Ц.Сандаг-Очир: Засгийн газар Оюутолгойн гэрээний алдааг давтахгүй, ард түмэнд ашигтай, байгаль орчинд ээлтэй гэрээ байгуулах ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан.
Энэ үеэр Ц.Сандаг-Очир гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "20 гаруй жилийн хугацаанд гацсан төслийг урагшлуулахаар УИХ 20-иодхон хоногийн дотор баталлаа. УИХ-д суудалтьай бүх нам, эвсэл энэ төслийг дэмжлээ. Засгийн газарт хамтарсан учраас зарчмын хувьд дэмжиж байх шиг байна. Үүнээс бас улс төрийн намууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг гацаадаг нь харагдаж байна.
Нэгдэж чадвал ямар ч төсөл, хөтөлбөрийг урагшуулж болох нь энэ хуулийн хэлэлцүүлгээс харагдаж байна. Засгийн газар энэ парламентад баярлах ёстой. 20 гаруй жил гацсан ураны төслийг урагшлуулахаар УИХ өргөн барьсан хуулийг нь 20-иодхон хоногийн дотор ногоон гэрлээр баталж өглөө.
Мөн нэг асуудлыг гайхаж байна. Ураны төслийг олон жилийн турш эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд хууль хэлэлцэх энэ хугацаанд яагаад эсэргүүцсэнгүй вэ гэж гайхаж байна. Энэ бол цаг нь ирж, тохироо нь бүрдэхээр эсэргүүцдэг хүмүүс төсөл хөтөлбөрүүдийн ач холбогдол, эдийн засгийн үр дүнг хүлээн зөвшөөрч үнэнд гүйцэгддэг юм байна.
Одоо Засгийн газар энэ хуулийн дагуу хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг гэрээгээ байгуулахаас өмнө хуульд байсан алдаагаа заслаа.
Засгийн газар одоо Оюутолгойн гэрээний алдааг давтахгүй, хэсэг хугацааны дараа асуудал үүсэхгүй, ард түмэндээ ашигтай, байгаль орчиндоо ээлтэй гэрээ байгуулах ёстой. Энэ бол Засгийн газрын үүрэг" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.20] 2024-11-22 17:50:33
Мухар сүсэгтэй үлгэрт итгэвээ. Үлгэр бол зохиомж. Домог бол бодит түүх өгүүлдэг. Хятадын фүяаогийн домог, хаоланы домог агуу
Мандула [103.71.101.38] 2024-11-22 17:32:51
Зөв хө✅
Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:06:14
хуцаад байлгүй ОТ гэрээгээ таслан зогсоож ОУ-н хэлэцүүлэгт оруулчих тэгээд ашигаа зөвөөр авч үр