй байна.

Нетаньяху Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах шийдвэрийг "утгагүй бөгөөд бодит байдлыг мушгин гуйвуулсан" гэж мэдэгджээ. Шүүх өөр ямар ч ардчилсан улсад “ийм нэг талыг барьсан байдлаар” хандаж байгаагүй бөгөөд Израил улс хууль дээдлэх зарчмыг баримталсаар байх болно гэж мэдэгдсэн байна.

Галант Израил улс Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш ажиллагааг удирдсан гол хүн юм. Гэвч Нетаньяху хэт барууны үзэлтнүүд олонх болж буй тус улсын одоогийн Засгийн газрын гишүүдээс “аядуу үзэлт” гэгддэг Галантыг энэ сарын 5-ны өдөр албан тушаалаас нь огцруулсан.

Ерөнхий сайдын ажлын алба мэдэгдсэнээр, тэдний хооронд "итгэлцлийн хямрал" үүссэн нь түүнийг огцруулах шалтгаан болжээ.

Израилын Ерөнхийлөгч Ицхак Херцог Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг "утгагүй" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN, ANADOLU
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2024-11-22 13:22:02

Odoo Mongold ailchila kkk

Зочин [59.153.113.221] 2024-11-22 12:05:56

Пуутлэрээ бариаачээ

Зочин [192.82.92.153] 2024-11-22 11:49:44

Харж л байя

зочин [66.181.181.234] 2024-11-22 11:33:24

Эхлээд өдсөн паластиачүүд зүгээр өнгөрөхнээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.